2009-11-05 11:01:57
Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодынхонтой хамтран төмрийн хүдрийг баяжуулах, улмаар ангижруулсан төмөр үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Таяннуурын төмрийн хүдрийн ордод түшиглэсэн баяжуулах үйлдвэр барих бол улмаар ангижруулсан төмрийн үйлдвэрийг Орхон аймгийн Баян-Өндөр суманд барьж байгаа юм. Ангижруулсан төмрийн зарим хэсгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хайлуулж, үлдсэн хэсгийг экспортлох гэнэ. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн олборлох, баяжуулах, агломерацлах, ширэм, ган, цувимал, төмөрт хайлш үйлдвэрлэх түүнчлэн нүүрсийг коксжуулах, галд тэсвэртэй материал үйлдвэрлэх, шохойн чулуу, магнезит олборлох, боловсруулах зэрэг металлург-эрчим-химийн цогцолборууд дагалдан бий болгох зорилготой байгаа аж.
Ж.ГЭГЭЭ 2009.11.5

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: