Deлхийд томоохонд тооцогдох нүүрсний нөөцтэй Тавантолгойн уурхайгаас тээвэрлэлт хэрхэн хийх нь манай эдийн засагт ихээхэн нөлөөтэй билээ. Монгол улсад ашигт малтмалын тээвэр 2005 оноос эхлэн сүүлийн жилүүдэд эрс өссөн. Сүүлийн хоёр жилд нүүрс тээвэрлэх төрлийн зөвшөөрөл авах аж ахуй нэгжийн тоо эрс өсч 2005 онд хоёрхон компани эхэлж авч байснаас, 2006 онд 17, 2007 онд хориод аж ахуй нэгж, 2009 оны байдлаар 54 аж ахуй нэгж болсон. Тавантолгойн нүүрсний орд болон бусад ордуудаас нийтдээ жилд 2-3 сая тонн нүүрс гадагш нь гаргадаг гэсэн тооцоо бий. Одоогоор нүүрсийг зөвхөн ачааны машинаар зөөж байгаа. Цаашдаа төмөр замыг ашиглах нь эдийн засагт илүү өгөөжтэй байх юм. Манай нүүрсээ гаргах гол зах зээл болох БНХАУ-ын зүгээс Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулан 10 мянган км урт шинэ төмөр зам барихаар шийджээ. Энэ нь хоёр орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: