Гахайн томуугаар нас барсан хүний тоо 91 боллоо

Дэлхий нийтийг айдаст автуулсан гахайн томуу өвчний цар тархалт нь нэмэгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар өчигдрийн 08 цагийн байдлаар дэлхийн 46 улс оронд албан ёсоор лабораторийн шинжилгээгээр батлагдсан томуугийн А хүрээний (H1N1) вирусээр халдварласан 12566 тохиолдол, 91 нас баралт бүртгэгдээд байна. Хамгийн их нас баралттай байгаа орноор Мексик бүртгэгдээд байна. Тус улсад хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 80 хүн нас барлаа. АНУ-д ес, Канад, Kоста Рикад тус бүр нэг хүн нас барлаа. Монголын холбогдох байгууллагууд ОХУ, БНХАУ-д энэ өвчний тохиолдол илэрсэн төдийгүй нас баралт гарсан гэж мэдээлж байгаа ч ДЭМБ алба ёсны мэдээ өгөөгүй байгаа гэнэ.

Х.Сүрэн /2009.05.27/

Аборт чөлөөтэй болсны 20 жилийн ойд
(600 000 хүнээ устгасны 20 жилд)
Эрх чөлөөт хүнд олон эрх бий. Олон сонголт бий. Улс төрийн, эдийн засгийн эрхээс гадна хувь хүний эрх, сонголт олон бий. Амьдрах газраа сонгох, мэргэжлээ сонгох, хань нөхрөө сонгох, хүүхэдтэй болох эрх, жирэмслэхээс хамгаалах эрх, жирэмслэхээс хамгаалах аргаа сонгох эрх, амьд явах эрх гээд л. Гэхдээ бидэнд хүн алах эрх байхгүй. Бидний эрх өөр хэн нэгний эрхээр, тэгэх тусмаа хэн нэгний амьд явах эрхээр хамгийн түрүүн үг дуугүй хязгаарлагдана. Бид эрх чөлөөт хүмүүс. Гэхдээ хэн нэгний эрх чөлөөнд халдах, тэгэх тусмаа амь насыг нь шийдэх эрх бидэнд байхгүй. Төрсөн үрийнхээ эрх, амьдрах эрхийг ч бас адил. Үр хүүхэд маань яг тань шиг, над шиг амьдрах эрхтэй.
Ёс зүйн хувьд ч, шашин, хүмүүнлэгийн үзлээр ч гэсэн хүн хүнээ алах, тэгэх тусмаа өөрийн ойр зуурын тохь тух, аар саар бэрхшээлийн төлөө хүүхэд алах эрх түүхийн аль ч үед хүн төрөлхтөний аль ч үндэстэн угсаатан, овог аймагт байгаагүй. Тэгээд ч түүхийн бүх л үед хүүхэдтэй болно, хүн төрнө, хүн болно гэдгийг бурхнаас заяасан, эсвэл байгалийн хамгийн том гайхамшиг гэж үздэг байсан. Тийм ч юм. Үр хүүхдээ үлдээж байж л хүний зүйл, тухайн үндэстэн, тэр овог аймаг, хүн та өөрөө гагц биеэрээ дуусахгүй цааш олон үеийн турш амьдарч, мөхөж сөнөхгүй оршино гэсэн үг. Амьд үлдсэн нь л амьд үлддэг. Үхсэн нь сөнөж арчигдана. Тэр ген, тэр овог, тэр улс, тэр зүйл устана. Иймээс эрт үеэс хүн төрөх, хүүхэдтэй болох хамгийн том гайхамшиг байсан.
Харамсалтай нь ХХ зуунд хөгжил дэвшлийн хамт дэлхийн нэг, хоёрдугаар дайн, хими, биологи, цөмийн зэвсэг зэрэгтэй эн тэнцэхүйц нэгэн гайт ололт гарч ирсэн нь аборт юм. Хүн анх удаа үр хүүхдээ хэвлийдээ байхад нь хөнөөх болсон. Дайн болоогүй байхад хэдэн арван саяар нь дэлхий даяар аборт хийж байна. Жилдээ л дэлхийн хоёрдугаар дайны үед алдсан 70 сая хүнээ өнөөдөр энгийн иргэд, эгэл аав ээжүүд алуулах болсон гайт ололт.
Халхын голд 230 гаруй, хоёрдугаар дайны төгсгөлд 20 гаруй монгол цэрэг амь үрэгдсэн гэдэг. 30-аад оны аймшигт хэлмэгдүүлэлтээр ч нийтдээ 30 мянга гаруй  хүн амаа хядсан гэдэг. Гэвч өнөөдөр Монголд жил болгон үүнээс олон хүүхдээ хядаж байна. Жилдээ 30 мянган хүүхэд. Сүүлийн 20 жилд 600 мянган хүн ам. Монгол Улс түүхийн аль ч үед ийм аймшигт хядлагад өртөж байсангүй. 555 онд түрэгүүд аймаглан устгахад ч, 1368 онд хятадаас гарахад ч, 1632,1692, 1755 онд тусгаар тогтнолоо алдахад ч, 1930-аад онд хэлмэгдэхдээ ч ийм хүн амын хохирол, хядлагад өртөж явсангүй. Түүхийн бүх үеийн турш цөөн хүн амтайдаа үргэлж хяхагдаж, эмс охид нь хүртэл дайн тулаанд даган мордож явсан монгол угсаатан өнөөдөр жил болгон нэг аймгийн хүн амаа сайн дураар хядах болсоор яг 20 жил болж байна.
Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын эх орон АНУ-д ч аборт чөлөөтэй биш. Зөвхөн эхийн амь нас уу, хүүхдийн амь нас уу гэж сонгохоос өөр аргагүй болсон үед эмч нарын зөвлөлгөөнөөр маш нухацтай хэлэлцэж, хамгийн сайн эмнэлэгтээ хамгийн аюулгүй орчинд хамгийн аюулгүй аргаар хийдэг. АНУ-д аборт бол хамгийн том улс төрийн, хуулийн, ёс зүйн, шашны, шинжлэх ухааны асуудал байсаар ирсэн. Харин өнөөдөр Монголд бол хөтлөлцөж явсан аав, ээж хоёр гэнэт хажуугийн орц руу “орчих уу, яадгийн” гээд л алхаж ороод 20 мянган төгрөг төлөөд 15 хормын дараа хүүхдээ алуулчихаад, цааш инээд алдан хөтлөлцөн одож байна. Төр, эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналт ч алга. Ядаж нөгөө хагалгаа хийлгэхгүй өдөр цагийг нь заадаг лам нар, сүм хийд ч таг сохор. Татвар хяналт ч дүлий. Төр засаг бүр элий балай.
20 жилийн турш аборт хийчихээгүй бол Монгол Улс өнөөдөр 3,3 сая хүн амтай байх байсан. Арай ч барилга барих, зам тавихдаа жил бүр 80 мянган хятад гуйж залж оруулж ирэхдээ тулахгүй байсан. 2015 онд дөрвөн сая хүнтэй болно гээд элэг бүтэн хүн амтай, түмэн олон залуус хүүхэд бужигнасан арай ч илүү хөгжилтэй, арай томхон улс орон бардам омголон сууж байх байлаа.
Хятад, Энэтхэг шиг хэдэн тэрбум хүнтэй улсууд хүн амын өсөлтөө зогсоох гэж зохицуулж хууль дүрэм гаргаж, абортоо чөлөөлдгөөс биш, хэзээ Монгол шиг цөөн хүн бүлтэй айл үр хүүхдээ алж устгахдаа тулсан, тэр нь бүр ямар ч эмнэлгийн, мэргэжлийн, ёс суртахуун, шашин номын шүүмжлэлгүй орц, подвалд цэцэглэж байлаа. Хэрэв шилжилт, хямрал гээд ийм амин чухал асуудлаа ч олж харах сөхөөгүй явсан бол одоо цаг нь болсон биш үү. Дөнгөж 100 хүрэхгүй жилийн өмнө эрдэмтэд сөнөж устах нь гэж зөгнөж халаглаж байсан монгол угсаатан, ядахдаа гол цөм ноён нуруу нь болсон төв монгол нь сэхэж сэргэж, эрүүлжиж, үржиж өсч улс шиг улс, хүн шиг хүн болж болдоггүй юм уу? Монгол хүнийг цөөрүүлэх харь орны тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаа шиг энэ аймшигт хядлага, ёс суртахуунгүй аллагаа Монгол төр хэзээ зогсоож, ядаж эмч нарын зөвлөлгөөнөөр, эмнэлэг шиг эмнэлэгт хянадаг болох юм бэ?
Энэ аборт нэртэй чимээгүй аллагыг үйлдэгч эмч нарт ч хандаж уриалмаар байна. Сануулмаар байна. Гиппократын үеэс өнөөдөр хүртэл бидний өргөж ирсэн эмчийн ариун тангаргийн 1.1 дүгээрт бусдад бүү гэм хор хий гэж байдаг. Бид энэ тангаргийг өргөсөн. Хүнийг эрүүл болгох гэж, чаддаг бол зарим тохиолдолд амь насыг нь аврах гэж бид арван жилийн сургууль, анагаахын зургаан жил, мэргэжил олгох дөрвөн жилийн хүнд сургалтыг даван эмч болсон. Тэрнээс биш хүүхэд алдаг мэргэжил, эрх өгсөн биш. Энэ бол эмчийн боловсролыг яг эсрэгээр нь ашигласан, ёс зүйгүй, хүн чанаргүй, бүр улс үндэстэндээ гай болсон үйлдэл мөн. Эмч хүн алуурчин биш. Одоо та энэ үйлдлээ зогсоох ёстой. Бидэнд эмчлэх өөр олон өвчтөн, халз тулах өчнөөн өвчин эмгэг байна. Та өдий хүртэл зовж олсон мэдлэг боловсролоо монгол хүнийг алах биш, эрүүл болгохын төлөө зориулж болно. Монгол даяар байгаа хэдэн зуун хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг жилдээ 30 мянга шахам аборт хэмээх чимээгүй аллага хийж байна. Зарим нэг Мари Стопс мэт нь дангаараа арваад жилийн турш 10 мянга илүү аборт хийсэн тухай албан бус мэдээ байдаг. Түмэн хүүхдийн амь насаар олсон хөрөнгө мөнгө чинь хангалттай болсон бол одоо абортоо зогсоож, монгол хүний сайн сайхны төлөө ажиллаж эхлээч гэж би хичээнгүйлэн гуйя.    
Монголын төр ч гэж төр. Халх голын дайн, 30-аад оны хэлмэгдүүлэлтээс аймшигтай хүүхдийн аллагыг бүтэн 20 жил өөгшүүлэн нүдэн сохор явлаа. Одоо энэ хядлагынхаа 20 жилийн ойгоор абортыг чөлөөтэй болгосон хууль тогтоолоо эргэж хараасай. Хүн ард маань ч гэсэн орцны дэлгүүрээс тамхи авахын дайтай санаж үр хүүхдийн амь насаа шийддэгээ болиосой,  хувь хувьсгалын эмнэлгүүд ч гэсэн хүүхэд алж мөнгө олдог, алдар цолонд хүрдгээ зогсоогоосой, эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтынхан ч гэсэн одоо нэг үндсэн ажлаа хийгээсэй гэж хүсэн хүсэн энэ тэмдэглэлийг бичлээ.
                                2009 оны 5 дугаар сар 3 B.boldsaikhan
Цагаан морин жилийн хувьсгалын үрийг цагаан морин өдөр залган буухиалав
-МАХН-ынхан шиг хэн нэгний ивээл, нөмөрт өсч өндийгөөгүй болохоор ардчилагчид илүү санаачлагатай, илүү нээлттэй, илүү тэмүүлэлтэй байдаг-

Ардчилсан шинэ Ерөнхийлөгчийн ирээдүй өнөөдрөөс эхэлж байна. Элбэгээ Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэсэн чимээтэй хамт гудамж талбайгаар хөлхөх хүмүүсийн алхаа гишгээ тайван болж, нэг л амгалан төрх нүдэнд харагдах болжээ. Тэртээх 1990-2000 оны хооронд эдэлсэн зурвасхан эрх чөлөөт үе эргээд ирэх нь энэ үү. Малыг малчдад, орон сууцыг суугчдад нь, газрыг дээр нь оршин суугаа иргэдэд хувьчилж, гадад паспорт халаасанд нь хийж өөрийн юмтай байхын эрх чөлөөг монголчуудад эдлүүлсэн ардчиллын лидерийг Төрийн тэргүүнээр сонголоо.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улс ардчилсан шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Ихээхэн бэлгэ дэмбэрэлтэй нь Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн зуны тэргүүн сарын шинийн нэгний цагаан морин өдөр гарч таарав. Хоёр аравны тэртээх цагаан морин жилийн хувьсгалын нэгэн үр дүнг цагаан морин өдөр үзсэн нь учир тавилангийн буухиа, хэлхээс гэлтэй. Тавдугаар сарын 24 шинэ Ерөнхийлөгч төрүүлж, сумогийн башёд шинэ монгол бөх түрүүлсэн бэлгэшээлт сайн өдөр байлаа.

Одоо зөвхөн Ц.Элбэгдоржийн төдийгүй, ардчилагчдын өмнө ихээхэн хариуцлага тулгарч байна. Ганц Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болж байгаа биш, Монголын ардчилалд итгэсэн сонгогчдын их найдварыг намынхан нь, хамтарч сонгуульд орсон ИЗН, Ногоон намынхан үүрлээ гэсэн үг. Ц.Элбэгдорж 20 жилийн тэртээ ардчиллын төлөө жагсагчдыг, дараа нь хагарч бутраад байсан намаа нэгтгэсэн. Одоо бол Монгол Улсын нийт ард иргэдийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох хувь зохиол түүнд тохиов.

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болсноор дан ганц МАХН-ын гишүүдээс бүрдэж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд салхи орно. Өнгөрсөн долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал боллоо гэхэд ардчилсан Ерөнхийлөгч огт өөрөөр хандана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, оюун санааны хүчирхийлэлд ард иргэдээ унагахгүйг тэр мэднэ. Гудамж талбайд танк оруулж шинэ Багдад хэзээ ч болгохгүй. Улс төрийн хоригдлуудыг чөлөөлж, ардчиллын нэр төрийг цэвэрлэх үүрэг түүнд ногдсон гэж хэлж болно. МАХН, Ардчилсан намын хамтарсан Засгийн газарт ч ардчилсан Ерөнхийлөгч түшиг болно. Ерөнхий сайд С.Баяр "Хамтарч ажиллаж болох хүн сонгогдоосой билээ" гэж сонгуулийн босгон дээр хэлж байв. Цаагуураа Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлж байсан боловч Ц.Элбэгдоржтой бол огт таарахгүй, нуруугаа харуулаад сууна гэсэн үг бас биш.

Цөөнгүй хүн шинэ Ерөнхийлөгч дөрвөн жил ажилдаа суралцах гэсээр дэмий цаг үрнэ гэж тээршаах маягтай. Гэвч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болбол харин ч ажилдаа амархан зүгшрэх боломжтой. Хэт явцуурч, хөршүүд хавьдаа эргэлдэх болсон манай гадаад бодлого эргээд баруун тийш, АНУ руу, гурав дахь хөршүүд рүүгээ тэлж, олон түншээ буцааж татах боломж нээгдэнэ. Үүгээрээ Ц.Элбэгдорж гадаад бодлогын чиглэлд илүү цараатай, нөлөөтэй Ерөнхийлөгч байх юм. Угийн цэргийн хүн Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хашиж ядах юмгүй. Төрийн хуучинсаг албаны сүүлчийн могикан болсон Ерөнхийлөгчийн Тамгын газарт эрүүл салхи орж, сэм сэм гишгэж улаа шагайлцсан царцанги энэ байгууллага илүү нээлттэй, чөлөөтэй болно гэдэгт итгэж байна.

Ерөнхийлөгч хүн Засгийн газрын тэргүүн шиг аж ахуй хөөцөлдөж, ахуй амьдрал руу шургах ёсгүй. Харин Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг нийгмийн өвчтэй цэгийг онож хатгасан, улстөрчдийн булхайг дэлгэн сэрэмжлүүлсэн, оновчтой ухаалаг үгтэй Төрийн тэргүүн байхыг Ц.Элбэгдорж өлхөн чадна.

Ц.Элбэгдорж Монголд Төрийн тэргүүний шинэ шинж төрхийг бүрдүүлэх болно. УИХ-ын чуулганд тааллаараа оролцож, чуулган нээх, төсөв хэлэлцэх төдийд үг хэлж, хоргой торгон дээлэнд орооцолдож, тахилгат уулсын оройд гаран хуй хуй торго дурдан, мах өөх, Ерөнхийлөгчийн зарлиг тэргүүтнээр сор залан тэнгэр өөд "факс" илгээж улс орныхоо хувь заяаг даатгах мэтийн мухар сүсгийн үйлээр улс орноо жолоодохгүй байх. Харин гудамж талбай, зах зээлээр алхаж олон дунд орсон шинэ Ерөнхийлөгчтэй болох цаг ирсэн байна. Ардчилсан Ерөнхийлөгч авлига, хээл хахууль, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэхээ амласан. Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн тэр ажлаа шууд үргэлжлүүлэх боломж түүнд бий. Магадгүй түүний толгойд Хархориныг жишиг хот болгох, алсдаа Монгол Улсын нийслэлийг тийш нүүлгэх төлөвлөгөө нь одоо ч эргэлдэж буй биз.

Автын осолд ороод байхдаа тэрбээр "Элбэгээ, чи чадна. Олон хүн чамайг дэмжиж байна. Чи хөл дээрээ хурдан босох ёстой" гэсэн тушаалыг өөртөө өгч сэтгэлийн их тэнхээгээ харуулсан. Ерөөсөө ардчиллын анхдагчид тийм хатуужилтай хүмүүс. МАХН-ынхан шиг хэн нэгний ивээл, нөмөрт өсч өндийгөөгүй болохоор ардчилагчид илүү санаачлагатай, илүү нээлттэй, илүү тэмүүлэлтэй, илүү тэвчээртэй байдаг. Яг тийм шинэ маягийн удирдагчийн дүр төрхийг Ц.Элбэгдорж тогтоон төлөвшүүлэх цаг иржээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ /2009.05.26/

Монголын сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа зарлав

 Монголын сөрөг хүчин ням гаригийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг ялсан гэж зарласан тухай Reuters мэдээлж байна.

Сонгуулийн санал хураах байрнаас гарахад нь олон нийтийн санал асуулга авахыг Монголын эрх баригчид хориглосон учир үүнтэй холбогдуулан сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар мэдээ гараагүй байгааг Reuters тэмдэглэв. Монголын Сонгуулийн ерөнхий хороо энэ 25-ны өдөр санал асуулгын дүнг гаргана гэж хүлээж байна. Сонгуулийн санал хураах байрнууд 24-ний өдрийн орон нутгийн цагаар 23:00-д \тус агентлаг цагийг ийнхүү мэдээлсэн байна. Монголд санал хураалт орон нутгийн цагаар 22.00 цагт дуусгавар болсон\ үүдээ барив. Оройн 22:00-д санал хураалтад тус орны сонгогчдын 65 хувь нь оролцсон байлаа. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын оролцоо 80 хувьтай байсныг Reuters сануулж байна.

Сөрөг хүчний нэр дэвшигчийн гол өрсөлдөгч нь Монголын өнөөгийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр юм. Одоогоор түүний зүгээс ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна гэж Reuters агентлаг мэдээлжээ.

МАХН Ардчилсан намын ялалтыг хүлээн зөвшөөрлөө

 МАХН-аас яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намд ялагдсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн утгатай мэдээлэл хийв.

МАХН-ын дарга С.Баяр энэ үеэр хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тав дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдржид баяр хүргэе" гээд "Бид энэ удаагийн сонгуулийн12:39:26 будилаантай болсон гэж хэлэхгүй. Үе үеийн сонгуулийг бид будилаантай болсон гэж мэдэгдэж байгаагүй. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна" гэлээ.

 

 

Н.Алтанхуяг: Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний мэндийг хүргэе

 Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй тус намын лидерүүд дөнгөж сая /06.30 цагт/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын дарга Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд “Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй өглөөний амгаланг айлтгая. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж урьдчилсан байдлаар өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарлаа. Тодруулж хэлбэл, найман аймаг, нийслэлийн есөн дүүргийн зургаан том дүүрэгт үнэмлэхүй ялалт байгууллаа” гэж мэдэгдсэн юм. Улаанбаатар хотын хувьд авч үзвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 мянган саналаар, Чингэлтэй дүүрэгт 9000 санал, Баянгол дүүрэгт 5000 саналаар, Сонгинохайрхан дүүрэгт 9130, Хан-Уул дүүрэгт 3200, Сүхбаатар дүүрэгт 7140 саналаар илүүрхэж, Монгол Улсын анхны Ардчилсан Ерөнхийлөгч болох болзлыг хангалаа гэж тус намынхан тодорхойлсон юм. Түүнчлэн АН-ын дарга Н.Алтанхуяг “Ардчилсан ерөнхийлөгчтэй болох юм сан гэж санал өгсөн нийт сонгогчдодоо баярласнаа илэрхийлье. Энэ сонгуулийг амжилттай явуулахад хүчин зүтгэсэн Ардчилсан нам, Иргэний Зориг нам, Монголын ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн гишүүд, дэмжигчдэд бүгдэд нь талархал илэрхийлье. Ц.Элбэгдоржид баяр хүргэж, шударга амьдралыг бий болгохын төлөө ажиллахыг хүсье” гэлээ.


Г.Наран

투신에서 사망까지

아침 6시 40분쯤, 노 전 대통령을 수행중이던 경호원이 투신을 확인하고 봉하마을에 남아있던 경호팀에 지원을 요청했습니다.
지원팀은 의식불명상태였던 노 전 대통령을 곧바로 인근 김해시 세영병원으로 옮겼습니다.
노 전대통령은 구급차를 부를 겨를도 없이 경호실 차량으로 비서진에 의해 긴급 후송됐습니다.
세영병원 의료진이 심폐소생술을 시도했으나 상황은 호전되지 않았습니다.

[이운우/경남지방경찰청장 : 30분가량 응급 심폐소생술을 했으나 상태가 위독하여 07시 35분경 엠블런스로 양산 부산대병원으로 후송했습니다.]

오전 8시 13분쯤 양산 부산대병원으로 후송된 노 전 대통령은 다시 심폐소생술을 받았지만 역시 차도가 없었습니다.

[백승완/양산 부산대병원장 : 도착 당시 의식은 없었으며, 자발 호흡이 역시 없었습니다. 심전도 모니터 상 박동이 없는 상태였으며.]

1시간이 넘게 계속된 응급처치에도 노 전 대통령이 회복하지 못하자, 의료진은 오전 9시반쯤 소생술을 중단했고 산소호흡기를 제거해 사실상 사망을 인정했습니다.
오전 11시 문재인 전 비서실장과 병원측은 노 전 대통령의 서거를 공식발표했습니다.

노 전 대통령, 검찰 소환에서 서거까지

노무현 전 대통령이 스스로 목숨을 끊은 것으로 확인됐는데요, 노 전 대통령은 검찰 수사에 대해 강한 압박을 받아왔던 것으로 알려졌습니다.검찰 소환에서부터 서거까지, 범기영 기자가 전해드립니다.

<리포트>

지난달 30일 오후 1시반 노무현 전 대통령이 검찰에 소환됐습니다. 노 전 대통령은 박연차 태광실업 회장에게서 모두 6백만 달러의 뇌물을 받았다는 혐의를 받고 있었습니다. 우선 2007년 6월 부인인 권양숙 여사가 박 회장에게서 아들 건호 씨의 주택구입 명목으로 백만 달러를, 그리고, 지난해 2월 조카사위 연철호 씨와 아들 건호 씨가 사업자금으로 5백만 달러를 받았다는 겁니다. 노 전 대통령은 검찰조사에서 혐의를 부인했으며 13시간 조사를 받고 고향인 봉하마을로 돌아갔습니다.그러나 검찰조사는 끝이 아니었습니다.

 

노 전 대통령 소환 직후 곧바로 형사처벌 여부를 결정할 것처럼 보였던 검찰은 추가혐의를 수사했습니다. 딸 정연 씨가 미국 뉴저지의 고급 아파트의 계약금 40만 달러를 박 회장에게서 송금 받은 돈으로 지급한 사실을 밝혀낸 겁니다. 검찰은 이에 따라 박 회장에게서 받은 백만 달러와 추가로 드러난 40만 달러가 모두 집 구입에 사용된 것으로 보고 수사를 벌여왔습니다.때문에 권 여사에 대한 재소환 조사도 미뤄가며 보강 조사에 주력해왔습니다. 검찰 소환 3주, 노 전 대통령은 결국 검찰 수사에 대한 부담감을 이기지 못한 듯 가족들에게 짧은 유서를 남기고 스스로 목숨을 끊었습니다.

 

KBS 뉴스 범기영입니다.


[사회] 범기영 기자
입력시간 : 2009.05.23 (12:42
노 전 대통령 “나로 말미암아 여러 사람의 고통이 너무 크다”

노무현 전 대통령의 유서가 공개됐습니다.

병원과 유족측이 공개한 노 전 대통령의 유서는 자신의 컴퓨터에 한글 파일로 저장돼 있었으며 최종 저장 시간은 오늘 새벽 5시 21분으로 확인됐습니다.

노 전 대통령은 유서에서 "자신으로 인해 너무 많은 사람들에게 신세를 졌다 나로 말미암아 여러사람이 받은 고통이 너무 크다 앞으로 받을 고통도 헤아릴 수가 없다 여생도 남에게 짐이 될 일밖에 없다 건강이 좋지 않아서 아무것도 할 수가 없다 책을 읽을수도 글을 쓸수도 없다"고 나와 있습니다.

또 "너무 슬퍼하지 마라 삶과 죽음이 모두 자연의 한 조각 아니겠는가 미안해하지 마라, 누구도 원망하지 마라 운명이다"라고 쓴 뒤 이어 화장을 해서 집 가까운 곳에 아주 작은 비석하나만 남겨달라고 끝 맺고 있습니다.

문재인 전 비서실장을 비롯한 유족들은 노 전 대통령의 빈소를 봉하마을에 설치하기로 했습니다.


[정치] 김병용 기자
입력시간 : 2009.05.23 (13:12) / 수정시간 : 2009.05.23 (14:21)

 

나도한마디:

 
dlscom 우리나라를 지도하시던 분이 서거하였습니다. 각종이념을 떠나 그분의 명복을 빌어 우리모두 조기 계양을 합시다..ㅠㅠ 2009/05/23 16:47:22

jw06461 이상하네 키보드 지문감식해야되는고 아닌가 저거 진자유서인지 조작된건지 어케 알지?? 너무 과대망상인가 2009/05/23 16:46:59

mbn89 우리나라가 선진화 되려면 먼저 한나라당과 기득권 옹호 세력이 타파돼야 합니다. 2009/05/23 16:36:35

mbn89 이맹박과 한나라당,검찰,수구언론..이 새끼들이 합심해서 노대통령을 죽인 것이다~! 썩은 수구친일집단... 2009/05/23 16:35:45

cs1615 고인의 명복을 빕니다..... 우리나라는 아직 선진화(민주주의)길이 아직 먼가요..... 2009/05/23 16:35:04
 
 

Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж СЕХ мэдээлж байна

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш өглөөний 07.00 цагт орон даяар эхэлнэ. Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил хангагдсан гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэг сая 600 мянган нэр бичигджээ.

Энэ удаагийн сонгуулийг шударга явуулахаар хэд хэдэн өөрчлөлт хийсэн байгаа. Тухайлбал, санал өгсөн сонгогчийн хуруун дээр бэхээр тэмдэглэгээ хийхээс гадна иргэний үнэмлэх дээр лацаар тэмдэг дарах юм. Ингэснээр нэг сонгогч өөр өөр газар иргэний үнэмлэхээрээ санал өгдөг байдал гарахгүй хэмээн СЕХ үзэж байна.

Мөн өмнөх сонгуулиудад нэг ижил саналын хуудас тараадаг байсан бол энэ удаа нутаг дэвсгэрээр нь өөр байх юм. Өмнө нь аймаг, сум, хот, дүүргийн нэрийг бичих зориулалттай үлдээсэн зайнд хүн гараар бичин тэмдэглэдэг саналын хуудас хэрэглэж байсан бол энэ удаад хот, дүүрэг, аймаг, сумын нэр нь саналын хуудас дээрээ хэвлэгдсэн байгаа юм.

Өчигдрийн байдлаар нийт сонгогчдын 90 гаруй хувь нь сонгогчийн үнэмлэхээ авчээ.

                                                                                                                           /2009.05.23/

(Нийт: 155)