Эмнэлгvvд цахим сvлжээгээр харилцаж эхэллээ

Эрvvл мэндийн яамны харьяа эмнэлгvvд єндєр хурдны шилэн кабелийн сvлжээгээр харилцах боломжтой болжээ. Энэхvv цахим сvлжээнд гурав дахь шатлалын буюу нарийн мэргэжлийн тусламжийг vзvvлдэг яамны харьяа эмнэлгvvд холбогдож байна. Яам болон харьяа 15 эмнэлгийг холбосон шилэн кабелийн сvлжээ нь "Цахим эмнэлэг" программ хангамж, сервер компьютерvvдээр хангагджээ. "Эмнэлгvvд энэ сvлжээгээр холбогдсноор эмчилгээ, оношлогооны талаар харилцан мэдээлэл солилцох юм. Мєн алсын зайн оношлогоо хєгжинє. Мэдээллийн технологийг ашиглан орон зай, цаг хугацаанаас vл хамаарч нарийн мэргэжлийн эмч нарын зєвлєлгєєг хєдєєгийн эмч нарт хvргэх давуу талтай" гэж цахим сvлжээний нээлтийн vеэр Эрvvл мэндийн сайд С.Ламбаа онцлон хэллээ. Сvлжээг хамгийн анх Гэмтэл согог судлалын тєвийн мэс заслын эмч М.Тэмvvжин ашиглаж, П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлгийн эмч Э.Бадамсэд багшаасаа зєвлєгєє авсан юм. Бусдад зодуулж тархиндаа хvнд гэмтэл авсан. Євчтєн Н.Тайвангэрэлийн євчний тvvх болон компьютер томографын зургийг vзэж танилцсан Э.Бадамсэд багш шавийнхаа тогтоосон оноштой санал нэг байгаагаа хэлэв.
Ингээд євчтєн Н.Тайвангэрэлийг яаралтай хагалгаанд оруулахаар болсон юм.Нээлтэнд оролцож буй эмч нар "Эмнэлгvvд єндєр хурдны сvлжээг ашигласнаар євчтєний мэдээллийг тvвэггvй солилцохын хэрээр тусламж vйлчилгээний чанарт дэвшил гарна. Цаашид эмчлvvлэгчдийн эрvvл мэндийн цахим карт нэвтрvvлж, эмнэлгийн цахим бvртгэлийн тогтолцоог бий болгох vндэс тавигдлаа" гэж байв.Энэ сvлжээнд цаашлаад орон нутгийн эмнэлгvvдийг ч холбох юм байна. Онош нь тогтоогдохгvй байгаа хєдєєгийн иргэд зардал мєнгє vрж, нааш цааш явахгvйгээр томограф зураг болон шинжилгээгээ илгээхэд л тєвийн нарийн мэргэжлийн эмч нар оношийг нь тогтоогоод єгчих гэнэ. Энэ ажлыг амжуулахад улсын тєсвєєс 110 сая тєгрєг зарцуулжээ.

Б.Туул

Эмнэлгийн хаягдал хорт утаа ялгаруулдаг
 

 

 
 Эмнэлгийн хаягдал хорт утаа ялгаруулдаг

2009-01-12 10:26:11

Агаарын тухай хуулийн 10.6 -д "Суурин газрын агаарыг хортой, халдвартай, эвгvй vнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах, хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус газарт хаях, шатаахыг хориглоно" хэмээн заасан байдаг. Хуулийн заалт хэрэгжиж байгаа эсэх талаар Эх нялхсын эрдэм шинжилгээний тєв (ЭНЭШТ)-ийн хаягдал шатаагч Д.Чимэдцэрэнгээс тодрууллаа.

-Эмнэлгийн хог, хаягдлаа яаж устгаж байна вэ?
Шатааж л устгана. Эмнэлгийн хогийг ахуйн болон бусад хог гэж ангилдаг юм. Цаас, гялгар уутыг нь ангилаад эмнэлгийн хашаанд байгаа хоёр хогийн саванд хаядаг. Vvнийг дvvргийн ТVК нэг єдєр єнжєєд ирж авдаг юм. Харин ЭНЭШТ-д єдєртєє олон эх амарждаг. Хvvхдийн эм, тариа vйлдвэрийн хог, тєрсєн эхчvvдийн ихэс зэргийг энэ зууханд шатаадаг. Хvний цустай хэрэглэл, эм тариа зэргийг шатаадаг болохоор хурц, муухай vнэртэй байдаг.

- Эмнэлгийн хаягдлыг шатаах тусгай зуух байдаггvй юм уу?
-Байхгvй. Гэрийн зуух шиг л энгийн. Уг нь химийн бодис, хорт утаа ялгаруулдаг хаягдлыг тусгай зууханд, эсвэл хотоос зайдуухан газар шатаах ёстой юм билээ. 1998 оноос хойш ийм зууханд шатаадаг болсон.

-Єдєрт хэдэн цаг ажиллаж, хэчнээн хэмжээний хог хаягдал шатаадаг юм бол. Таны эрvvл мэндэд танай байгууллагаас хэр анхаардаг вэ?
-Манай эмнэлгээс надад сард гурван литр сvv л єгдєг. Хаягдал хогоо 10.00-14.00 цаг хvртэл шатаадаг. Єдєрт 600 кг орчим хог устгадаг гэж ярьлаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хавдар судлалын улсын байцаагч Н.Нарантуяа дээрх асуудалд хариулт єгсєн. Тэрээр хэлэхдээ, "Манай улсад эмнэлгийн хаягдлыг шатаах тусгай зуух байхгvй. Эмнэл¬гийн хогийг халдваргvйжvvлсний дараа устгах ёстой. П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, ХЄСVТ ч гэсэн хог шатаах зуухтай. Гэхдээ хаягдал, химийн гаралтай хогоо халдваргvйжvvлсний дараа устгадаг юм билээ. Энэ жилээс эмнэлгvvдийг хог шатаах нэгдсэн зуухтай болгох талаар ярьж байгаа" гэлээ.

Б.Ариунтуяа
Дугаар 7/3079/

 

Халдварт шараар өвчлөгсдийн тоо ойрын 10 жилдээ буурахгvй

   Халдварт шар євчин монголчуулын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Хvн амын дунд тохиолдож байгаа цочмог болон архаг халдварт євчний дотор
хепатитын вирусийн халдвар 25 орчим хувийг эзэлж, нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байгаа аж. Эрvvл мэндээс гадна эдийн засгийн асар их хохирол учруулсаар байгаа уг євчнєєс урьлчилан сэргийлэх, оношилгоог боловсронгуй болгох талаар анагаахын шинжлэх ухааны доктор, академич, Анагаах ухааны академийн ерєнхийлєгч П.Нямдаваа, АЭМБ-ын суурин тєлєєлєгч, доктор Луи Дапенг нартай ярилилаа.

Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын суурин тєлєєлєгч Луи Дапенг:
-Манай улс хепатитын эсрэг хэр тэмцэж байна гэж та бодож байна вэ?

-Би Монголд ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд 18 аймгийн 100-гаад сумаар явлаа. Вируст хепатитаар євчлєгсєд эмнэлэг болгонд л олноор хэвтэж байх юм. Монголд хепатитын талаархи удирдамжийг 30-40 жилийн ємнє гаргасан байна. Судлаачдад энэ євчнийг хяналтдаа авах, урьдчилан сэргийлэх, эмчлэх аргаа олж байгаа энэ цаг vед хуучирсан удирдамжаар явах хэрэггvй юм.

-Арга барил нь хоцрогдсон гэсэн vг vv?
-Жишээ нь, А, Е вирусээр євчлєгсдийг эмнэлэгт хэвтvvлж эмчлэх шаардлагагvй гэж vздэг. Гэтэл Монголд шарласан хvн бvр эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байна. Мєрдєж байгаа удирдамжид нь тэгж заасан болохоор аргагvй л дээ. Харин ингэснээр шаардлагагvй зvйлд vргvй зардал гаргаж байгаа юм.

-Таны бодлоор яах ёстой вэ?
-Дээр хэлсэн vргvй зардал гаргаж, хэвтэж эмчлvvлэх шаардлагагvй хvнийг эмнэлэгт эмчлэхээ болих хэрэгтэй. Зарим улс оронд хvvхдийг эхийн хэвлийд байхад нь хепатитын шинжилгээ хийж, тєрєнгvvт нь вакцин хийх нь ч бий. Тэгснээр дархлаа тогтоно. Энэ мэт дэвшилтэт аргыг нэвтрvvлмээр байна.

-Вакцины тухайд та юу хэлмээр байна вэ?
-Вируст хепатитаас сэргийлэхэд вакцинаас гадна урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал. Жишээ нь, Е вирусын эсрэг вакцин байхгvй, бий болгох гээд судалгаа хийж л байна. Непальд гэхэд 900-гаад хvнд судалгаа хийсний 90 хувьд нь дархлаа тогтож байгаа гэсэн. С вирусийн эсрэг мєн л вакцин гараагvй байгаа. Нэгэнт вакцин байхгvй учир С-гээс сэргийлэх зєвлємжийг ДЭМБ-аас гаргасан. Уг зєвлємжид "Анхдагч халдвараас урьдчилан сэргийлэх, зvv тариур, донор солихгvй байх, бэлгийн эрсдэлтэй зан vйлийг багасгах" талаар тусгасан байдаг.

-Хепатитыг манайхан бохир гарын євчин л гэдэг. Гэтэл халдвар дамжих єєр олон зам байдаг биз дээ?
-Тиймээ. Жишээ нь, жилд A вирусээр євчилж, эмчлэгдсэн хvний тоо 1,4 саяд хvрч байна. Энэ вирус судсаар хар тамхи тарьдаг юм уу эсвэл ижил хvйстэн эрчvvдэд их тохиолддог. Уг вирус єєр амьтанд илрээгvй хvнээс хvнд л халдварладаг тул зогсоож хяналтдаа авах боломж бий. С вирус бол цусаар, бэлгийн замаар, эмнэлгийн замаар гээд ДОХ-ын вирусээс ч илvv халдварлах аюултай.

-Халдварт шараар євчилснєєс vvдэж элэгний хавдар болсон тохиолдол манайд их байдаг?
-Олон зvйлээс хамаарна. Тухайлбал, халдвар хэзээ авснаас шалтгаалдаг. A, Е вирусийн халдварыг багадаа авсан бол тэр бvр архагшаад байдаггvй. Харин В вирусийг багадаа авах тусмаа хожим архагших магадлал єндєр. Энэ тохиолдолд архагших магадлал 50 хувь байдаг бол насанд хvрсэн vедээ В вирус авсан хvмvvсийн 5-аас 10 хувь нь архагшдаг.

-Монгол вируст хепатитын євчлєлєєр дэлхийд хэдэд жагсдаг бол?
-Єндєр тархалттай орны тоонд орж байна. Хєгжиж буй орнуудад хепатитын тархалт єндєр байгаа нь ажиглагдсан. А,В,С,Е вирусын тархалт Монголд маш их байна.

Доктор, академич П.Нямдаваа:
-Таныг вируст хепатитын хяналт, тандалт ямар байгаа талаар судалж байгаа гэсэн. Монголд энэ євчнийг хэзээнээс илрvvлж, эмчилж эхэлсэн юм бэ?

-Монголд анх 1952 онд тусгай бие даасан євчин гэж бvртгэж авсан байдаг. 60-аад оны vед євчлєл дээд цэгтээ хvрч арван мянган хvн тутмын 200 нь вируст хепатитаар євчлєх болсон. Энэ vед вирусээр vvсгэгдэж байна гэдгийг зєвхєн таамагладаг л байсан. Яг ямар вирусээр vvсээд байгаа, хэр хор уршигтайг нь мэдэхгvй байсан. Одоо харьцангуй багасч, арван мянган хvн тутамд 200 бvртгэгдэж байснаасаа бараг арав дахин буурч 20 орчим болж, эндэгдэл багасаад байна.

-Монголд вируст хепатитын євчлєл бага болсон хэрэг vv?
-Бага гэж хэлж болохгvй. 2002 онд Засгийн газраас гаргасан хєтєлбєр, зорилтдоо хvрч чадахгvй байна, Арван мянган хvн тутамд 20 бvртгэгдэж байгааг 2010 он гэхэд 10-15 болгох тухай байсан юм. Миний vзэж байгаагаар ахиад 10 жил эрvvл мэндийн байгууллагын санаа зовоосон асуудал хэвээр байна. Ялангуяа В, С вирус элэгний анхдагч хорт хавдар vvсэхэд єндєр нєлєєтэй нь батлагдсан. Тэгэхээр халдварт євчинтэй бус хавдартай давхар тэмцэнэ гэсэн vг. Элэгний анхдагч ємєн бол хепатитын халдвар авснаас хойш 20 жил далд vедээ байдаг. Анхны вакцин хийлгэсэн хvvхдvvд одоо дєнгєж 18 нас хvрч байна. Тэгэхээр vvнээс ємнє євчилсєн хvн олон байгаа.

-Вакцины vр дvн мэдэгдэх болоогvй гэсэн vг vv?
-Анхны хепатитын эсрэг вакциныг Монголд 1991 оноос хийж эхэлсэн. Тэр vед бол вакцин єндєр vнэтэй, нэг тун нь л гэхэд зуун ам.долларын єртєгтэй байлаа. Гэсэн ч євчлєл их байсан учир vvнийг хийхээс єєр аргагvй байсан юм. Одоо хепатитын зарим вирусээс хамгаалах вакцин гараагvй л байгаа. Монголд вакцинд хамрагдсан хvvхэд хепатитаар євчилсєн тохиолдол ч гарсан гэдэг юм.

Г.Тунгалаг
Дугаар 026/605/


Ганцхан сарын дотор 4000 гаруй хvн бэртжээ

Манай улсад 2002 онд баталсан "Осол гэмтлээс сэргийлэх vндэсний хєтєлбєр" гэж байдаг. Нэгэнт vндэсний гэдэг нэртэй учраас монголчууд бvхэлдээ энэ хєтєлбєрт анхаарлаа хандуулах учиртай. Ялангуяа аймаг, дvvрэг, нийслэлийн засаг дарга, тvvний албан хаагчид. Харамсалтай нь энэхvv vндэсний хєтєлбєр нь зєвхєн цаасан дээр vлдэж байгаа талаар Гэмтэл согог судлалын vндэсний тєвийнхєн єчигдєр сэтгvvчдэд мэдээлээ.
Он гарснаас хойш ердєє ганцхан сарын дотор нийслэлд 4060 хvн бэртэж Гэмтэл согог судлалын vндэсний тєвд хэвтэж эмчлvvлжээ. Эндээс 500 гаруй нь зам тээврийн ослоос vvдэн тулгуур эрхтэн, тархи нуруу нугасны гэмтэлтэй болсон байна. Мєн эдгээр 4060 хvний гурван хvн тутмын нэг нь согтуугаар vйлдсэн гэмт хэргийн золиос эсвэл согтуугаас єєрийгєє гэмтээж бэртээсэн байжээ. Ингээд vзэхээр манай улсад архи гэдэг зvйл vнэхээр vндэсний аюулгvй байдлын хэмжээнд хэдийнээ хvрчээ.

Гэмтэл согог судлалын vндэсний тєвийн салбар Тvлэнхийн тєвд мєн єнгєрсєн сард 500 гаруй хvн vйлчлvvлснээс 147 нь нохойд хазуулсан гэсэн тоо баримт байна. Тиймээс хаврын улирал ирж сvрэглэн явах золбин ноход олшрох болсон тул сэрэмжтэй байхыг иргэдэд сануулав.
Мєн барилга, уул уурхайн салбарт ажиллагсадаас нуруу нугасандаа гэмтэл авах нь ихэсчээ. Ид хєдєлмєрийн насны залуус хєдєлмєр хамгааллын наад захын шаардлага хангаагvй ажлын байрнаас болж насаараа тахир дутуу болж байгаа ч хэлж байсан юм.

Д.ТУНГАА.         /2009.06.06/

2009-2012 онд доорх чиглэлээр хамтран ажиллахаар ЭМСайд С.Ламбаа батламж гаргалаа

Монгол улсын Их хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн бодлогын зорилт, Эрүүл мэндийн сайдын Засаг даргатай байгуулсан гэрээний заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2012 онд доорх чиглэлээр хамтран ажиллана.

Үүнд:

• Эрүүл мэндийн бодлого:

1. Эрүүл аж төрөх хэм маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг уртасгана.

2. Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй ханган эрүүл мэндийг нь хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

3. Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэн урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж, иргэн бүрийг жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг оношлогоонд хамруулна.

4. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.

5. Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжинэ. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулна.

6. Эрүүл мэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлнэ.

7. Хүн ам, ялангуяа өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох арга хэлбэрийг боловсронгуй болгож, хөдөөгийн хүн амд үйлчлэх явуулын эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

8. Хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, хордлого, гэнэтийн аюул ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгож, авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөөц чадавхийг бэхжүүлнэ.

9. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлж, аймаг дүүргийн түвшинд өргөжүүлнэ.

10. Говийн бүс болон Орхон аймагт орчин үеийн эмчилгээ, оношлогооны төвийг байгуулна.

11. Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим сайн байгуулна. Эмнэлгийн цахим сүлжээ, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэн, иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг шаардлагатай түвшинд үзүүлэх бололцоог хангах зорилгоор анагаах ухааны орчин үеийн ололтод тулгуурласан төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг хөгжүүлж, өвчнийг эрт оношлох, эмчлэн, нөхөн сэргээх чадавхийг дээшлүүлнэ.

12. Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог шинэчлэн, түргэн тусламжийн үндэсний сүлжээ байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулна.

13. "Эрүүл эхээс эрүүл хүүхэд" зарчмыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд хэрэгжүүлж, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулна.

14. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээнд нийцэхүйц эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

15. Эм, эмийн түүхий эдийн шинжилгээний лабораторийн чадавхийг сайжруулж, эмийн үндэсний үйлдвэрлэлийг өргөтгөх замаар эмийн чанарын баталгаажилтыг ханган аюулгүй байдлыг дээшлүүлж, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.

16. Тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй нягт уялдуулан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно.

17. Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлнэ.

18. Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, практик, үр өгөөжийг дээшлүүлнэ.

19. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, удирдлага, зохион байгуулалт, судалгаа, шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн механизмыг боловсронгуй болгоно.

20. БЗДХ, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлж, ХДХВ-ийн халдвар, ДОХ-ын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барина.

21. Нийслэлийн дүүрэг бүрт усан бассейн бүхий орчин үеийн спортын цогцолбор барина.

22. Улаанбаатарт телемедициний төв байгуулна

/2009.06.06/

“Эмнэлгийн яаралтай болон мэс заслын тусламж” сэдэвт олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна

“Эмнэлгийн яаралтай болон мэс заслын тусламж” сэдэвт олон улсын гуравдугаар чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.  Уг чуулга уулзалтыг дэлхий нийтийн санаачлагаар 2005 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ нь яаралтай мэс засал, гамшиг осол, гэр бүлийн хүчирхийлэл, жирэмсэний хүндрэл, осол гэмтэл зэргээс шалтгаалсан нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад хамтрагч байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааг сайжруулах, нягтруулан ойртуулах, нэгтгэн зангидах зорилготой. Түүнчлэн Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэхийн тулд мэс заслын үр дүнтэй тусламж үйлчилгээг анхан шатны нэгжид үзүүлдэг болох, нөөц бололцоо хүрэлцэхгүй байгаа эмнэлгүүдэд мэс заслын анхан шатны тусламж үйлчилгээг зохих ёсоор нь хүргэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, энэ чиглэлийн сургалт, боловсролын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэхэд гол түлхэц болох ёстой юм.


Дэлхийд жилд ойролцоогоор таван сая хүн гэмтлийн улмаас нас барж, 4-14 насны хүүхдийн нас баралтын 2-р шалтгаан нь зам тээврийн осол гэмтэл болж байна. Жил тутам 500,000 жирэмсэн эмэгтэй хүндрэлтэй төрж эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай болдог байна.

    Өнөөдөр,  дэлхий дахинд жил тутам 234 сая мэс засал хийж байгаа нь 25 хүн тутмын нэг нь мэс заслын хагалгаанд орж байна. Өндөр хөгжилтэй орны иргэд (дэлхийн хүн амын 30 хувь) нь дэлхийн мэс заслын эмчилгээний тусламж үйлчилгээний 73,6 хувийг авдаг бол буурай хөгжилтэй орны иргэд (дэлхийн хүн амын 30хувийг) энэ төрлийн тусламж үйлчилгээний зөвхөн 3-5 хувийг авч  байна.

    Монгол Улсад 2004 онд,  мэс заслын яаралтай тусламжийн байдалд үнэлгээ хийхэд, хөдөө орон нутагт хийж буй яаралтай мэс заслын 70 гаруй хувийг зөвхөн мухар олгойн цочмог үрэвслийн мэс засал эзэлж, хугацаа алдсан, алс тээвэрлэсэн, зөвхөн орчны мэдээгүйжүүлэгтэй хагалгаа хийсэн, багаж тоног төхөөрөмжийн ариутгал, халдваргүйтгэл хангалтгүй байсан зэрэг олон шалтгааны улмаас мэс заслын дараах нас баралт, хүндрэл харьцангуй өндөр байсан.

     2004 онд осол гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас хөдөө орон нутагт 1254 хүн нас барж, зам тээврийн ослоор 307 хүн осолдож байсан байна. Мөн 2004 оны  үзүүлэлтээр эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөнд 109,6, нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 22,49 байсан нь энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон юм.

 “Эмнэлгийн яаралтай болон мэс заслын тусламж” төсөл нь дэлхийн 30-аад улс оронд хэрэгжиж байгаа бөгөөд  Дэлхийн нийтийн санаачлагын олон улсын чуулга уулзалтыг 2005 онд Швейцарь, 2007 онд Танзанд Улсад зохион байгуулсан. Гурав дахь удаагийн чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулахаар ДЭМБ-аас гаргасан энэ шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам талархалтайгаар хүлээн авч уг чуулга уулзалтыг манай оронд хийхийг бүрэн дэмжиж энэ удаагийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж байна.


Манай улсын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт ялангуяа сум, аймгийн эмнэлгийн түвшинд тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарын анхааралд байдаг асуудал билээ. Үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, шаардлага, сэтгэл ханамжид нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хөдөө орон нутагт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд бэрхшээл тулгарсаар байна.


Хүн амд ялангуяа алслагдсан орон нутаг, хөдөөгийн хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, хамралт хангалтгүй байгаагийн гол шалтгаан нь дэд бүтцийн хөгжил сул, эрүүл мэндийн байгууллагаас хол нүүдэллэн амьдардаг, анхан шатны тусламж үйлчилгээ зохих түвшинд хүрээгүйн улмаас өвчтөн хүндрэх, нас барах  тохиолдол гардаг. Энэ уулзалтад 16 орны мэргэжилтнүүд оролцож байна.

                                                /2009.06.06/

 

Талийгаачдаас газар харамлахуй

Хvн ам хорогдох хэрээр нийслэл хvрээгээ тэлж байна. Хvн ам єсєхєд нэг тэлж, хорогдоход газар нэг тэлдэг байна.
Хvн амын єсєлттэй холбоотой агаар, хєрсний бохирдолыг бишгvй л хєндсєн. Харин хорогдолтой холбоотой элдэв бохирдол, газрын асуудлыг хєндєхгvй бол горьгvй нь.

Ер нь хvн хэзээ тєрж эхэлсэн тэр vеэс л vхэж эхэлсэн байж таарна. Тэр vеэс нь эхэлж тоолвол манай газар нутаг оршуулгаар дvvрсэн байх учиртай. Гэтэл бид хэзээнээс талийгаачдыг газарт оршоож ирэв. Тvvнээс ємнє хэрхдэг байв зэргийг судлууштай. Євєг дээдэс талаар нэг оршуулга бидэнд хvлээлгэж єгєєгvй атал бид хойч vедээ замбараагvй байгуулагдсан оршуулгаар дvvрсэн газар шороог хvлээлгэж єгєх учиртай боллоо. Монголчууд єєд бологсдоо шороо, тємєр, мод, ус, гал зэрэг таван мабодод нутаглуудаг байж. Ингэхдээ тухайн талийгаачийн тєрсєн жилийн эрхтэн махбодын эх болох махбодод оршуулбал сайн, харин харш махбодуудад оршуулбал маш муу хэмээн цээрлэдэг байж. Зурхайн судруудад мод, ус, гал, шороо, тємєрт оршуулах тухай єгvvлсэн боловч манай оронд єнєєдрийн байдлаар шороонд л оршуулж байна. Ийнхvv ёс журамтай, засаг замбараатай байсаны хvчинд миний монголын газар шороо vеийн vед цэвэр ариун, онгон дагшинаараа бидний vе хvртэл євлєгдєн иржээ. Ардын засаг гэж ядуучууд, боловсролгvйчvvдийн засаглалын vед энэ ёс заншил гээгдэж уул, талаар дvvрэн оршуулгын газар байгуулагдсан ажээ.
Одоо оршуулгын vйлийг лам дээр очиж алтан сав нээх, Буян компаниас газар авахаас эхэлнэ. Лам юу айлднав, тvvний тааллаар. Усан махбодтой талийгаач шороонд орохоор сvнс, мvнс нь амарч байгаа ч юм уу, vгvй ч юм уу.

Нийслэлд жилдээ 6000 хvн янз бvрийн шалтгаанаар ертєнцийн мєнх бусыг vзvvлж байна. Нэг шарилд дундажаар 0.002 га зориулдаг гэж тооцоход жилдээ 2.5 га газраар чимээгvй хот хvрээгээ тэлнэ гэсэн vг. Яг одоогоор Удаанбаатар хотыг тойроод 1000 орчим га газарт оршуулгын талбай байна. Бараг 3,4 дvгээр хороололын дайны газарт оршуулгын газар байгаа юм. Тэгвэл жилдээ 35 айлын /гэр хороололоор бодоход/ газар оршуулга болж эргэж ашиглагдахаас эгнэгт єнгєрч байна. Талийгаачдаас газар харамлаж буяндаа бузар оруулья гэсэнгvй. Одоогоор Улаанбаатарт зєвшєєрєлтэй долоон оршуулгын газар байдаг бєгєєд Нарангийн энгэр л гэхэд дєрвєєс таван жилийн нєєцтэй, бусадынх нь нєєц аль эрт дуусчээ.

Хvний бие, цогцосын зєєлєн эд 3-5 жилд, хатуу эд нь 40-50 жилийн дараа бvрэн задарч дуусдаг байна. Ингэхдээ агаар мандалд цууны хvчил, шоргоолжны хvчил, хvхрийн хvчил, нvvрсний дутуу исэл, хvхэрт ус тєрєгч зэрэг 20 шахам хорт хий ялгаруулдаг аж. Мєн шороонд оршоосон цогцосны элдэв нян газрын хэвлийд тархаж бохирдуулдаг. Уг тархсан нянгууд маш олон жил амьдарч євчлєл vvсгэх магадлалтай бєгєєд тэдгээрээс заримыг нь дурдвал боомын савханцар 30 жил, сvрьеэгийн савханцар 30-40 жил, тарваган тахал, халдварт шарын вирус 40 жил халдвар тараах чадвартай байдаг.

Энэ нэг хэдэн лам, газрын алба, хариуцсан яамныхан нь энэ талаар цэгцэрсэн нэг мєсєн ганцхан ойлголттой болж болдоггvй л юм байх даа. Yхэхдээ ч тайван нойрсож болдоггvй хорвоо бололтой. Хулгай зэлгий, газрын наймаа, маймаа нь vхсэн хойно ч амар заяа vзvvлэхгvй. Тэгээд ч шороонд орох нь юу бол. Уг нь би тємєрт тєрсєн юмсан.

Ч.А

оллоо.мн

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ сарын 18-нд тангараг өргөнө

 



УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний тайлбарласнаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 18-нд хийхээр төлөвлөж байгаа ажээ. Дээрх товыг урьдчилсан байдлаар гаргасан болохыг тэрбээр онцолсон. Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн нэгдсэн дүнг нэг сарын дотор өргөн барих хуультай. Хуульд заасны дагуу СЕХ нь өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад сонгуулийн нэгдсэн дүнг өргөн барьсан. Улмаар асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Асуудлыг тус байнгын хороо нь долоо хоногийн дотор хэлэлцэж, улмаар чуулганд шилжүүлэх аж. УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн асуудлыг тав хоногийн дотор багтаан хэлэлцэж шийдвэрээ гаргадаг хуультай. Дээрх процедурыг барихад энэ сарын 18-нд УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол болох юм байна. Гэхдээ эрхэм гишүүн “Дээрх товоос урьтаж, долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөх хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг хоёр тал авч хэлэлцээд зургадугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх нь үзэл баримтлалын хувьд яв цав нийцнэ гэж үзсэн тухай УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэмдэглэв.

 


Г.Наран /2009.06.01/

 

ДЭМБ-ын нэрэмжит шагналыг гардууллаа
Эрүүл мэндийн яам  Монгол Улсад Тамхин бүтээгдэхүүний хайрцаг, боодол дээр  хэвлэх эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг боловсруулж батлуулахад идэвхи чармайлт гарган ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ДЭМБ-ын  2009 оны Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийн шагнал хүртсэн тул дээрх шагналыг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Говент Эрүүл мэндийн сайд С.Ламбаад  өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.  
Монгол Улс нь  Тамхины хяналтын суурь конвенцид оролцогч тал болохынхоо хувьд энэхүү Конвенцийн 11 дүгээр зүйл буюу тамхины сав, боодолд тавих шаардлагыг хэрэгжүүлсэн байх хугацаа нь 2008 онд дуусах байсан бөгөөд энэ хугацаанд нь багтааж “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга” бүхий Янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага – үндэсний стандарт MNS 5024:2008”-ыг  батлан гаргасан нь ийнхүү ДЭМБ-ын шагнал хүртэх гол нөхцөл болжээ. ДЭМБ энэ жилийн Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг “Үнэнийг харуулья. Амьдралыг тань зурагт анхааруулга аварна” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад энэ талаар уралдаан зарласан юм байна. Манай Улс Ази Номхон далайн 37 орноос эхний таван орны тоонд шалгарч ийнхүү  энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа ажээ.     

ДЭМБ-ЫН 2009 ОНЫ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТАМХИ ТАТАХГҮЙ ӨДРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С. ЛАМБААГИЙН ХЭЛСЭН ҮГ

Дэлхийн 160 гаруй орон нэгдэн орсон ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 11-р зүйлд “тамхины хайрцаг, боодол дээр тамхины хор хөнөөлийг дүрслэн үзүүлсэн эрүүл мэндийн анхааруулга тавих” талаар тусгасан билээ.

Тамхины хайрцаг, боодол дээр “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга” тавих нь тамхичид болон олон нийтэд тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл хүргэх өртөг зардал хямд  бөгөөд үр ашиг сайтай арга хэмжээ болохыг дэлхий олон орны туршлага харуулж байна. 2001 онд анх Канад улс тамхины хайрцаг, боодлыг Эрүүл мэндийн зурагтай анхааруулгатай болгосноос хойш одоо Австрали, Белги, Швейцари, Финлянд, Бразил, Шинэ зеланд, Сингапур, Тайланд, Венесүэл, Уругвай, Йордан зэрэг дэлхийн 22 оронд хэрэгжээд байна. 2010 оноос хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа орнууд дотор манай улс орж байгаа юм.

Канад, Бразил, Сингапур, Тайланд, Венесүэл зэрэг улсад тамхины хайрцаг дээрхи эрүүл мэндийн анхааруулгыг зурагтай болгосноор ямар үр дүнд хүрч байгааг судлан гаргаад байна. Тухайлбал Бразил улсад  эрүүл мэндийн зурагтай анхааруулга хэрэглэсний үр дүнд тамхи хэрэглэгчдийн  54%-нь тамхинаас хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар мэдлэгтэй болж  67% -нь тамхиа хаяхаар шийдсэн байна. Канад улсад насанд хүрсэн тамхи хэрэглэгчдийн 70% гаруй, өсвөр насны тамхи хэрэглэгчдийн 90% нь эрүүл мэндийн анхааруулга тамхины хор хөнөөлийн талаар ойлгоход үр дүнтэй байсан гэж үзсэн байна.  

Эдгээр оронд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн анхааруулгыг тамхичид өдөрт дундчаар 20 удаа,  жилд 7000 гаруй удаа уншиж, хардаг байна. Иймээс тамхины хор хөнөөлийн талаар зургаар дүрслэн харуулах нь 1000 үгтэй тэнцэх илүү үр дүнтэй, илүү их мэдээллийг тамхичид болон олон нийтэд өгдөг болох нь нотлогджээ.

Манай улс 2004 онд Тамхины Хяналтын Суурь Конвенци (ТХСК)-д нэгдэн орсон бөгөөд 1993 онд батлагдан хэрэгжиж байсан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай” хуулийг шинэчлэн найруулж конвенцид заасан зарчмыг тусгасан “Тамхины хяналтын тухай” Монгол улсын хуулийг 2005 онд УИХ-аас батлан хэрэгжүүлж байна.

Энэхүү хуулийн 4 дүгээр зүйл болох “Тамхины хяналтын талаар Төрөөс баримтлах бодлого”- д тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас  хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагаварын талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит  мэдээлэл, сургалт, сурталчилгаа болон тамхинаас гаргах  эмчилгээг  хүртээмжтэй байхаар  хуульчилсан болно.

Түүнчлэн уг хуулийн 6 дугаар зүйлд тамхины хайрцаг, боодол дээрх эрүүл мэндийн анхааруулга нь тамхинаас  хүний эрүүл мэндэд  учруулах хор нөлөөг харуулсан зурагтай байна гэж заасан болно.

2001 онд батлагдан мөрдөгдөж байгаа Янжуур тамхины стандартад заасан  “Тамхи орчныг бохирдуулна”, “Тамхи амь насыг хөнөөнө” гэдэг анхааруулга нь хүний эрүүл мэндэд учруулах тамхины хор хөнөөлийн талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна. Түүнчлэн эдгээр анхааруулгыг ямар харьцаагаар хэрэглэхийг стандартад зааж өгөөгүйгээс тамхи үйлдвэрлэгчид  ихэвчлэн “Тамхи орчныг бохирдуулна” гэсэн анхааруулгыг хэрэглэж байгаа нь тамхин бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг бүрхэгдүүлсэн ач холбогдол багатай мэдээлэл байв.

Тамхины Хяналтын Суурь Конвенци,  Тамхины хяналтын тухай Монгол улсын хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам 2006 онд тамхины хэрэглээнээс хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг харуулсан 31 төрлийн зураг, мэдээлэл бүхий “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга”-ын загварыг боловсруулан олон нийтийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр  6 төрлийн зургийг тамхины хайрцаг, боодол, авдар дээр хэвлэж байхаар баталсан юм.

Энэхүү “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга”-ын загвар болон бусад шаардлагатай зарим өөрчлөлтийг Янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага - стандартад тусган шинэчлэх салбар дундын ажлын хэсгийг байгуулан боловсруулж 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Стандартчилалын үндэсний зөвлөлийн хурлаар батлагдсан бөгөөд шинэчилсэн стандартын дагуу 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  худалдаанд гарах янжуур тамхины хайрцаг нь “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга”-тай байх юм.  
.  
Монгол улс нь  ТХСК-д Оролцогч тал болохынхоо хувьд энэхүү Конвенцийн 11 дүгээр зүйл буюу тамхины сав, боодолд тавих шаардлагыг хэрэгжүүлсэн байх хугацаа нь 2008 байсан бөгөөд энэ хугацаанд багтаж “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга” бүхий Янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага – үндэсний стандарт MNS 5024:2008 батлагдсан нь чухал ач холбогдолтой бодлогын арга хэмжээ болсон юм.  


Тамхин бүтээгдэхүүний хайрцаг, боодол дээр хэвлэх эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг боловсруулж батлуулах болон Янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага-үндэсний стандарт MNS 5024:2008-д тусгах үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/, Стандарт хэмжил зүйн үндэсний төв, Улсын мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний  төвийн удирдах албан тушаалтан болон мэргэжлийн хүмүүс идэвхитэй оролцсоныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.   

Иймээс Эрүүл мэндийн яам  Монгол улсад Тамхин бүтээгдэхүүний хайрцаг, боодол дээр  хэвлэх эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг боловсруулж батлуулахад идэвхи чармайлт гарган ажилласан дээрхи ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ДЭМБ-ын  2009 оны Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийн шагналд дэвшүүлсэн юм.

Өнөөдөр Та, Бид энэ нэр хүндтэй шагналыг гардан авч байна.

Энэ бол Та, Бидний олон хүний эрүүл мэнд амь насыг аврахын төлөө хийж байгаа буянтай сайхан үйлсийн нэг юм.  Ийм ч учраас ДЭМБ  Та, Бидэнд энэ нэр хүндтэй шагналыг өгч цаашид энэ талаар улам их зүйл хийх урам хайрлаж байна.

Та бүхэнд баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.



Монгол улсад Тамхин бүтээгдэхүүний хайрцаг дээр хэвлэх Эрүүл мэндийн зурагтай анхааруулга боловсруулж батлуулсан, түүнийг Янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага-үндэсний стандарт MNS 5024:2008-д тусган батлуулсан ажлын хэсэг
2009. 05. 28.

Нэр

 

Байгууллага , албан тушаал  

 

1.

Галбадрахын Гантөмөр  

Стандарт хэмжилзүйн газрын дарга, (Стандартчилалын үндэсний зөвлөлийн дарга )

 

2.

 

Пүрэвжав Баянмөнх

ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 

(Стандартчилалын үндэсний зөвлөлийн ХАА-н техникийн хорооны дарга)

 

3.

Цэрэнсодном Бүжин

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Референт

(ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлого,  төлөвлөлтийн газрын дарга, Стандартчилалын үндэсний зөвлөлийн Эмийн техникийн хорооны дарга асан)

 

4.

Гомбодорж Цэцэгдарь

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

5.

Буриад Чулуунцэцэг

ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн  

6.

Пунцагнамжил Цэцэгмаа

Стандарт хэмжилзүйн газрын менежер

7.

Чулуунжав Пүрэвдулам

Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтэн

8.

Цэрэндаш Бурмаа

Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтэн

9.

Дангаа Баярболд

Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч

10.

Ганбаатар Цэндсүрэн  

Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч

11.

Д. Отгон

Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч

12.

Гантөмөр  Батзул

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторын хор судлаач

13.

Цэрэндорж Содномпил

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын Захирал

14.

Мажигзав Хишгээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн




Боломж

Бидний үнэлэмжид ихээхэн өөрчлөлт оржээ. Хүний тухай, шудрага ёсны тухай, аж амьдралын тухай, сайн муугийн тухай, хөдөлмөрийн тухай, болох болохгүйн тухай, нөхөрлөлийн тухай, мөнгөний тухай... Аль ч нийгэмд ёс бус гэж үзэгддэг болгон манайд байдаг л зүйл болж хувирч байна. Энэ нь бүр хэлбэржиж тогтоод хүмүүс үүнд нь бууж өгөөд дасаад хүлээн зөвшөөрч эхэлж байна. Хэн нэгнийг авилга авлаа, идлээ уулаа гэхээр түүнээсээ хуваалцсангүй гэж уурлах болохоос ерөөсөө ингэж болохгүй, зарчмаараа буруу хэмээн хандах хүн ховорджээ. Хэн нэгнийг гүжирдэж гүтгэхэд, тэрбайтугай үүнд нь орооцолдуулан хэрэгт хийхэд, хэлмэгдүүлэн тарчлаахад доозыг нь арай хэтрүүлчихлээ дутаачихлаа, гэхдээ яахав дээ тэгэж байгаад болно биз гэхээс ерөөсөө ингэж огт болохгүй, ийм байж хэрхэвч болохгүй гэдэг талаас нь харах хүн элбэггүй болж. Нийгмийнхээ ийм ялзралыг иргэд нь хүлээн зөвшөөрөөд түүнд дасан зохицох аргаа хайгаад эхэлж байгаа бол тэр нийгэм урагшаа явахгүй л дээ.
Саяхи сонгуулиар ард түмний ихэнх нь эргэж нэг сэргэжээ. “Энэ чинь юу болж байна?” гэж давхийн нойрмоглолоосоо нэг сэрлээ. Ёс бус тогтолцоогоо нураахад бэлэн байгаагаа харууллаа. Хүний нийгмийн “шудрага” гэж үздэг үнэлэмжийг сэргээхэд бэлэн байгаагаа илтгэлээ. Гэхдээ аалзны тор шиг сүлжилдсэн энэ тогтолцоо мэдээж ганц сонгуулиар тасар татагдахгүй. Үүнийг Элбэгдорж хийнэ гэж горьдож найдсан хэрэг. Харин Элбэгдорж тэрхүү бэлэн болсон, ажиллаад сурчихсан ёс бус механизмын шинэ эзэн болоод цааш явбал манай нийгэм дүүрлээ л гэсэн үг. Ийм учраас сонгуулийн дүн биднийг муу муухайгаасаа салгачиж байгаа юм биш, салах шинэ боломж гарч ирлээ гэсэн үг.
    Төрийн эрхэнд хэн нэгнийг гаргаж ирээд тэр чигээр нь сэнтийтэй нь хадчихдаг орон биш, бид гаргаж ирсэн шигээ татаж унагаж бас чадна шүү гэдгийгээ ард түмэн дахин нэг санууллаа. Энэ үг одоо уначихсан Энхбаярт гэхээсээ гарч ирж байгаа Элбэгдоржид илүү хамааралтай сануулга. Манайд дарангуйллын тогтолцоо байхгүй, Энхбаяр дарангуйлагч байгаагүй, тэр гагцхүү ёс бус тогтолцоог засахын оронд өөртөө чадмаг ашиглаж байсан. Муу механизм дээр муу хүн тодордогийн л жишээ. Түүний буруу үйлдлийн их бодож 10 хувь нь бие хүнээсээ болсон, дэндүү дийлэнхи хувь нь манай удирдлагын механизмын гажиг тогтолцоонд ноогдоно. Ингэхээр хүмүүс Элбэгдоржийг ёс бус механизм дээр суусан сайн удирдагч болоорой гээгүй, хууль номдоо таарсан сайн механизмын зүгээр л хүн шиг нэг удирдагч байгаарай гэсэн хэрэг. Түүнээс гайхамшигийг хүмүүс нэхээгүй байх, удирдагч гайхамшиг үзүүлэх гэхээрээ ихэнхидээ илбэ жатга байдаг, энэ нь хуулийн хүрээнээс гараад явчихдаг. Иймээс Элбэгдоржийг хүмүүс “засварчнаар” илгээн томилж байгаа байхаа. 
    Манай нийгмийн удирдлагын тогтолцоонд юун түрүүн хариуцлагын механизм байхгүй. Хуулинд энэ нь дэндүү тодорхой бус байдгаас болоод хэн ч юун д ч хутгалдан оролцох бололцоотой мөртөө гарсан хариуны хариуцлагаас бүгд чөлөөлөгдөх бололцоотой. “Хууль тодорхой бус байх нь огт хуульгүй байснаасаа дор” гэсэн зарчим эртний Ромд мөрдөгддөг байсан юм шүү дээ. Гэтэл бид тэднээс хоёр мянганы дараахи хүмүүс. Одоо Үндэсний аюулгүйн зөвлөл дээр 150 гаруй асуудал овоорчихоод байна. Тэндээс ашиг унагах зорилгоор түгжчихсэн хэрэг. Нэг үгэндээ хэн нэг эрх мэдэлтэн нь хувийн ашиг сонирхлын үүднээс том том үг хэлж байгаад нийгмийн урагшлах механизмыг гацаах, таг зогсоох бололцоотой байна гэсэн үг. Монголын төрийн зовлон буруу шийдвэр гаргадагтаа биш огт шийдвэр гаргаж чадахгүй гацчихдаа байдаг юм. Ийм механизм бүрдээд даруй 15 жил болж байна. Буруу шийдвэр гаргаж болно, алддаггүй төр байтугай хувь хүн байхгүй. Алдаа үргэлж засагддаг. Гацаа бол эвдрэл сүйрэл рүү л аваачина.
    Иргэншил, орчин үеээ дагаад гурван хувьсгал дамжин үеэ өнгөрөөсөн феодализм XXI зуунд эргэж сэргэнэ чинээ хэн санах билээ. Далбайсан ковбой малгай, хээ хуар болсон элбэг дээл, алт мөнгөн тоног болсон төө илүү өргөн бүс, хувин шиг том хөөрөг, үнийг нь сонсвол муужирч унамаар угсаат адуу зэрэг бол ердөө л гадна харагдах өнгө нь. Дээш нь хандив татвар ивээн тэтгэлэгээ өгөөд явбал өөрийн захирч буй салбар болон бүс нутагтаа хууль журмаа өөрөө үзэмжээрээ тогтоож дураараа дурги гэсэн феодолын ёс Монгол улсын Үндсэн хуультай зэрэгцэн орших болжээ. Урт шар дээлтээс болгоомжил гээд байгааг би л лав Энхбаяраас гэхээсээ энэ феодлын ёс журмаас сал, хол бай гэсэн анхааруулга гэж ойлгодог. Яс үндэсээр биенээ гадуурхаж болохгүй тухай аль 85 жилийн өмнө Үндсэн хуулинд туссан санаа одоо л нэг нийтээр зөвшөөрөгдөж эхэлж байх шиг. Гучаад оны үед буриад гарыг гадуурхах нь хэрээс хэтэрч олон зуугаар нь зөвхөн яс угсааны асуудлаас болж хомроголон устгаж байв. Дөч тавиад оны үеэс өвөр монголчуудыг албан ёсоор гадуурхаж эхэлсэн. 1960-аад оноос эхлэн манай нийгэм хятад цустай хүмүүсийн эрэлд хатаж тэднийг бүртгэн зүсэн зүйлээр хавчиж эхэлсэн юм. 1990 оноос төр тийм бодлого баримтлахаа болиод эхлэхээр өнөө гадуурхагдаж асан “эрлийз хурлийз” гэгдэгчид болон харилцаа чөлөөтэй болохоор түр болон бүрээр орж ирэх өвөр монголчууд нийлж аваад нийгмийн цусны шинжилгээ хийгчид болж Монголын улс төрийн тайзан дээр гарч ирсэн болгоныг “хужаа” болгон урьд өөрөө амсаж байсан зовлонгоо нялзаан хариу таашаал авах боллоо. Үүнд өртөөгүй улс төрчид нэгээхэн ч үгүй. Сонгууль болгоныг биенээ хужаа хувхайгаар нь дуудахаас эхлэнэ. Гаднаас нь харахад нийгэм нь өөрөө өвчтэй харагдана. Саяын сонгууль солиорлын дээд үзүүр болох шиг боллоо. Эв эеийг сахих гэдэг зүгээр нэг маань мэгзэм биш гэдгийг харуулах боломж бас гарч ирж байгаа юм.
Монгол улс байгалийн асар их баялагтай баян орон гэгдэх. Тэгэж л ярих юм. Үнэн л байгаа даа? Харин гадны хөрөнгө оруулагчид үргэн зугтдаг газар болсон нь хөдөлбөргүй үнэн. Байгалийн баялагаа өөрснөө ашиглах туршлага, толгой, мөнгө, технологи байхгүй нь бас үнэн. Өөрөө иддэггүй бусдыг ойртуулдаггүй бухал манасан гурианхатсан нохойн амьдралаас салж бусадтай адил мөр бүтэн гэдэс цатгалан амьдарч хөдөлмөрлөх бас нэгэн боломж гарч ирж байна.        
    Бидэнд дахиад нэг шинэ боломж гараад ирлээ. Энэ боломжийг ашигласан ч болно, хөсөр хаяад эргээд нойрмоглосон ч болно. Харж л байж болоё. Найдсан хүн маань эргээд л өвлийн өвгөн царайлаад л “та нар зүгээр л гэртээ сайхан амраад сууж бай, өмнөөс чинь би гүйж очоод амьдралыг чинь залгуулах хоол ундыг чинь авчраад тараагаад өгчихөнө” гээд л бүлтрээд эхэлбэл “за ингээд өнгөрчээ” л гэж бодоорой. Бид шинэ ерөнхийлөгчөөсөө олны нэрлэдэгээр “шудрага үнэн”-ийг,  хууль зүйн хэлээр бол хуулийг сахиж сахиулахыг илүүтэй хүсэж байна. Үүнд л найдаж түүнийг сонгосон. Гэхдээ ёс бус байвал бас унагаж чадна гэдгээ ч ард түмэн сануулах шиг боллоо.                      

                                                                                          B.Baabar /2009.05.27/

(Нийт: 155)