Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилнэ

Манай улсад Нийгмийн эрүүл мэндийн даатгалын тухай хууль 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ч тусламж, үйлчилгээг бүрэн авч чаддагүй. Учир нь эрүүл мэндийн даатгалтай ч иргэд давхар мөнгө төлөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлдэг. Иймд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо олон улсын байгууллагуудтай хамтран Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж, менежмэнтийг нь боловсронгуй болгохоор ажиллаж эхэлсэн байна. Эхний ээлжинд сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулж, мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж байгаа аж. Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн даатгалаас зөвхөн эмнэлгүүдийг санхүүжүүлж буй хэлбэрийг өөрчлөх, төлбөрт үйлчилгээний зохицуулалтыг тодорхой болгох, даатгалын тогтолцоог нийгмийн даатгалаас салгаж, бие даалгах зэрэг олон ауудлыг иргэдэд нааштайгаар шийдвэрлэх гэнэ.

М.Урин

Энхийн хар тагтаа

Буш мэдээж харцага. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш манай гаригийн хүчний тэнцвэр, аюулгүй байдал, энх тайвныг үнэн хэрэгтээ америкийн харцгууд л тогтоон авч явсан юм. Буш бол дэлхийн хүчний харьцааг хэвээр хадгалж энхийг сахин дэлхийд амар амгалан хадгалах үзэлтэй олон эрэлхэг харцгын нэг.
Америкчууд Европ, Ази, Африкийн хэрэгт орох хэрэггүй, бид тэднээс бүрэн салсан, энүүхэндээ диваажин байгуулаад амиа бодоцгооё гэсэн үзлийг тухайн үедээ алдарт зохиолч Жэк Лондон нийгэмд ихэд тараан бараг л итгэл үнэмшил болгожээ. Иргэний дайнаас хойш дотоодын бүх асуудал нь шийдэгдсэн Америк орон хөгжлийн дээд эрэмбэ рүү маш хурдан давшиж, ХХ зуун гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болж чадсан учраас Жэк Лондонгийн үзэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөх сайхан хөрс бүрдсэн байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд АНУ-ын арми хүч чадлаараа 16-р байранд байлаа. Тэднээс Румын, Түрэг илүү зэвсэглэсэн байсан юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг ийм байгаа нь нялх хүүхдийн боожгойтой боди билдингийн аврага шиг харагдаж байлаа. Америкчуудын хүн төрлөхтний өмнө хүлээх үүргийг ойлгосон ерөнхийлөгч Видроу Вилсон дайны гурав дахь жилд Америкийн армийг Европт оруулж асуудлыг үтэр түргэн шийдсэн юм. Хэрэв тэд ороогүй бол дэлхийн дайн цааш аль зэрэг сунжирч хичнээн амь нас, хот тосгон сүйрэх байсныг Бурхан л мэдэх байх.
Европчууд цөмийн технологийг нээсэн. Гэхдээ хорвоо самуурч дайны гамшигт автан баларч байхад эрдэмтэд хамаг технологи, нээлт, тэр байтугай тоног төхөөрөмжөө аваад авралын сүүлчийн найдлага Америкт ирцгээжээ. Суут Эйнштайн, Боор, Фэрми нар эрх чөлөөний эх орныг хамгийн хүчирхэг зэвсэгтэй болгож өгсөн юм. Энэ бөмбөг Японы хоёр хотод дэлбэрч хэдэн арван мянган хүний амь сүйтгэсэн авч хэдэн сая хүний амийг аварч хүний түүхэнд гарсан хамгийн том дайныг зогсоож чадсан. Ер нь Чөрчиллийн гуйснаар америкчууд аль 1939 онд дайнд орсон бол Гитлер тэгтлээ галзуурч, япончууд тэгтлээ солиорох байсан болов уу. 60 сая хүний амь насны гарз аль зэрэг бага байх байсан бол?Хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайн дундуур хүн төрлөхтнийг энх амгалан аваад гарсан баатар бол Америк. “Бид та нарыг булшлана” гэж Хрущев шулуухан сүрдүүлж байсан төдийгүй “Бид атомын бөмбөгийг хиам шиг үйлдвэрлэдэг” гэж сайрхаж байлаа. Дэлхийн коммунист бүгд найрамдах улс байгуулах онолын болон практик зорилттой энэ мангасын бай нь нийт хүн төрлөхтөн байсан. Гэтэл хүн төрлөхтөн дэлхийн II дайнаас хойш хамгийн урт энх амгалан эдэллээ. Энэ бол хүчний тэнцвэр барьж чадсаны буян. Хэдэн мянган цөмийн цэнэгт хошуу харилцан биенээ айлгаж байсны хүчинд тогтвортой байдал дэлхийд ноёлж байлаа. Солонгосын болон Вьетнамын дайнд америкчууд ороогүй бол өнөөгийн ертөнц ямархуу там болон хувирах байсныг хэн ч хэлж чадахгүй. Юутай ч Орвэлийн 1984 он бол энүүхэнд. Эцсийн бүлэгт Америкийн түүхэнд төрсөн хамгийн “аймшигт” харцага Никсон, Рэйгэн нар л хүйтэн дайныг зогсоож чадсан. Бас энэхүү бага Бушийн аав нь. Дэлхийн дайн дууссаны маргааш англичууд Чөрчиллийг гол гаргасны нэгэн адил хүйтэн дайны маргааш америкчууд ялалтын гол архитекторчдын нэг Бушийн орноос харах царайны энхийн тагтаа Клинтоны мандууллаа.  Гээд тагтаа энх тайван “хийж” чаддаг юм уу? Дэлхийн энх тайвны хурал гэх маягийн суртал нэвтрүүлэгт Пикассогийн тагтаа жинхэнэ дайнчдын нүүрийг нуух багаар л ашиглагддаг.

Шинэ зууны өмнө тулгарч байгаа хамгийн том аюулыг бие махан дээрээ амссан анхны ерөнхийлөгч бол бага Жоорж Буш. 9/11 бол магадгүй хүн төрлөхтний мөхлийг бэлэгдсэн аймшигт сүйрлийн эхний дохио байж болох юм. Чухам Бушийн идэвхи зүтгэлээр олон улсын терроризмыг дарж аваагүй юмаа гэхэд аюул заналыг нь холтгож чадлаа. Түүний Афганистанд хийсэн богино хугацааны дайн терроризмын үүр уурхайг эвдсэн. Ингэснээрээ лалын хамгийн том орон Пакистаныг аллагын эсрэг үнэнч холбоотон болгосон билээ. Сири номхорч, Ливи “цөмийн зэвсгээ” сайн дураараа хураалгаж, Суданы өвчин намжиж, Ливанаас гадны террорист цэргүүд гарлаа. Хорвоо урьдынхыгаа бодвол халдлагаас илүү найдвартай хамгаалалттай болжээ. Харин түүний Иракт хийсэн дайн тун бүтэл муутай болсон. Араб үлгэрт гардаг шидэт дэнлүүнээс бирдийг суллан гаргаад ирсэн чинь Садам Хусэйний дэглэмээс долоон дор юм болж унтаршгүй түймэр дэгдлээ. Вьетнамын дайн зайлшгүй зүйл байсан авч үүнийг хөтөлсөн Жонсоны нэр хүнд газар доогуур орсны нэгэн адил юм болсон. Жонсон ч, Буш ч тактикын том алдаа гаргасан, гэхдээ хожим үеийнхэн ойлгох байтугай талархахуйц стратегийн маш зөв алхам хийсэн юм.
Бушийн бүтэлгүйтэл Америкийн улс төрийн тавцанд энх тайвны тагтаа цойлон нисэх бололцоо буй болгожээ. Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгч Обама Пентагоныг бут авав. Америкийн зэвсэглэлд шинээр орж ирсэн нисдэг тэргийг шоолон цугласан олныг инээлгэжээ. Сайн илтгэгч, магадгүй түүхэнд ховор тохиолдох мундаг шоучин! Гэхдээ ярьж буй сэдэв нь тоглоом шоглоом хийхэд хэтэрхий буурьтай асуудал.

Обамагийн үзэж байгаагаар дэлхий даяараа Америкийг үзэн ядаж байгаа аж. “Мөхөшгүй найдварын гал” номондоо энэ талаар ихэд түгшин бичжээ. Хүн төрлөхтний хайрыг татсан шинэ Америк босгохоор тэр бодож буй бололтой. Америкийн имижийг солих нь! Иранд найр тавьж, Хойд Солонгост найрамдал амалж, Орост хөл алдаж, Хятадын холбоотон болж, Уго Чааваас, Кастро нартай эвлэрч, Хамасыг хүлээн зөвшөөрч, Баширыг өршөөж... Ингэсний эцэст найрсаг ялдам Америкийн шинэ имиж бүрдэх үү?
Хар арьст ерөнхийлөгчтэй болсноор Америкийн ардчилалын түүх шинэ хуудас нээлээ. Хүн төрлөхтний хөгжил дэвшил, тэгш эрх, ардчилалын үлгэр болсон Америкийн 230 гаруй жилийн гайхамшигт түүх бас нэгэн шинэ оргилд хүрлээ. Америкчууд ийм юманд бэлэн байсан. Тэдний түүх ч үүнд бэлтгэгдсэн. Гэвч манай өнөөгийн ядарсан, хоцрогдсон, үл тэвчлээр хуяглагдсан дэлхий үүнд бэлэн бус аж. Америк өөрөө нийт хүн төрлөхтний өмнө хариуцлага хүлээдэг болохоор Америк орон бэлэн байхаас гадна дэлхий үүнд бэлэн үү гэдгийг харгалзахаас өөр аргагүй. Америк ямар ч тохиолдолд сул дорой харагдаж болохгүй. Сул дорой харагдах Америк өнөөгийн дэлхийн тэнцвэрийн статусыг алдагдуулна. Найрсаг ялдам Америк сайн найз гэж харагдахаасаа гарыг нь бариад бугуйг нь барьж болох амар номхон өвгөнийг санагдуулна.
Өнөөдөр нөөцлөгдсөн цэнэгт хошууны тоогоор оросууд Америкаас хоёр дахин их. Хятадын масс потенциал нэмэгдэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрд сонирхлоо илэрхийлж эхэллээ. Хойд Солонгосын “тоглоомон” бөмбөгөөр далимдуулж Өмнөд Солонгос, Япон, Тайвань цөмийн гүрэн болох эвтэй цагийг отож байна. Тэрбайтугай ядуу дорой Бирмийн цэргийн эрхтнүүд цөмийн бөмбөг шохоорхож байна. Энэтхэг Пакистан хоёрын зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан бүс нутагт учруулах аюулаас давж эхэллээ. Саудын Арабт төрийн эргэлт хэзээ ч гарч магадгүй. Орхи Дорнодын зэрэгцээ төдхөн Төв Америк терроризмын бас нэг шинэ төв болохыг үгүй гэх газаргүй. Израиль улс буй болсон 60 жилдээ гагцхүү харцгууд нь л хүчний тэнцвэрийг хадгалж чадаж байлаа, тэндэхийн тагтаа болгон арабчуудтай найрамдал байгуулан Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан болохоос үнэндээ энх тайванд хамгийн муухай хор хүргэсэн юм. Натаняхугийн шийдвэрлэг алхамыг Америкийн тагтаа заналхийлэн хориглох боллоо. Бас нэг ээлжит хуурамч найрамдал Нобелийн ёслолоор өндөрлөхөөр зэхэж байна уу?
Мөнөөхөн Ливийн зартай алан хядагчийг Британий шүүх өршөөн сулаллаа. Каддафи алуурчныг тусгайлан хүндэтгэн хүлээж аваад эрин зүүны баатраар зараллаа. Өрнийн ардчилалын хүмүүнлэгийг гэхээсээ сул доройг нь суртчилсан энэ концерт хэнд ямар хичээл зааж байна? Айхманыг цаазаар авсан Израилийн шүүх хүмүүнлэг биш болж таарах нээ? Нюрнбүрг, Токиогийн шүүх ажиллагааг өнөөгийн түүх илүү өршөөнгүйгээр дүгнэн шүүгчдийн хүмүүнлэг бус шийдвэрийг буруутгах уу? Эцэст нь Гитлерийн “зөв” болоод дуусах нээ дээ?
Хүйтэн дайн дууссанаар аюул заналын асуудал дээрдсэнгүй, харин ч ойлгомжтой байсан нэгдсэн аюул задарч энд тэндгүй шинэ заналын төвүүд үүсчээ. Ийм үед Америкийн үүрэг роль улам нэмэгдэж байна. Хүн төрлөхтөнд ярзайтлаа инээсэн эелдэг ялдам тагтаа биш, аюул заналаас найдвартай хамгаалах хүчирхэг харцага хэрэгтэй байна. Хүний ертөнцөд ороолон байсаар байгаа цагт түүнийг хүн төрлөхтний нэрийн өмнөөс цээрлүүлэгч эрэлхэг харцага байх л ёстой.
2009.8.25     B.Baabar.

УИХ Засгийн газарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ...

УИХ-ын ээлжит бус чуулган мяг­мар гаригийн нэгдсэн хуралдаанаараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Авто замын тухай хуулиудыг анхны хэлэл­цүүл­гээр нь баталж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замыг засч өгөв. Тодруулж хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 86,9 хувь, Авто замын тухай хууль 88,3 хувийн саналаар гишүүдээс дэмжлэг авч тус бүр батлагдсан бол Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар, Усны тухай хуулиу­дыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүү­лэхээр УИХ дахь Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг байнгын хороод 18.00 цагийн орчимд хуралдаж, шийдвэрээ гарган, хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд 19.30 цагийн орчимд оруулж, батлууллаа. Гэнэтийн ашгийн татварыг тэглэх тухай хууль гишүүдийн 85 хувийн дэмжлэгтэйгээр батлагдсан бол Усны тухай хууль 90.9 хувийн саналаар батлагдав.  Ийнхүү зургаан жилийн турш яригдаж, хэлэл­цээрийн ширээнд Засгийн газрын гишүүдийг хэдэнтээ суулгасан Оюу­толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зам шулуудаж, гэрээ бай­гуулах эрхийг Засгийн газар хүлээлээ. Оюутолгойн орд газар нь 44 мянган тонн зэс, 1800 тонн алттай бөгөөд 100 жил ашиглагдах нөөцтэй хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахдаа хэлж байсан юм.

Харин одоо ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг тоймлон хүргэе.


Гэнэтийн ашгийн татвар

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн анхны асуудал нь Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль байлаа. Засгийн газраас уул уурхайг хөг­жүүлэхтэй холбоотойгоор Гэнэтийн ашгийн татварыг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болгох санал оруулсан нь хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс хамгийн их шүүмж­лэл хүртсэн бөгөөд энэ удаа­гийн хуралдаанаас ч зэм хүртлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Гэнэтийн ашгийн татварыг тэглэснээр Монгол Улс 20-иод тэрбум төгрөгийг “Айвенхоу майнз” компанид бэлэглэж байна” гэж шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Олон­хийн саналыг хүндэтгээд Гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгох саналыг дэмжихээс аргагүй болсон” гэж тайлбарласан. Гэхдээ тэрбээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг 100 хувь дэмжиж байна” гэж мэдэгдсэн юм.  


Харин Сангийн сайдын тайлбараар Монгол Улс гурван жилийн өмнөөс уул уурхайн компаниудад Гэнэтийн ашгийн татвар ногдуулсан бөгөөд энэ хуга­цаанд 960 тэрбум төгрөг төв­лөрүүлжээ. Төвлөрсөн хөрөнгийг гурав хуваан “цацсанаас” Эрдэнэт үйлд­вэрийг түшиглэн зэс хайлуулах үйлд­вэртэй болох зорилгодоо хүрч чадаа­гүй. Тодруулбал, хүүхдийн мөнгөнд гурван жилийн хугацаанд 300 тэрбум төгрөг, дэд бүтцийн салбарт мөн хэм­жээний хөрөнгө зарцуулсан. Үлдсэн хэсгийг төсвийн зардалд “хандив­лажээ”. Тиймээс Гэнэтийн ашгийн татвараар олсон орлого хэргээ гаргаж, өгөөжөө өгсөн. Одоо харин Монгол Улс уур уурхайг түшиглэн хөгжих бодлого барих тул Гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна гэсэн юм. Мөн энэхүү хуулийн өөрч­лөлт нь дан ганц Оюутолгойн орд газрыг ашиглахтай холбоотойгоор өөрчлүүлэх гэж байгаа юм биш, бусад стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад ч үйлчилнэ гэж тайлбар­ласан. Ингээд ээлжит бус чуулган 20.00 цагийн орчимд Төсвийн байнгын хороо­ноос оруулж ирсэн Гэнэтийн ашгийн татварыг тэглэх асуудлаар санал хурааж, нийт гишүү­дийн 85 хувийн саналаар уг хуулийг баталсан юм.

Хуулийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбог­дох асуудал нь Монгол Улсын дор хаяж 70,  ирээдүйн 100 жилийн хувь заяатай холбоотой байсан болохоор удаан хэлэлцлээ. УИХ-ын 57 дугаар тогтоол тусаа өгсөн. Гэхдээ нэг зүйлийг анхаа­рах ёстой. Үнийн өсөлтөөс бий болж байгаа гэнэтийн орлогоо авч үлдэх байсан. Хүний, өөрийн хүмүүс нийлж байгаад тэглэхээр батлах гэж байна. Цаашид эдийн засгийн эргэлтэд оруу­лах стратегийн орд газрууддаа Гэнэ­тийн ашгийн татварыг хэрэгжүүлэх хэрэгтэй шүү гэв.

Алдагдлыг ирээдүйд шилжүүлэх хугацааг 4-8 жил болгов

Энэ өдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болов. Уг хуулийг хэлэл­цэх шатанд УИХ-ын гишүүн З.Энхболд “Орд газрууд өөр, өөрийн онцлогтой тул алдагдал тооцох хугацааг автоматаар найман жилээр тогтоох нь учир дутаг­далтай. Иймд Алдагдлыг ирээдүйд шилжүүлж тооцох хугацааг 4-8 жилээр тогтооё гэсэн санал гаргасан нь Төс­вийн байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авсан тул УИХ-ын дарга энэхүү томъёоллоор санал хураалгав. Нэгдсэн хуралдаанд суусан гишүүдийн 31 нь дээрх саналыг зөвшөөрснөөр 72.4 хувийн дэмжлэг авав. Мөн Сангийн сайд С.Баярцогтын энэхүү хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал дэмжлэг хүлээж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөхөөр 86.9 хувийн саналаар батлагдав.

Авто замын тухай хууль

Засгийн газраас Оюутолгойн хө­рөн­гө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдуулж дөрвөн төрлийн хуулийн төсөл өргөн барьсны нэг нь Авто замын тухай хууль. Уг хуулийг анхны хэлэл­цүүлгээр нь батлуулах санал чуулганы нэгдсэн хуралдаанд суусан гишүүдээс 86.7 хувийн дэмжлэг хүлээж, 88.3 хувийн саналаар батлагдсан юм. Дээрх хууль батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөн­гөөр 100 хувь авто зам барих бололцоо бүрдэнэ. Манай улсад мөрдөгдөж байсан хуулиар авто замыг улсын хөрөнгөөр барьдаг байж. Санхүү, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед улсын хөрөнгөөр авто зам барих бэл бэнчин Монголын төрд байхгүй тул ач холбогдлоо өгнө гэж үзэн элдэв асуулт­гүйгээр шулуухан баталсан юм.

Усны тухай хууль

УИХ-ын ээлжит бус чуулган Усны тухай хуульд оруулах нэмэлт өөрч­лөлтийн төслийг хэлэлцэж, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Ган­сүх гишүүдийн маргаантай асуултад дараах хариулт өглөө. “Урьдчилсан тооцоогоор усны төлбө­рөөс бид 127,7 сая ам.долларын орлого олох ёстой. Усны хайгуулыг 2003-2005, 2006-2008 онд Австралийн Монголын “Акутера”, Монголын “Экотрейд” ком­паниуд  хоёр удаагийн давтан хайгуул хийсэн. “Айвенхоу майнз” бол өөрсдийн судалгаа хийсэн төвшинд л усаа ашиглах эрхтэй, бусад бүх газарт ямар ч компани шинээр хайгуул хийх, ашиглах эрхтэй. Ханбогд сумын хувьд харьцангуй усны нөөцтэй газар. Энгийн хийцтэй худаг 2-6 метрт, инженерийн хийцтэй худаг бол 50-70 метрт ус гаргаж байгаа. 70 метрээс доош лаг шаврын үе эхэлж, 200 метрийн гүнд бидний ашиглах гээд байгаа 10-12 мг/л-ийн давстай ус байгаа шүү дээ. Энэ лаг шавар дор байгаа гүний ус, дээр байгаа цэвэр ус хоёрын хооронд ямар нэг холбоо байна уу гэдгийг судалгаа шинжилгээний байгууллагаас асуухад “Байхгүй” гэсэн хариулт өгдөг. Мөн гэрээнд “Айвенхоу майнз” компани, Оюутолгойн ордын ашиглалтаас үл хамааран, урьдчилан тооцоолоогүй байгалийн гамшиг, бэрхшээл то­хиолдоход экологийн нөхөн төлбөрийн хөрөнгө оруулагч тал хийхээр тусга­сан. Түүнээс биш усны ашиглалтыг зогсоох эрхгүй гэсэн зүйл огт байхгүй. Жил тутам хөндлөнгийн байгууллагаар байгаль орчны шинжилгээ хийлгэж, шаардлагатай үед ашиглалтыг зогсоо­хоор заасан байгаа” гэв.  

Ийнхүү асуулт, хариулт үргэл­жилс­­ний дараа уг хуулийг эцсийн хэлэл­цүүлэг хийлгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Харин тус байнгын хороо 18.00 цагийн орчимд хуралдаж, Усны тухай хуулийг батлуу­лах хүсэл­тээ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд 19.30 цагийн орчимд мэдүүлж, нийт гишүүдийн 90.9 хувийн дэмжлэгтэйгээр энэхүү хууль бат­лагд­сан юм. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган нь энэ өдрийн нэгдсэн хуралдаанаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн дөрвөн төрлийн хуулийн төслийг хэлэлцэн баталсан тул чуул­ганыг хааж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлэв.

Тэрбээр “Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган төлөв­лөсөн асуудлаа бүрэн хэлэлцлээ. Стратегийн орд газрыг ашиглахтай холбогдуулан Засгийн газраас өргөн мэдүүлсэн уул уурхайн зарим бүтээг­дэхүүний үнийн өсөлтийн албан тат­варыг тодорхой хугацааны дараа хүчингүй болсонд тооцох, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон усны, мөн авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Монгол­чууд бидний ирээдүйн хөгжлийн дүр төрхийг тодорхойлоход онцгой ач холбогдол бүхий  “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж ажиллах эрх зүйн орчныг Улсын Их Хурал бүрэн бүрдүүлж өглөө.

Засгийн газарт уг гэрээг Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу бай­гуулах хариуцлагатай зорилт ногдож үлдлээ. Энэхүү гэрээний цаана улс орны болон ард түмний амин чухал асуудал байгаа учраас эрдэмтэн, мэргэжилтэн, төрийн бус байгууллагын зүгээс гаргаж байгаа үр ашигтай, бүтээлч саналыг Засгийн газар харгал­зан үзэх нь мэдээж ээ” гээд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Г.НАРАН

Хотжих болоогvй Монголчууд

Хэдэн мянган жилийн турш нvvдэллэн амьдарсан монголчууд хотын соёлд дасан зохицож амьдрахад ихээхэн цаг хугацаа хэрэгтэй бололтой. Нийслэл хот байгуулагдаад чамлахааргvй хугацааг єнгєрєєсєн ч хохжилт, хотын соёл манайханд дутаад байх шиг. Монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээтэй хэмээн дvгнэдэг нь оргvй хоосон зvйл биш юм. Хаанаас хэнээс тусламж ирж биднийг аврах бол гэсэн шиг тєр засгаасаа бvхнийг нэхээд суучихдаг болжээ. Энэ зун бороо хур элбэг байснаас олон айл vерт єртєж, гэр оронгvй болж, хvний амь сvйдсэн тохиолдол нэлээдгvй гарсан. Харин эдгээр айлуудын дийлэнх нь vерийн далан, сувгийн зам дээр ямар ч зєвшєєрєлгvй буусан байсан нь ийм байдалд хvргэжээ. Гамшигт єртсєн эдгээр айлд орон гэр, ахуйн хэрэглээ гээд багагvй зvйлийг тєр засгаас хандив тусламжаар олгоод байна.

Мєн айлуудыг албадан нvvлгэхэд иргэдийн ухамсаргvй байдлаас болж, хийсэн ажлаа хэд хэд давтан гvйцэтгэх шаардлагатай болоод байгаа талаар нийслэлийн захирагчийн албаны шуурхай хуралдаанаар яригдаж байсан. Саяханы болсон нэг хурал дээр «Манай иргэд тєр засгаасаа юм нэхэхдээ сайн. Харин амьдарч байгаа нийслэлдээ юу тєлж амьдардаг вэ» гэсэн асуудал яригдаж байсныг санаж байна. Нээрээ бид нийслэлд юу тєлдєг вэ? Ингэж бодохоор би нийслэлдээ ийм юм хийсэн гэж ам бардам хэлэх хvн гарах болов уу... Энэ нь та мєнгє тєлж, Улаанбаатар хотод амьдар гэсэн vг огт биш. Зvгээр л нийслэлийн иргэний хувьд vvргээ хэрхэн биелvvлж, орчин тойрондоо аль хэр хvндэтгэлтэй хандаж байгаа тухай асуудал л юм.

Уг нь иргэн хvн амьдарч байгаа газартаа сэтгэл амар амьдрах ёстой. Vvнийхээ хариуд тєр засгийнхаа ємнє vvрэг хариуцлага хvлээдэг баймаар. Гэтэл манайханд эд материал нь дутдаг уу, сэтгэл нь дутдаг уу. Гудамж, талбайдаа хог хаяж, нус цэрээ нулимчихаад хээв нэгхэн алхаж одно. Ингээд л хотод хог хаягдал vvрлэж эхлэх нєхцєл бvрэлддэг байна. Нийслэлчvvд энэ байдлаа хєдєєнєєс шилжиж ирсэн хvмvvс рvv чихээд єнгєрнє. Vнэндээ хотынх, хєдєєнийх гэж ялгалгvй бvгд л хог хаягдал, нус цэрээ гудамжинд хаядаг. Баян, ядуу гэлтгvй ихэнхи монгол хvний энэ зуршил хэзээ хотын иргэн болж засагдахыг бvv мэд. Уг нь бид хотжих цаг хугацааг хангалттай л єнгєрєєсєн баймаар.

Нэгэн гайхалтай удирдагчийн тухай сонсож байсан юм. Тэрээр хотын дарга болчихоод эхний хэдэн cap юу ч хийлгvй, гадуур сэлгvvцжээ. Тvvний гаргасан анхны хууль нь хотын гудамжинд нус цэр, шvлсээ хаяхыг хориглосон хууль байв. Инээд хvрмээр ч юм шиг санагдах энэ аргыг монголд хэрэгжvvлвэл ядахдаа бид цэвэр агаараар амьсгалж болох мэт санагдана.. Амьсгалын замаар, тэр дундаа бохир шvлснээс vvдэлтэй халдварт євчин байдаг. Сvрьеэ гэхэд амьсгалын болон ахуйн замаар хvнд халдварладаг.

Монголчууд дээр vеэс шvлсээ хамаагvй хаяхыг цээрлэдэг байжээ. Шvлс шарх, сорви анагаах увьдастай гэдэг нь нэгэнт тодорхой зvйл. Гар шалбарах, шумуул, хортон шавьжинд хазуулсан хvн хамгийн тvрvvнд шvлсээ тvрхдэг. Хvний шvлсэнд ямар нэгэн нууц увидас байх шиг. Тэр дундаа єлєн элгэний шvлсийг єглєє болгон залгиж байвал ходоод эрvvл байдаг гэж vздэг. Одоо энэ аргыг мэддэг, аж амьдралдаа хэрэгжvvлдэг хvмvvс нэлээдгvй байдаг байна. Гэтэл манай залуус єглєє, єдєр, орой гэлтгvй л хаа тааралдсан газраа шvлсээ нулимж харагдах юм. Сvхбаатарын талбайд хvртэл энд тэндгvй тааралдах ийм бохирыг яалтай билээ.

Ялихгvй мэт санагдавч ийм хоцрогдол, бvдvvлэг байдлын vр хєврєл хотынхны амьдралд амь бєхтэй байсаар байна. Хэдvйнэ XXI зуун эхэлчихээд байхад бид ийм суурин соёл иргэншлийн наад захын хэм хэмжээг эзэмшээгvй байгаа нь харамсмаар.

Ж.ТАГТАА

Маргаан дэгдээсэн 68 хувийн татварыг цуцлахыг дэмжлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы эхний єдєр гишvvд Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний талаар нэлээн нухацтай ярилцаж, асуулт хариулт ч ар араасаа vргэлжлэв. Хуралдаанаас Тєсвийн байнгын хорооноос
гаргасан "Гэнэтийн ашгийн татварыг хvчингvй болгох тухай асуудлыг хэлэлцэх нь зvйтэй" хэмээн vзлээ. Гишvvд Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээний талаархи асуултаар Сангийн сайд С.Баярцогтыг "булав".

УИХ-ын гишvvн Н.Батбаяр "Анхны хєрєнгє оруулалтаа нєхсєний дараахь нэг жилээс хойш 34 хувийг 50-д хvргэх тухай УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалт хэрэгжсэнгvй. Ийм байтал Гэнэтийн ашгийн татварыг хvчингvй болгоно гэлээ. Яагаад та нар хєрєнгє оруулагч талын саналыг хvлээж авсан байтал УИХ, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дvгнэлтийг гэрээ байгуулахдаа тусгаагvй юм бэ. Хоёр намын бvлгийн хуралдаанаас хєрєнгє оруулалтын гэрээг 15 жилээр байгуулах санал гаргаж нэгдсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ийм санал гарч та бvхэнд чиглэл єгсєн шvv дээ" хэмээн лавлахад Сангийн сайд С.Баярцогт "УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаар заалт, гэрээний бvх заалт хуульд нийцэж байгаа. Логикоор нь авч vзвэл УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаар заалт энэ гэрээг зєрчєєгvй. Хугацааны хувьд 30 жилийг 15 болгох тухай асуудал тавилаа. УИХ-ын 57, УИХ-ын 40 дугаар тогтоолоор Эдийн засгийн байнгын хорооны тав, долдугаар сарын санал дvгнэлт зєвлємж маягаар орсноос биш, заавал биелvvлэхээр ороогvй. Тэгээд ч хуульд 30 жил гэж заасан. Зарим гишvvн бас асуугаад байгаа, Яагаад 20 жилээр сунгах асуудлыг оруулж ирсэн бэ гэвэл аливаа гэрээний эхийг Иргэний хуулиар зохицуулдаг. Тусгайлсан хууль нь Ашигт малтмалын тухай хууль. Ашигт малтмалын тухай хуулиар гэрээ байгуулах хугацааг зааснаас сунгахыг нь заагаагvй учраас бид Иргэний хуулийг vндэслэл болгосон, хууль зєрчєєгvй" хэмээн хариуллаа.

Н.Батбаяр гишvvний хэлснээр Монгол улс гэнэтийн ашгийн тат-варыг хvчингvй болгосноор хамгийн багаар бодоход 18 тэрбум ам.доллар алдахаар тооцоо гарчээ. Энэ асуудалд Сангийн сайд "68 хувийн татварын єртгийн талаар дундаж vнээр 50 жилийн хугацаанд 4400 ам.доллараар тооцсон. Єнєєдрийн vнээр тооцох юм бол нэг жилийн ємнє зэсийн vнэ нэг тонн нь 9000 ам долларт хvрсэн. Харин 10 жилийн ємнє нэг тонн зэс ердєє 1000 ам.доллар давж байсан. Тиймээс бид єссєн жилээр тооцож, тэнгэрийн тоо бодох шаардлагагvй. Энэ тєслийг 50 жилийн хугацаанд нэг тонн 4400 ам.доллар байхаар тооцсон. Олон улсын нэр хvндтэй байгууллагаас гаргасан дундаж vнийг vндэслэл болгосон. Алдаа байхгvй" гэв. Харин Н.Батбаяр гишvvнийг "Гэнэтийн ашгийн татва-рыг тэнгэрийн тоо гэж хэлж байгаа юм бол яах гэж заавал байхгvй бол¬гох гэж зvтгээд байна вэ" хэмээн лавлахад "Нэг тонн зэсийн vнэ 7000-8000 ам.доллараас буухгvй ээ. Баталж байна гэж хэлж байсан хvн одоо энэ танхимд сууж байгаа. Дахиад тайлбарлая, зэсийн vнийг тийм байна гэж хэн ч баталж чадахгvй. 50 жилийн дундаж vнэ нь 4400 ам.доллар. Арван жилийн ємнє дєнгєж 1000 ам.доллар гарч байсан. Нэг жилийн ємнє 9000 ам.доллар хvрч байсан, одоо 5900 ам.доллартай тэнцэж байна. Дун¬даж vнийн тухай ойлголт юм. Эдийн засагт тодорхой хэмжээний мєнгє оруулж байгаа, дєрвєн тэр-бум, есєн тэрбум, 12 тэрбум ам.доллар оруулж байгаа компани эдийн засгийн тооцоо хийхдээ 50 жилээр бодож, дундаж vнэ гаргасан. Олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн эдийн засгийн тооцоолол. Шинэ зvйл гаргаж ярьж байгаа юм биш" хэмээн Сангийн сайд учирлав.

УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр "Олборлосон алтаа тушаахгvйгээс 68 хувийн татварын орлого буурсан уу. Уул уурхайн компаниудад 68 хувийн татвар ногдуулснаар алт тушаах байдал багассан уу. Тєсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ тухай хэр ялгаж зааглаж ярьсан бэ. Vндэслэл хэр бодитой вэ? гэж асуухад УИХ-ын гишvvн Д.Хаянхярваа "Монголбанкинд алт тушаах явдал буурсан нь 68 хувийн татварыг тэглэх нэг vндэс гэснээс биш, vvн дээр тулгуурлаж тэглэх тухай асуудлыг Тєсвийн байнгын хорооны хуралдаанаар яриагvй" хэмээн хариуллаа.

Гишvvд гэнэтийн ашгийн татварын талаар хариулт авсны дараа саналаа хэлэв. УИХ-ын гишvvн С.Оюун "Засгийн газраас оруулж ирсэн Гэнэтийн ашгийн татварыг хvчингvй болгох асуудлыг дэмжиж байгаа. Манай нам анх энэ хуулийн тєслийг УИХ-д оруулж ирэхэд эсэргvvцэж байсан. Хоёр жил гаруй хугацаанд буруу бодлого байсан нь батлагдсан. Улсын тєсєвт 600 гаруй тэрбум тєгрєг авчирлаа гэж ярьж байгаа ч тvvнээс илvvтэй хєрєнгє эдийн засагт орж ирэх байсныг хаасан. 68 хувийн татвар бол улстєрийн амлалтаас бий болсон зvйл.

2004 оны Хvvхдийн мєнгєний амлалтаас бий болсон. Хvvхдийн мєнгийг єгєх нь зєв байсан ч єєр арга олох байсан. Хамгийн гол нь улс vйлдвэрлэгчдэд сая, сая тєгрєгєєр татвар ноогдуулж татварын дарамт vзvvлэх бус, хvн бvр сая тєгрєгийн цалинтай, хvн бvр ажлын байртай байлгах нь чухал. Ажлын байр нэмэгдэж, бизнес хєгжсєнєєр татварын бааз суурь нэмэгдэнэ. Тэр хэрээр улсын тєсєв нэмэгдэнэ. Аль алиндаа ашигтай бодлого хэрэгтэй. Єнєєдєр Засгийн газраас оруулж ирж байгаа саналууд бол аль аль талдаа харилцан ашигтай саналууд. Улс нь бvх юмаа тєвлєрvvлээд тараах биш, иргэн бvр нь сая тєгрєгийн цалинтай ийм бодлого явуулмаар байна" гэлээ.

Харин УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва Гэнэтийн ашгийн татварыг хvчингvй болгох асуудлыг дэмжихгvй байгаа илэрхийлэв. Тэрээр "Нэг болохоор 68 хувийн татвар ногдуулдаг, эс бєгєєс тэг болгодог. Бусад оронд татварыг системтэйгээр хэрэглэдэг жишиг бий. Бидэнд хоёр арга байна. Нэгдvгээрт, 68 хувийн татварын оныг нь системтэй хойшлуулах, эсвэл 68 хувийг тэглэхгvйгээр бууруулах. Тэг болгосон тохиолдолд рояльтийн татварыг эргэж харах. Эрдэнэт vйлдвэрийн хувьд 68 хувийн татвар нь экспортыг дэмжсэн, vйлдвэрлэлийг дэмжсэн татвар. Эдийн зас¬гийн байнгын хорооноос Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхэнд vvрэг єгєхдєє "Та нар 68 хувийн татварыг зэвсэг болгон ашиглаарай. Бусад зvйлийг бууруулахад ашиглаарай гэж хэлснээс биш 68 хувийн татварыг тэглээд ороод ирээрэй гээгvй шvvдээ. Гэтэл хэлэлцээ хийх шатанд зэвегээ хураалгачихаж, ажлын хэсгийнхэнд зэвсгээ тодорхой хэмжээгээр ашиглах боломж байгаа.

УИХ-ын 57 дугаар тогтоолд тодорхой зvйлvvд ярих шаардлагатай байгаа. Тиймээс Гэнэтийн ашгийн татварыг зэс хайлуулах vйлдвэр байгуулах тал дээр маш сайн зэвсэг болгон ашиглах ёстой. Гэнэтийн ашгийн татварыг тэглэсэн тохиолдолд бусад нєхцєлийг УИХ зааж, чиглэл гаргаж єгєх ёстой. Бvгдийг нь хvчингvй болгоод зэвсэггvй болчих вий гэж болгоомжилж байна. Хvчингvй болгосон тохиолдолд єєр нєхцєл тулгаач гэж хэлээд байна" гэлээ.

УИХ-ын дарга гишvvдээс санал хураав. Санал хураалтад оролцсон 64 гишvvнээс 54 нь Гэнэтийн аш¬гийн татварыг хvчингvй болгох асуудлыг хэлэлцэх нь зvйтэй гэсэн Тєсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг дэмжив. Иинхvv УИХ-ын даргын шийдвэрээр Гэнэтийн ашгийн татварыг хvчингvй болгох тухай хуулийн анхны хэлэлцvvлгийг Тєсвийн байнгын хороонд шилжvvллээ.

Vvний дараа чуулганаар гишvvд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Нийт гишvvдийн 85.2 хувийн саналаар уг хуулийн тєслийг хэлэлцэхийг дэмжив.

Хиллари Клинтон сайд С.Батболдод хариу захидал ирүүлжээ
2009 оны 8 сарын 14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Гадаад харилцааны сайд С.Батболдын илгээлтийн хариу талархал захидлыг ирүүлсэн байна. Захидалд,


ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН С.БАТБОЛД ТАНАА

Ноён Сайд аа,

Танаас 6 дугаар сарын 25-нд илгээлт ирүүлсэнд талархаж байна. Тантай Вашингтон хотноо уулзахад таатай байв. Дараа дахин уулзаж ярилцахдаа баяртай байх болно.

Монгол Улс АНУ-ыг “Гуравдагч хөршүүдийнхээ” нэг гэж үздэгийг бид өндрөөр үнэлдэг. Манай хоёр улсын харилцаа үргэлжлэн хөгжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байна. Ирээдүй рүү хамтран тэмүүлэх явцад МСС-ийн санхүүжилт болон боловсролын тэтгэлгийн төслүүдийн талаар ирэх саруудад Тантай хамтран ажиллахад таатай байх болно.

Түүнчлэн Монгол Улсад айлчлахыг урьсанд талархлаа. Танай сайхан улсад 1995 онд айлчлахад таатай байсан бөгөөд ойрын үед дахин айлчлах боломж гарна гэж найдаж байна.

Хүндэтгэсэн,

Хиллари Родхам Клинтон 2009 оны 8 дугаар сарын 14 гэжээ.

Гэрээ байгуулах эсэх, засаг унах эсэх нэг л гаргалгаатай

Зүй тогтол буюу томъёо

Бүх зүйл систем болдог. Монголын парламентыг нэг танхимтай 76 гишүүнтэй байгуулсан цагаас парламент нь улс төрийн бүхий л шийдлийг гаргах систем болсон. Шийдэл нь хамгийн энгийн буюу ердийн олонх (38+1) гэсэн үндсэн томъёогоор шийдэгдэх хуультай. Ердийн олонх болоход буюу 51 хувиар асуудал шийдэхэд энэ томъёолол таарна.

Намууд сонгуульд 38+1 суудал авахын төлөө үзэлцэнэ. Сонгуулийн дараа намуудын бүлгийн харьцаа их чухал. Жишээ нь 1996 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл 50 суудалтай байлаа. Цөөнх болсон МАХН 25, МУНН нэг суудалтай байв. Гэтэл тэр үед сонгуульд ялагдаад хоёр дахин цөөн суудал авсан хэрнээ асуудал хэлэлцэхэд МАХН ямагт ялдаг байв. Үүний учир нь тухайн үеийн хуулиар асуудлыг ирцийн гуравны хоёроор шийддэг байв. 76 тэгш тоо, хоёр хүчинтэй байхад энэ тэгш тооны сондгойрол нь ялалт, ялагдлыг шийддэг. Гурав хуваагдвал гуравдагч нь нэг суудалтай байсан ч асуудлыг шийдэхэд чухал нөлөөтэй болно. Үүний дээрээс ирц, тухайн санал хураалтанд оролцогч хэд байхаас үүдээд олон хувилбар гарна.

1996 онд МАХН, МУНН-ыг талдаа татаж чадсанаар нөлөөгөө хадгалж байв. МАХН хурал хаяад, МУНН-ыг уруу татахад л парламентын санал хураалт хүчинтэй байх ирц хүрэхгүй гацаж байв. Ингээд шийдвэр гаргахын тулд эрх баригчид буулт хийдэг байсан. Гацааг 1996 оны сонгуулиас гурван жилийн дараа л арай гэж өөрчилсөн, их энгийн боловч энэ гарцыг олоход ийм л урт хугацаа шаардлагатай байж.

Энгийн хэлбэл парламентын санал хураалт хүчинтэй байхын тулд заавал гуравны хоёр оролцох шаардлагагүй ба ирц 50 хувьтай байхад санал хураалт хүчинтэй байв. Ардчилсан холбоо эвсэл амьсгаа авахтай болсон ч эвсэл гурван жилийн ялагдлын дараа дотроо задарч орхисон байв. Хөдөөний буюу элсний 13, МҮДН-ынхэн, АН-ынхан, МСДН-ынхэн гэж задарсан энэ олонх яаж ч чадалгүй байсаар 2000 оны сонгуулиар нам тавиулсан.

72+1+1+1 буюу МАХН> АН+ИЗН+МАШСН гэсэн системд бол яалт ч байхгүй Н.Энхбаяр хаан болчихов. Энэ үеэс л дарангуйллын анхны шинж тэмдгүүд илэрч, гүйцэтгэх засаглалын тэргүүн намын даргын эрх мэдлээр түрж парламентаа эрхэндээ авчээ. Түүнийг хязгаарлагдмал эрхтэй Ерөнхийлөгч сөрж чадахгүй байлаа. МАХН парламентдаа хэт олонх, гүйцэтгэх засаглалыг дангаараа байгуулсан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэрнээ төрийн эрх мэдлийн гажуудлаас болж дотоодын хямралд нэрвэгдэж сульдаад 2004 онд сөрөг хүчнийхэн нэгдсэн "Эх орон ардчилал" эвсэлд ялагдах шахсан юм. Энэ үеийн төгсгөлд МАХН өөрөө сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх болсон буюу Ерөнхийлөгч сөрөг хүчин болж хувирсан юм. Энэ бол ардчилсан системийн үндсэн зарчим ажиллаж эхэлсэн хэрэг бөгөөд сөрөг хүчингүй, хэт эрх мэдэлтний гарт орсон Засгийн газар парламент нь Ерөнхийлөгчийг сөрөг хүчний байр сууринд аваачсан юм.

2004 онд МАХН төрийн бүх эрх мэдлийг гартаа барьж байснаараа түрий барьж яаж ийгээд парламентыг тэхий дундуур нь хувааж авснаас дахин гацаа үүсэв. Эцэстээ 38=25+7+1+1... гэсэн эмх замбараагүй хагарал болж хувирсан. Хувь заяаны тоглоом хэцүү. Ардчилсан хүчнийхэн буцаад 1996 оны суудлаа баттай хадгалах хэмжээнд хүртэл нөгөөх Үндсэн хуулийн нэмэлт нь буцчихсан байв.

Уг нь 1996 оны парламентад МАХН-ын 25 гишүүн хурал хаяхад л парламент гацдаг байсан бол 2004 оноос хойш AH тоо тоймгүй удаа хурал хаяхад МАХН дангаараа шийдвэрээ гаргачихаад байлаа. Тэр үед АН-аас үндсэн хуулийн нэмэлтийг буцаах санал олонтаа гаргадаг байсныг санаж байгаа хүн хэр олон бол. Хэрэв нэмэлтийг буцаачихвал АН хүчирхэг, яг 1996 оны МАХН шиг бүлэгтэй болох байв.

Гэхдээ их махраагүй, тэр үед АН парламентад албан ёсны бүлэгтэй байгаагүй, зөвлөл гэгч огт хуулинд байхгүй малгай дор гишүүдээ нэгтгэж байв. МАХН үүнийг харж байсан учраас АН дангаараа бүлэг байгуулах боломжийг нь хаасан байлаа. Бүлгийг сонгуульд оролцсон субьект л байгуулна, эвсэл задарсан бол бүлэг байгуулж болохгүй гэсэн тайлбарыг АН-аар өөрөөр нь хийлгэсэн юм.

Алтан гадасынхан тэр үед М.Энхсайханыг дагаж бууриа сахиж үлдсэн, хожим ҮШН болсон долоон гишүүн дээр Б.Батбаатар, эсвэл Э.Бат-Үүл нэгдвэл бүлэг болоод өөрсдийг нь хээр хаяна гэж айснаас бүлэггүй болох тайлбараа гаргасан билээ.

Харин өнөөгийн парламент 44+1+1+1+29=75 гэсэн бүтэцтэй. Намуудын их багын тэмдгийн хоёр талд гаргах боломжгүй, учир нь Засгийн газарт хамтарснаар томъёолбол 44+29 > 1+1+1 гэсэн томъёо гарна. Энэ бол 2000 оны Засгийн газар гэсэн үг. Зүй тогтол юм уу, хаашаа юм манай парлемент эргээд 2000 оных шиг бүтэцтэй болчихжээ. Зүй тогтлоо харцгаая. 1996, 2004 оны парламент, 2000, 2008 оны парламент дахь хүчний хуваарилалт ямар нэг байдлаар төстэй байдалд оржээ. Гэвч энэ спираль давтамжийн дотоод бүтэц улам нарийсан өөрчлөгдсөнөөс өнөөдөр улс төрийн шийдлийн хариу огт өөр гарахаар байна.

Өнөөгийн парламентын дотоод бүтэц

 Энэ ялгааг тодруулах эхний асуулт нь Ерөнхий сайд С.Баяр яагаад Н.Энхбаяр шиг "хаан" болж чадахгүй байна аа? Тэнцүүгийн тэмдгийн их талынхан дотроо МАХН (19+25) + АН (5+4+20) гэж хуваагдана. Засгийн газрын тэсч үлдэх гол хүч нь (МАХН-ын 25 + АН-ын /Алтан гадас/ 20)=45 гишүүн. Өөрөөр хэлбэл Засгийн газар МАХН-ын 44 гишүүн дээр бус хоёр намын 45 гишүүн дээр тогтож байна.

Ийм үед энгийн тооцоогоор Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулахдаа ердөө ганцхан кнопны хожоо гаргасан байна. Тэр 19 кноп алдаад, 20 кноп нэмж авчээ. 2008 оны сонгуулийн өмнө л намын дарга С.Баяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар өөрийн талынхныг дэвшүүлэх ухаан сорьсон бодлого бодож байв. Эцэстээ намын даргын хувьд С.Баяр ялимгүй давуу тал олж өөрийн талаас илүү олныг дэвшүүлжээ. Дараа нь С.Баяр Н.Энхбаярын бүлэглэлийн хүчийг сулруулахын тулд ялагдсан хүмүүс хариуцлагаа хүлээ, албан тушаал өгөхгүй гэж байв. Харин Н.Энхбаярын тал аюулыг мэдрэхийн хэрээр улам нягтарчээ.

 М.Энхболдын Засгийн газрыг унагах зорилготой байгуулагдсан "Элсний 13" улам өргөжиж 19 гишүүнтэй болжээ. Сонгуулийн өмнөх ухаан сорьсон нүүдлийнхээ дүнд С.Баяр хэдий зохион байгуулалтаар сулхан ч 25 гишүүнтэй болж чадсан байна. Энэ хүчиндээ тулгуурлан хамтарсан Засгийн газар байгуулж чадсан. Тэр АН-тай хамтарснаар элснийхнийг шахан бутаргаж дуулгавартай байлгаж чадна гэж тооцсон ч санаснаар нь болсонгүй. Ингээд эцсийн дүндээ (+1) гэсэн хожоо л хийжээ.

Энэ үед АН сонгуульд ялагдсан ч Засгийн газарт хамтрах шийдвэр гаргаснаараа ялагдлаа нөхөв. Яг өнөөдөр бол МАХН-ын дарга С.Баяр тэр нэгэн цагт "Бутаргагч вирус тээгчид" гэж шоолж байсан Алтан гадасынхантай эвсчихээд байна. Засгийн газрын бүтцийг харвал Х.Баттулга (МоАХ фракц), Лу.Болд (Зүүн хойд Ази), С.Ламбаа (МҮДН) гэх мэтээр бүх фракцийг хамруулсан мэт авч парламент дахь дэмжлэгийг тооцвол үндсэндээ цэвэр Алтан гадаст тулгуурлаж байгаа юм. Харин өнөөдөр нөхцөл байдал хүндхэн болжээ. Н.Энхбаяр алтан гадасыг салгачихвал л Засгийн газар унаж мэдэхээр байгаа биз. Гэвч бас тийм биш ээ, Ерөнхий сайдад нөөц хангалттай бий.

Н.Энхбаяр ба түүний команд

 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр парламентад эргэн орж ирэх сонирхолтой байна.

Үүний тулд Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөх ёстой. МАХН дахь бүлэглэлүүдийн дотоод тэмцэл нь Н.Энхбаярыг парламентад оруулж ирэх эсэхийг шийдэхэд чиглэж байгаа юм. Хэрэв Н.Энхбаяр парламентад орж ирвэл Засгийн газарт Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас ч илүү аюул учруулах юм.

Энэ гаргалгааг 2009 оны тавдугаар сарын 23-ны "Өдрийн сонин"-д "Н.Энхбаярын дараах улс төр" өгүүлэлдээ гаргасан. Үүнд тайвширсан Н.Энхбаярын бүлэглэл сонгуулийн ялагдлын дараа сүрхий заргалдаагүй, өөр илүү боломж байгаа бол заавал ялагдалтайгаа зууралдах хэрэг юун. Хэрэв заргалдсан бол нийгмийн тогтворгүй байдал дээд цэгтээ хүрч, ахин бослого үймээн, эмх замбараагүй байдал дэгдэж мэдэх тул ингэсгээд хуурчихсан нь дээр байв.

Гэвч Н.Энхбаярын энэ нөөц хувилбарыг МАХН таслах гэж оролдсоноос дараагийн хямрал эхлээд байна. Өмнө нь асуудал нам хоорондын шинжтэй байсан бол одоо цэвэр МАХН-ын дотоод асуудал болон хувирсан байна. Чухам энэ дотоод асуудал нь Оюутолгойн гэрээгээр дамжуулан Засгийн газрыг унагах тоглоомыг үүсгэсэн байна.

Хардах синдромд нэрвэгдсэн, хүчирхэг бие хүн, улс төрийн палианы гадна үлдэхгүйн төлөө тэмцэж байна.

Хэрэв энэ удаа чадахгүй бол чилийсэн гурван жил хүлээх ба улс төрийн нөлөөгөө хадгалахын тулд намаа байнга хутган үймүүлэх хэрэгтэй болно. Н.Энхбаяр өөрөө хүсэхгүй байлаа ч түүнийг дагагсад эрх ашгийнхаа төлөө нууц ноёноо дэргэдээ авчрах гэж шахаж байгаа юм.

Хэрэв Н.Энхбаяр парламентад орж ирвэл парламент дахь хуучинсагууд нэгдэж, Засгийн газрыг унагах нь гарцаагүй. Үүнд МАХН-ынхан ч, АН-ынхан ч хамрагдана. С.Баяр, Ц.Элбэгдорж нар 2008 оны парламентын сонгуульд намын ялалтаа бодож гарцаагүй ялах хуучин парламентчдаа дэвшүүлсэн юм. Тэд ялсан. Урвалт шарвалт, хор найруулга, уламжлалт хэлхээ холбоогоор бат хүлэгдсэн тэд өөрийн хүч нөлөө, эрх мэдэлд хэнбугайг ч ойртуулах дургүй байгаа билээ.

Ц.Элбэгдорж, С.Баяр нар тэдний хувьд шинэ хүн.

 Эдэнтэй учраа ололцох бус шахаж, дарамталж ажиллах нь хууччуулд дээр юм. Гэхдээ тэд одоохондоо "толгойлогчгүй" байна. Өнгөрсөн сарын эхнээс Засгийн газарт дараалсан аюулын дохио иржээ. Ерөнхийлөгчийн сонгуульд "С.Баяр болон Засгийн газар идэвхгүй оролцсоноос ялагдлаа" гэж бурууг тохох оролдлого идэвхжив.

Засгийн газарт хамтарснаар намын хүч суларсан ба "Зорилгоо хэрэгжүүлэхэд арга нь ямар байх нь хамаагүй" гэсэн улайрсан коммунист сэдлээр Засгийн газрыг хүчээр буруутгах санаархал МАХН идэвхижжээ. Энэ нь хоёр хандлагатай байна. С.Баяр намынхаа хуучинсаг хүчин ба толгойгоо өндийлгөж байгаа цоо шинэ хүмүүсийн завсарт хавчуулагджээ.

Сонгуулийн ялагдлаар далимдуулж эрх мэдлийг авах санаархал аль аль үеийнхэнд байна. Хууччуул эрх ямбаа сэргээх, шинэчүүл эрх мэдлийг авч үзэх хүсэлтэй. Энэ хоёр бүлэглэлийн зорилго нэг цэгт төвлөрч байгаа нь Засгийн газрыг унагах. Засгийн газрыг унагаснаар л зорилтоо хэрэгжүүлнэ.

Үүнийг улам бодитой болгож байгаа МАХН дахь дотоод хүчин зүйл нь дангаараа Засгийн газар байгуулбал үй олон хүн төрд шургалах боломжтой юм. Энгийнээр төрийн албанд томилогдох МАХН-ын гишүүдийн тоо хоёр дахин олширно.

С.Баярын гол тулгуур хотын бүлэглэл агаад Шадар сайд М.Энхболд одоо байгаадаа сэтгэл хангалуун байна.

"Элсний 19" анхны саналыг М.Энхболдод хүргүүлж, Ерөнхий сайдын сэнтий санал болгожээ. Гэвч М.Энхболд өөрийг нь унагасан тэдэнд итгэхгүй байна. Дараагийн алхам нь намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг тойрсон залуучуудыг өдөөн хатгахад чиглэжээ. Өдөөн хатгалганд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, шинэ гишүүн С.Бямбацогт нар оржээ. Тэд хуучин МАСЗХ-г сэргээж, намын болон Засгийн эрхэнд цоо шинэ залуучуудыг гаргах ёстой гэсэн байр сууринд хүрснээр Засгийн газарт шинэ дарамт болжээ.

 Хүний үйлдэл цэвэр сэтгэл зүйн шинжтэй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ердөө л хоёр сарын өмнө "Асуудлыг би шийддэггүй, ах нар л мэддэг" гэж даруухан загнасныхаа төлөө сүрхий шүүмжлүүлсэн юм. Ц.Элбэгдоржийн сонгуулийн олон нийттэй харьцах ажлыг удирдсан М.Ганбаатар "Найз аа, хэрэв чи ах нараар асуудал шийдүүлэх гэсэн юм бол яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ? өөрийн гэх толгой байна уу" гэж асууж байв. Тойрогтоо ч сүрхий шүүмжлүүлсэн дуулгавартай залуу С.Бямбацогт гэнэт идэвхжиж, бие даасан байр сууринд гарахдаа Засгийн газрын дайсан болж хувирчээ.

Тэр УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээний асуудлыг батлахын өмнөхөн Ж.Энхбаярын хамт хэвлэлийн хурал хийлгэж, Монголын тал алсдаа хувьцааны 50 хүртэл хувийг эзэмших ёстой гэж зарлаж, үүнийгээ байнгын хорооны шийдвэр гэж хэлснээрээ гэрээг бүрмөсөн гацаасан билээ.

Энэ бол С.Бямбацогг, Ж.Энхбаяр нарын үг биш юм. Бүр 2006 онд "Айвенхоу майнз" компанийхантай Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзахдаа "Та нар 51 хувийг зөвшөөрчих, тэгвэл би гэрээг чинь батлуулаад өгье" гэж хэлсэн байна. Мэдээж нөгөө тал нь зөвшөөрөөгүй. Сонгуульд ялагдсаныхаа дараа Н.Энхбаяр өөрийн бүлэглэлийн 19 гишүүн ба залуучуудыг "дагуулан" Европоор аялсны үр дүн гарч туршлагагүй улстөрчид хууччуулынхаа хүүхэлдэй болж байгаа хэрэг л дээ.

Гэрээг батлагдашгүй нөхцлөөр шахаж гацаавал чухамхүү гэрээ байгуулахын төлөө л бий болсон гэдэг хамтарсан Засгийн газар оршин тогтнох нь утгагүй юм. Н.Энхбаярын "Монголдоо 51 хувь" гэсэн сайхан уриалга л олон нийтийг эргүүлчихэж магадгүй тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртнээс "Хувь тохиролцолгүй одоо байгаа татварын нөхцлөөр хөрөнгө оруулалтыг эхлүүлэх" байр сууриа хэлсэн гэж таамаглаж болох байна. Одоохондоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гол "дайсан" Н.Энхбаяр юм. Н.Энхбаяр бас хөдөлгөөнүүдийг энэ 51 хувийн саналаараа талдаа татсан юм. Олон жил гэрээг өөрийн талд ашигтай шийдүүлэх гэж зүтгэж байгаа хөдөлгөөнүүд "Сайн үйлийн төлөө шуламтай нөхцөхөөс ч" татгалзаагүй нь аргагүй.

Намын төв аппаратад "УИХ дахь залуучууд генсекийн далбаан дор идэвхижсэн" гэсэн мэдээлэл санаатай тарааж байна. Эдгээр залуус юу ч хийж болзошгүй. Энэ бүхний эцэст МАХН дахь бүлэглэлийн тэнцвэр алдагдаж 21:23 болж С.Баяр хоёр хүнээ алджээ. Энэ зуур Сүхбаатарынхан идэвхжиж, Ч.Улааныгаа Ерөнхий сайд болгохоор гүйлдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн амлалтандаа Н.Энхбаяр хүрнэ гэж найдсан уу, эсвэл цаадах нь ахиж сануулсан уу. Ахиад хоёрыг алдвал бүлгээ алдана, бүлгээ алдвал...

Ахиад хоёр

 Оны эхээр банкны системийг хамарсан доргилт, О.Чулуунбатын хэт зоримог зөвлөгөө ба Сангийн сайдын унхиагүй байдал, Монголбанкны бодлогогүй хурц алхмаас болж Засгийн газар, парламент дахь МАХН-ын бүлгийн нэгдмэл байдалд сүрхий хохирол учирчээ.

Эдийн засгийн хүндрэлийн бурууг зөвлөгөө өгсөн О.Чулуунбат, унхиагүй Сангийн сайд, мэдлэггүй муйхар Монголбанкны ерөнхийлөгчийн аль нь хариуцах вэ гэдгээр маргаан үүсч, эцэст нь О.Чулуунбат Засгийн газар, Монголбанкыг ширүүхэн шүүмжлээд дайсан болов.

Биеэ даасан бодолтой тэр одоохондоо гуйвж дайвж байгаа ч хамгийн гайтай нь шүүмжлэлд шаралхсан С.Баярцогт алдаагаа булахын тулд Засгийн газраа унагах гэж гүйдэг болжээ. Гэм хоргүй тал нь С.Баярцогт АН-ынх тул Засгийн газрын тулгуур болсон МАХН-ын гишүүдийг цөөлөөгүй боловч "Алтан гадас" эргэж болзошгүй юм.

О.Чулуунбат төгрөгийн нийлүүлэлтийг хумихыг эсэргүүцэж, долларын нийлүүлэлт нэмэх зөвлөгөө өгсөнд Сангийн яам олиггүй ажилласнаас Монголбанк оны эхний хагаст 800 тэрбум төгрөг зах зээлээс татаж эдийн засгийн хүндрэл үүсчээ.

Хэрэв төгрөгийг ингэж огцом татахгүй бол инфляци замаа алдахаас Сангийн яам болгоомжилжээ.

Гэхдээ энэ үйлдлийн цаана Ерөнхийлөгч (Н.Энхбаяр), Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд гэсэн гурвалжин харагддаг.


А.Баатархуяг

Сонголт чөлөөтэй

Амралтын өдрийн дуг сайхан нойрыг минь хэдэн байшингийн дунд, тэр дундаа тагтны минь доор тачигнан хэрэлдэх хүмүүсийн чарлалдаан сэрээлээ. Хэсэг сонсон хэвтэж байгаад тэсэлгүй цонхон дээрээ очоод хартал халамцуу залуугийн хоёр талд эхнэр, ээж хоёр нь зад хэрэлдэж байна. Хүүхэд архинд орууллаа гээд ээж нь бэр рүүгээ уурласан бололтой. Бэр юу гээд над руу дайраад байгаа юм чаддаг юм бол хүүхдээ өөрөө аваад хүмүүжүүлээч, энэ чинь намайг дагаад салахгүй байна гээд цухалдаж байх шиг. Гол баатар залуу маань харж хэсэг зогссоноо ээж рүүгээ та чаддаг юм бол намайг архинаас гаргачих, чадахгүй шүү дээ хэмээснээ эхнэрээ суга татан цааш нь аваад явна лээ. Ээж нь хөөрхий амьтан майжигнаад араас нь хэсэг явж байгаад үлдэнэ лээ. Эр хүний хийморь лундаа, ноён нуруу, гэрийн багана, эмэгтэй хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэн, ялдам зан, хайр энэрэл энэ тэр гэсэн нийгмээр хүлээн зөвшөөрсөн амьдралын теором, аксиомууд энэ гэр бүлийн хувьд долоон уулын далд аль хэдийн оржухуй. Энэхүү үзэгдэл нь ээжийн өрөвдөлт дүр, эхнэрийн “бахархмаар” дүр, нөхрийн “арчаагүй үхээнц” дүр бүхий манай нийгмийн хэсэг хүмүүсийн амьдралын эмгэнэлт реалити шоу болоод удаж буй. Төрсөн эцэг, эхээ хайрлаж чадахгүй, үл тоож байгаа хүн хүний үрийг хайрлан, бусад хүнд хайрлагдах ямар ч учир жанцан, үйлийн үр байхгүй мэт. Залуугийн архинд орсон хүндэтгэх шалтгааныг би лав ойлгоогүй. Ижий нь байна (магадгүй аав нь над шиг цонхоороо харан зогссон байх, үгүй бол дээд тэнгэрт хажуу хавирганы хүмүүстээ ийм хүүхэдтэйнхээ төлөө “онигоо” болоод сууж байгаа биз. Аягүй бол бурхан, чөтгөрийн аль нэг нь бас үе үе жогтой харж, нуг нуг инээж аавыг нь ичээгээд л), ааштай ч гэсэн гэргий нь байна, бие эрүүл, хөл гар бүтэн, бодвол цаанаа байр сав байгаа байлгүй (харваас халуун устай байранд амьдардаг нь илт байсан). Гуанзанд аяга угааж мөнгө олохоосоо ичээд архи уудаг юм болов уу?

Хувьдаа би лав ээжид нь буруу өгмөөргүй байна. Тэр сахалтай хар залууг (барагцаалбал 30 эргэм насны) өдий хүртэл өсгөж торниулахаас өөр юу хийх ёстой гэж. Баруунд бол 18 нас хүрэнгүүт нь чемодантай нь хүүхдээ гэрээсээ бараг хөөгөөд шахуу гаргадаг. Одоо бие даан амьдарч сур, эцэг эхдээ дараа болохоо боль гээд. Сурагч, оюутнууд ч багаасаа завсар зайгаараа ажил хийж мөнгө, амьдралын үнэ цэнэ, амт, гашууныг мэдрэн бие хүмүүн болон томоожоод байх шиг. Харин манайд бол 30 байтугай 40, 50 хүрчихсэн мөртлөө гэр оронгүй, архичин, хулгайч, худалч хэмээх албан бус хоббитой, настай эцэг, эхээ түшиж биш түлхэж амьдардаг “мэргэжлийн” шимэгч хорхойнууд бузгай байна аа. Хөгшчүүдийн тэтгэвэрийн мөнгийг хүлээж амьдардаг хүдэр чийрэг, уран гоо биетэй идэр насны залуус зөндөө байдаг юм гэж өдөр тутмын сонингуудад бичигдээд байдаг. Урд насанд нь яасан гэж хөөрхий эцэг, эхчүүдийг нь хөгшин хонины насан дээр нь ингэж зовоож байгаа юм бол?

Эхнэрийн хувьд нэг бодлийн бахархмаар ч юм шиг, нөгөө бодлын өрөвдмөөр ч юм шиг. Учир нь энэ согтуу, арчаагүй хар “юмыг” (амьд биен дээр төлөөлөн бичих гэхээр гар хуруу ивлэхгүй байна) өдий хүртэл чирэн тойгдон авч явааг нь хэдий цаад нарийн эмзэг учир шалтгааныг нь мэдэхгүй тул бахархмаар. Нөгөө талаасаа гайгүй Монгол залуутай биш юмаа гэхэд нөгөө “моодонд ороод” байгаа солонгос, европуудтай суугаад аятайхан амьдрах боломжийг нь харахаар өрөвдмөөр, хайран залуу насных нь өмнөөс нь харамсмаар ч юм шиг.

Дээрх гурвыг бужигнан байх хооронд лааз, шил түүдэг хоёр эмэгтэй, нэг залуу гурав чанга чанга дуугаар ярингаа пижигнэн өнгөрсөн юм. Хоёр хүүхэн нь тийшээ одоо явна аа, өдийд яг хаягдлууд гарч байгаа, хурдан очиж авах ёстой гээд, нэг залуу нь би очсон, юм байгаагүй, дахин тэр хол газар явах хэрэггүй гээд аргагүйн эрхэнд дагаад явна лээ. Сайн анзаарвал ээж, хүү, эхнэр гурвын микро хэмжээний хэрүүлийн хажуугаар айхтар нарийн зохион байгуулалт бүхий бизнес, ложистикийн макро яриа сүнгэнэн өнгөрч байгаа нь тэр. Энэ хоёр бүлэг хүмүүс хааш хаашаагаа жаахан л орчноо мэдрээд хазгай эсвэл зөв гишгэвэл байр нь солигдоход их ойрхон санагдсан.

Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг бусдын хувийн амьдралыг хэт өөрийнхөөрөө дүгнэчихлээ. Товчдоо юу хэлэх гээд хэсэг илжиг шиг жороолон кийбоард нүдсэн вэ гэвэл бидний эргэн тойронд сайхан амьдрах зөндөө БОЛОМЖ, муухай амьдрах зөндөө ШАЛТАГ байжухуй. Сонголт чөлөөтэйг болгоон ажаамой!

Nlog.mn(blog portal)

Миний их монгол vзэл

Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов. Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ? Хүн хүчээр дутуу дулимаг болохоор хичнээн ихээр эх орноо хөгжүүлэхийг хүсч мөрөөдөвч, хийж бүтээвч чадал хүрэхгүй агаад улс орон хөгжиж ард иргэд өөдлөн дэвжихгүй байна. Хөгжилд хүний хүчин зүйл асар их нөлөөтэйг бид одоо ухаарч байна. Өргөн уудам нутаг, өнө их байгалийн баялаг хичнээн байлаа ч хүн хүчний мөхсөөр бусдын гарыг харж өдий хүрлээ. Улс орноо хөгжүүлэх идэр насны залуус мянга мянгаараа хөдөөнөөс хотыг, хотоос хилийн чанадыг зорих болж, нутаг орон эзгүйрэх хэмжээнд хүрчээ. Монгол Улс бол монгол үндэстний сэтгэл тэмүүлэх өлгий нутаг нь байх ёстой болохоос биш монгол хүн үргэн дайжих газар орон баймааргүйсэн. Монголд төвтэй монгол сэтгэлгээг монгол түмний дунд байнга төрүүлж, Монголд монгол хүн ирэх нөхцлийг бүрдүүлж байваас Монголд тэмүүлэх тэмүүлэл улам ихээр бий болно. Монголын засаг төр Монголоос гарсан иргэдээ зөвхөн дуудах биш монгол хэлтэй, монгол соёлтой, монголдоо хайртай, хөх толбот хамаатан саднаа уриaлан дуудаж, Монгол орноо хөгжүүлэх цаг нь иржээ. Элбэгдорж ерөнхийлөгчийн, Баяр сайдын хэлсэн үгэнд цуxaлзаад байгаа тэр сэтгэлийн дуудлагыг жаахан зоригтойхон, тодхон хэлэхэд л их дэм болмоор байна. Хэлсний дараа xэрэгжүүлэх ажил нэг их хүндрэлтэй биш болов уу. Тагнуул энэ тэр гэж биесээ хардаж сэрддэг, ярьж сэтгэдэг үе ардчилсан Moнгол оронд өнгөрсөн байлтай. Xэдxэн монголчуудаа тэжээж чадахгүй умарт хөрш, xүн ам нь хальж ядаx өмнөд хөрш тэднийг дуртай явуулах байлгүй. Ямар бид тэдний газар нутгийг авна, суугуул монголыг нь салган тусгаарлана гээд байгаа биш. Тэндээ нутгаа сахиж үлдээд үндэс угсаагаа авч явах нь хоцорч, Монголоо гэсэн сэтгэлтэй нь Монголдоо ирж хүчээ өгнө биз. Энэ асуудлыг тэдэнд нээлттэй тавьчих хэрэгтэй. Тэд л өөрсдөө дагуулаад ирэхгүй бол тэднийг дагаад нэг ч орос хятад ороод ирэхгүй дээ. Тэгэхээр орж ирж буй монгол угсаат хүмүүст монголоороо ярьж чаддаг байх цорын ганц нөxцөл тавих хэрэгтэй. Хэрвээ монгол хэлээ мэдэхгүй бол сурчихаад хэдэн жилийн дараа ороод ирнэ биз. Монгол хэл сурсан, монгол ахуйд амьдарч чадах бол орос, хятад хүн цөөн тоотой ороод ирсэн ч яадаг юм бэ? Богино хугацаанд их ашиг олохын төлөө эрх мэдэл бүхий хүмүүс хэл мэдэхгүй хар хятадуудыг сүрэг сургээр нь Монголд оруулчихаад охидоо тэдэнтэй нийллээ, манийгаа уусгалаа, ална тална гэж ард түмэн тэмцэх бол буруу юм. Харин ард түмэн тэднийг оруулсан эзэдтэй тэмцэх хэрэгтэй. Анхнаасаа тэднийг оруулахгүй байвал тийм асуудал үүсэхгүй. Хэрвээ тэднийг оруулчихаад хахиж хавчаад байваас улс нь иргэнээ хамгаалах гээд буутай цэргээ оруулах хүртэл нөхцөл байдал үүсч болно. Тэр бол улс орны аюулгүй байдалд учруулж болох бүхэл бүтэн заналхийлэл болно. Их Монгол үзэл бидэнд байх ёстой. Их монгол үзэл санаа бидний дотор байснаар Монгол улс нэгдэн хүчирхэгжиж улмаар мандан бадрах тавилантай.                                                             

                                                                                                                                        Nlog.mn

Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа
2009 оны 7 сарын 20

Монголын их говиос олдсон зэсийн лут том баялаг УИХ-ын чуулганаар ороод будаа боллоо. Үүнийг нээгээд 8 жил, нээж илрүүлсэн Канадын Айванхо майнз Монголиа инк компани Монголын Засгийн газартай ашиглалтын гэрээ хийх гэж оролдоод 6 жил өнгөрч байна. Энэ хооронд канадчууд Засгийн газартай 3 удаа хэлэлцээрийн ширээний ард суужээ. Монголчууд хаана ч байдаггүй өндөр шаардлага тавьж ашгаас нь 68 хувийг нь татвараар авна, уул компаний 34 хувь, тэрбайтугай 51 хувийг нь үнэгүй авна гэж цамнасаар байгаа билээ. Энэ хачин шаардлага дээрээ парламентийн гишүүдийн 66 хувь нь баттай зогссон тул цаашид өрнийн компанитай хамтран ажиллах бүх гарцыг нэг мөсөн хаалаа.

Монгол улсын үндсэн хуулиар газрын доорхи бүх баялаг ард түмний өмч гэж заасан байдаг, үүнийг нь хэн ч үгүйсгээгүй боловч болзол тулгагчид бүх баялгаа Айванхо майнзад алдсан, тэндээсээ 34 хувийг нь бидэнд мөнгөөр зарах гэлээ гэж аашлана. Ашгийн 68 хувийг нь татвараар авна гэсэн дээрмийн шинжтэй татварын хуулийг өөрчлөхийг Монголын Сангийн яам дэмжсэнгүй. Ингээд Айванхо компаний 34-51 хувийг нь үнэгүй булааж ав, тэгээд тэдний олох ашигийн 68 хувийг дээрэмд, энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тэдний хөөж гарга гэсэн утгатай тогтоолыг УИХ гаргаад Засгийн газартаа өглөө. Энэ нь ерөөсөө Засгийн газрыг гэрээ хийхийг бололцоогүй болгож байна гэсэн үг юм.  Одоо ийм нөхцөл үүссэн болохоор цааш юу болох вэ? Шийдвэр гардаг өдөрт нь Айванхогийн хувьцаа 20 хувиар унав. Нийт хөрөнгө оруулалт нь 5.5 тэрбум долларын өртөгтэй уул ордыг Айванхо дангаараа ашиглах ямар ч бололцоогүй юм. Тэдний бирж дээр босгосон мөнгө нэг тэрбум ч хүрэхгүй болтлоо доройтжээ. Тэд Рио Тинто компаниас 300 сая доллар 3 жилийн өмнө зээлж авсан нь гэрээ хийгдсэн нөхцөлд хувьцаа болох учиртай байлаа. Энэ хугацаа энэ 7-р сард дуусаж байгаа юм. УИХ-ын гаргасан шийдвэрийн дараа Рио Тинто Монголоос нэг мөсөн гарч явах шийдвэр гаргаж байгаа, үүнээ зарлахад бэлэн болжээ. Ингэхээр тэд Айванхогоос зээлсэн мөнгөө нэхнэ. Хамаг дэнчингээ Монголын зэсэн дээр тавьсан Айванход үүнийг төлөх мөнгө байхгүй. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани Рио Тинтогийн хаяад гарч явсан Монголд өрнийн орны ямар ч компани орж ирэхгүй нь тодорхой. Айванхо майнз Монголиаг худалдан авах сонирхолоо илэрхийлж болох ганц газар нь Хятад, тэдний Чиналко компани юм.

Одоогийн Монголын Үндэсний нийт үйлдвэрлэл 3 орчим тэрбум доллароор хэмжигдэнэ. Гадаад худалдааны 50 хувь нь Хятадтай хийгддэг. Монголд нийтдээ 2000 орчим гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгаагийн тал хувь нь Хятадынх. Гэтэл Оюутолгой ба Тавантолгойн нийлбэр хөрөнгө оруулалт нь 11 тэрбум доллар юм. Үүн дээр Хятадаас хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа төмөр зам, засмал зам, цахилгаан станц зэрэг дэд бүтэц дахиад хэдэн тэрбум доллар аж. Тавантолгойн нүүрсний ордод Хятадын Шинхуа компани хөрөнгө оруулалт хийхээр тохиролцооны шатанд яваа. Дээр нь Оюутолгойг Чиналко худалдаж  авбал хятадууд Монголын эдийн засгийн хамгийн багаар бодоход 90 хувийг хяналтандаа авах юм.   

 

    1990 он хүртэл Монгол нь Зөвлөлтийн эдийн засгийн бүрэн хараанд байж гадаад худалдааныхаа 90 хувийг, хөрөнгө оруулалтын 98 хувийг умарт хөрштэйгээ хийдэг байснаас гадна улсын төсвийн 70 орчим хувийг тэндээс зээлээр гүйцэтгэдэг байжээ. Нэг улсаас хэт хараат байх энэ байдлаас нь 1990 онд болсон  дэлхийн  коммунизмын нуралт ангижруулж өгсөн чухам энэ гашуун сургамж дээр үндэслэн “гурав дахь хөршийн бодлого” хэмээх стратегийн баримтлал номлолоо тунхагласан юм. Шийдвэр гаргагчид улс орныхоо эдийн засгийн бүрэн хараат байдлыг умартаасаа өмнөд рүүгээ шилжүүлж байгаагаа ухамсарлаж байсан уу, эсвэл ердийн төөрөгдөл, харамын сэтгэл үү? Хамгийн гашуун нь 7-р сарын 16-нд УИХ-ын 66 хувийн саналаар гаргаж буй тогтоол нь гишүүдийн ухамсартай зориудын зохион байгуулалттай үйлдэл юм. Энэ тогтоол нь Засгийн газрыг хэлэлцээ хийх ямар ч боломжгүй болгоно, Рио Тинто үүнээс болж Монголоос бүрмөсөн гарч явна, Айванхо майнз Монголиа өрөө төлөх үүднээс өөртөө тун бага хувь үлдээгээд шинэ түнш хайна, тэр нь Хятадын Чиналко, тун холдлоо гэхэд Хятадын өөр компани байх болно, дараагийн ийм аргагүйдсэн алхамын дүнд Монгол улс эргэлтгүйгээр өмнөд хөршийнхөө эдийн засгийн бүрэн хараат хавсрага болно гэдгийг гишүүд сайн ойлгож байсан, энэ замыг ухамсартайгаар зориуд сонголоо.

 

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх Засгийн газрын хувилбарыг парламент дахь хоёр намын бүлэг аль алин нь дэмжсэн юм. Гэтэл байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр гишүүдийн олонхи нь гэнэтийн зохион байгуулалтанд орж гөлийх хэлбэрээр кнопоо дарцгаав. Сонгуулийн мажоритар системээр гишүүн нь намаасаа тун бага хамааралтайгаар сонгогддог учир албан тушаал хуваарилагч, эсвэл мөнгөний шийдвэр гаргагч тухайн хүнд захирагдах болохоос намын шийдвэрийг ерөнхийдөө нулимж орхидог учир сахилга бат гэж бараг байдаггүй. Иймээс УИХ нь асуудал болгон дээр ашиг сонирхолын түр зуурын бүлэглэлийг үүсгэдэг хуйвалдаан, авилгын тогтолцоотой болоод удаж байгаа билээ. 1997 онд 350 сая долларын өртөгтэй усан цахилгаан станц барих төсөл яригдаж байв. Энэ нь тухайн үедээ Монголд орж ирэх хамгийн том хөрөнгө оруулалт байсан юм. Тухайн үеийн Ерөнхий сайд энэ асуудлыг зохион байгуулж Малайз руу итгэмжлэгдсэн төлөөлөгч илгээж эхний тохиролцоог хийжээ. Гэвч байр суурь нь ганхан хэзээ мөдгүй огцорч магадгүй болоод ирэнгүүт УИХ-ын өөрийн намыхны дотор шинэ бүлэглэл буй болгон станцыг Чехийн компаниар байгуулах хэлцэл давхар явуулан үүндээ хэсэг нөхдийг элсүүлжээ. 13 хүнээс бүрдэх уг бүлэглэлийн хүн тус бүрд төслөөс нэг сая доллар өгнө гэж амалсан байдаг. Энэ нь яаж ч хараад үл бүтэх үлгэр боловч өөрсдийгөө “хөдөөний шудрага бүлэг” гэж нэрлэсэн боловсрол нимгэн, баримжаа тааруу, зарчим огт үгүй тэд ганхаж байгаа Ерөнхий сайдыг амь насаараа хамгаалах ган бат эв нэгдэл болон хувирсан билээ. Өөрийнх нь урилгаар айлчлан ирж хөрөнгө оруулалтын талаар тохирох гэсэн Малайзын Ерөнхий сайд Махатирыг үзүүлэн байдлаар үл тоомсорлож мөнөөх 13-ынхаа мөнгөжих найдварыг нэмэгдүүлж байлаа, Монголын Ерөнхий сайд. Хэдийгээр тэрээр удалгүй огцорсон боловч мөнөөх хөдөөний шудрагачууд түүний намынхнаасаа хонзон авах хамгийн сайхан тохиромжит хэрэгслүүр болж байсан юм.

 

Энэ шилдэг загвар өнгөрсөн 10 жилд Монголын парламент дахь шилдэг тогтолцоо болон хувирсан. Тэр дундаа сүүлийн 6 жилд Айванхо майнз Монголиа Засгийн газартай гурван удаа хэлэлцээрийн ширээнд суусан энэ урт хугацаанд гурван парламентийг дамжин хээл хахууль авах аргачлал нь төгөлдөршиж амжижээ.  Эхний парламентийн зарим нөлөөтэй гишүүд, ялангуяа Засгийн газрынханд Айванхо үлэмж хахууль өгсөн батлагдаагүй яриа олны дунд байдаг. Энэ нь нэлээд магадлалтай юм. Ингэхээр дараагийн парламентийнхан өөрсдийгөө гадуурхагдсан гэж үзэн янз бүрийн хориг шалтгаанаар хувиа нэхэх болжээ. Эх орон газар шороо шудрага ёсыг хамгаалж байна гэх борооны дараах мөөг шиг олширсон рэкэтчин-эх орончид гудамжинд жагсан гадаадын компани руу бараг л зэвсэглэн дайрах болсныг УИХ-ын дотроос хэсэг бүлэг зохион байгуулж байсан нь цагийн явцад улам тод болж байв. Зарим жагсаалыг Засгийн газрын гишүүн өөрөө толгойлж үлэмж мөнгө нэхэж байсан баримт ч хадгалагджээ. Гэтэл ялангуяа нэр хүнд бүхий Рио Тинто компани Оюутолгойд тоглогчоор орж ирснээс болж хээл хахуулийн “арга хэмжээ” огтоос бололцоогүй болсон юм. Дэлхийн эдийн засгийн хямрал гэнэт нөмөрснөөр түүхий эдийн үнэ хурдацтай унаж, уул уурхайн компаниудын хувьцаа эрс доошиллоо. Эрчимтэй хөгжихийн хэрээр түүхий эдийн гачаалд орж буй Хятадад энэ нь тун аятайхан далим болсон юм. Валютийн нөөцөө хоёр их наяд долларт хүргэж чадсан тэд уул уурхайн компаниудыг хямдарсан дээр нь худалдан авч гарлаа. Рио Тинтод 18 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирсон байсан авч тэр нь унасан нь бараг л Хятадын үндэсний гашуудал болж бизнесийн хүрээнээс хальж улс төрийн зөрчил болон хувирав. Рио Тинтогийн ажилтнуудыг барьж хорьсон нь одоо нэлээд шуугиан үүсгээд байна. Чухам энэ үед Монголын парламент Риотой хамтран ажиллах эсэх талаар хэлэлцээд хэрхэвч үгүй гэсэн хариугаа гаргаад буй нь энэ. Гагцхүү зэсийн экспортоос хамааралтай Монголын эдийн засаг хямралаас болж эрс унан төсвийн алдагдал нь олон зуун сая доллароор хэмжигдэх боллоо. Иймээс Хятадаас 3 тэрбум долларын хөнгөлттэй зээл авах хэлэлцээ хийгдэж байна. Ийм ийм давхцал болжээ. Одоо хятадууд Тавантолгойд бусад хөрөнгө оруулагчдыг шахан толгойлж орж ирнэ. Авилгадаа идэгдсэн монголчууд тэдний гараас гарна гэж үү? Шинхуй ч, Чиналко ч Хятадын Засгийн газрын компани. Ингэхээр намуудын сонгуулиар амалсан “эх орны хишиг” хэрэв өгөгдөх дээрээ тулах юм бол Бээжингийн шийдвэрээр гүйцэтгэгдэх нь. Тэр цагт Монгол улс, Өвөр Монголын өөртөө засах орон хоёрын хооронд зарчмын гэх ялгаа арилна. 

 

Айванхо майнз Монголиа, Рио Тинто, Засгийн газрын гурвалсан гэрээ нь олон улсын стандартаар Монголд тун ашигтай тохиролцоо юм. Олзворлогч компаний 34 хувийг худалдаж авснаар үйл ажиллагааны ашгийн гуравны нэгийг хүртэх ба үүний дээр татварын журмаар нийт ашгийн тал хувийг авна, нийлбэрээрээ энэхүү аврага ордын ашиглалтаас буй болох үлэмж баялгийн 70 гаруй хувь нь Монголын талд ноогдож байна. Үүнийг шийдвэр гаргагчид маш сайн ойлгож байгаа. Янз бүрийн бие даасан судалгаагаар Монголын ард түмний 80 хувь нь ордыг бушуухан эргэлтэнд оруулахын төлөө байгаа гэдгийг ч эд сайн мэдэж байгаа. Өөрсдийг нь сонгосон сонгогчдын хүсэл эрмэлзлэлийн эсрэг зогслоо гэдгээ ч ойлгож байгаа. Энэ орд Монгол улсын нийт хүн амыг асар богино хугацаанд Кувейт болгоно, энэ ирээдүйг ч гишүүд сайн мэднэ. Харин нэг л муу талтай: ийм чухал шийдвэр гаргалаа гээд шийдвэр гаргагч хэсэг хүнд шууд утгаараа ямар ч харамж шан ирэхгүй юм. Үүнийг сүүлийн 6 жил янз бүрийн аргаар нэхэж, тойруу ба шууд утгаар ойлгуулах гэж оролдоод бүтээгүй билээ.

Одоо цааш яах вэ? Хятадууд орж ирэх боловч тийм амар бас бүтэхгүй. Хэлэлцээр хийхээр ирэх хятадуудыг айлган сүрдүүлэх, өөрт ноогдох хувиа нэхэх бүлэг гудамжаар нэг дүүрнэ. Хэдийгээр тэд шийдвэр гаргагчдыг энэ маягаараа хуйгаар нь худалдан авч дөнгөх авч Монголд нэгэнт хялбар аргаар мөнгө олох шалгарсан арга болж бараг нийтийг хамарсан рэкэтчийн армийг цатгана гэдэг тийм ч амар ажил биш. Ингэхээр Оюутолгойн төсөл хятадуудтай учраа олтол дахиад 6 жилийн нүүр үзэх болов уу. 

 

Харин зөвхөн Оюутолгой Тавантолгойн асуудлыг үндэсний эвлэрэлээр шийдэхийн тулд гэсэн уриагаар бүрэлдсэн “хамтарсан” гэх Засгийн газарт огцрохоос өөр арга үлдсэнгүй. Оюутолгойн хэлэлцээг унагаснаар Засгийн газрыг огцруулах шалтаг үүснэ гэсэн тооцоогоор гишүүдийн цөөн хэсэг нь ямар ч шан харамжгүйгээр зүтгэсэн “шудрага” явдлыг бас тэмдэглэх хэрэгтэй. Энэ жижиг бүлгийг саяхан сонгуульд унасан экс Ерөнхийлөгч далдаас толгойлсон нь түүний нөлөө асар их хэвээр байгааг харуулж байна. Харин гишүүд гарцаагүй үнэнд гүйцэгдэн, эсрэг аргументуудыг дийлэхээ болихоороо “Айванхо муухай компани, энэнд орвол хятадууд дээр” хэмээж нэг бус нь нэг бус удаа үнэн нүүрээ харуулж байв. “Нийгмийн толь” сонинд эдний захиалгаар гудамж талын суртал нэвтрүүлгээ хариуцдаг геологийн эрдэмтэн гэгдэх Ж.Бямбаа “Оюутолгойг Хятадад өгөх хэрэгтэй, хөрш орон бид хэл амаа сайн ойлголцоно” гэж шулуухан үнэнээ хэлжээ. Тиймээ монголчууд хятадуудтай л хэл амаа сайн ололцдог, тэдэнд тэр “хэл” нь байдаг.

Гишүүд эх орныхоо эрх ашгийн эсрэг шийдвэр гаргаж байх сүүлчийн хэд хоногтоо ялангуяа кноп дарж байхдаа тун ч их айдаст автсан, түгшсэн царайтай байсан нь амьдралд олдох ганц шаансаа ашиглаж байгаа боловч эх орон гэсэн нэгэн сэтгэл санааных нь мухраас зовоож байсныг нь харин үнэлүүштэй. Хэдэн жилийн турш Оюутолгойг яаралтай эргэлтэнд оруулах нь зүйтэй талаар номлож байсан хүн гэнэт эргээд эх орны баялагаа хэнд ч өгөхгүй хойч үедээ үлдээнэ, ашиглавал өөрснөө чадна гэх мэтээр мөнөөх л гудамжны рэкэтчингүүдийн нэг адил балайраад унах нь бичиг үсэгтэй хүний хувьд жаахан ичмээр л байсан байх. Гээд энэ бол амьдралд нэг л олдох аугаа шаанс! Хэн өгөхийн! Xариуцлага яг тухайн хүн дээр ирэхгүй, “УИХ л ийм шийдвэр гаргасан” хэмээн эзэн хариуцагчгүй нэг бөөгнөрсөн юм руу түлхэх болно гэдэг нь тэднийг тайвшруулж буй бололтой. Одоо тэдний нөгөө их орилж байсан чанга дуу алга болж гаргасан шийдвэрээрээ бахархах байтугай энэ талын ярианаас аль болох зугтах болно. Чуулганд харин хамгийн гол зохион байгуулагч байгаагүй, далдаас хор найруулахад мэргэшсэн нэгэн. Гудамжинд хөлсөөр орилогсод, чуулган дээр идэвхи гаргагчид өөр өөрийн зэрэг зиндаандаа таарсан хөлсөө авах болно. “Эх орон, шудрага ёс, нэр төр” гэх ойлголт нь эдний хэнд нь ч ахадсан бүхэл бүтэн философи. Харин энэ үгийг орилсоор байгаад зарж болно гэсэн прагматик талыг нь сайн мэднэ. “Адгийн амьтан хэлэх үггүй болохоороо эх оронсог болдог” гэж  суут Толстой нэгэнтээ хэлжээ. Монголын ухамсартай хэсэг хичнээн бага хувь эзэлдэг ч байсан УИХ гэсэн эзэн хаяггүй бөөн юмыг биш, яг тэр 66 хувьд байсан панзчидыг нэр нэрээр нь түүхэнд гутамшиглан үлдээх бизээ. Цагийн явцад олон баримт ч илэрч, олон юм тодорхой болох нь лавтай.

 B.Baabar

(Нийт: 155)