Гурван жил дараалан эрvvл мэндийн даатгалын тусламж, vйлчилгээ аваагvй даатгуулагчийг нэг удаа...

- Энэ заалт аравдугаар сарын 1-нээс эхлэн мєрдєгдєж байна-
Нийгмийн даатгалын зарим хуулиудад нэмэлт, єєрчлєлт орсонтой холбогдуулан зарим Нийгмийн даатгалын ерєнхий газраас зарим асуултад хариулт авлаа.

Яг ямар єєрчлєлтvvд оров?
-УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны єдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын холбогдолтой гурван хуульд нэмэлт, єєрчлєлт оруулсан. "Нийгмийн даатгалын тухай" хуулийн зарим заалтыг дагаж мєрдєх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгvйдлийн тэтгэмжийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийг эрхэм гишvvд нухацтай хэлэлцэж баталсан. Эдгээр хуулиуд єнгєрсєн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

-Нэмэлт, єєрчлєлт оруулах болсон шалтгаан..?
- Санхvv, эдийн засгийн хvндрэлийн vр дагаврын улмаас ажил олгогч, даатгуулагчдад учирсан хохирол, гэр бvлийн орлогын бууралт зэрэг эрсдэлийг хуваалцах зорилго тэргvvн эгнээнд тавигдсан. Vvний тулд нийгмийн даатгалын шимтгэл тєлєгчид хvлээлгэх хариуцлагын зарим заалтын vйлчлэлийг тvр зогсоох, даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас шинэ тєрлийн тэтгэмж олгох, ажилгvйдлийн тэтгэмжийн нєхцєлийг зєєлрvvлэх, хэмжээ, хугацааг нэмэгдvvлэх зэрэг арга хэмжээг нийгмийн даатгалын холбогдох зарим хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах замаар шийдвэрлэсэн юм.

-Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтын vйлчлэлийг тvр зогсоосон гэсэн. Ямар ямар заалтын vйлчлэлийг зогсоосон юм бэ?
-Нэг заалтын vйлчлэлийг тvр зогсоосон байгаа. УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг дагаж мєрдєх журмын тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Шимтгэлийн дvнгээс хугацаа хэтрvvлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхvv алдангийн хэмжээ нь тєлбєл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгvй байна" гэсэн заалтын vйлчлэлийг 2009 оны наймдугаар сарын 1-нээс 2011 оны нэгдvгээр сарын 1-ний єдєр хvртэл тvр зогсоохоор заасан. Єєрєєр хэлбэл, хуульд заасан хугацаанд буюутухайн сардаа багтаан ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн дансанд тєлєєгvй ажил олгогчид хуулийн дээрх заалтын дагуу алданги ногдуулдаг байсан бол энэ заалт саяын дурдсан хугацаанд vйлчлэхгvй юм.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар нэмэлт єєрчлєлт оров?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид олгох тэтгэмжийн тєрлийг нэмэгдvvлсэн заалт оруулсан. Хуульд єєрчлєлт орохоос ємнє тэтгэмжийн даатгалд даатгуулсан даатгуулагч хєдєлмєрийн чадвар тvр алдсаны, жирэмсний, амаржсаны, оршуулгын гэсэн тэтгэмжvvд авч байсан. Харин хуульд єєрчлєлт орсноор даатгуулагч "євчтєн сахисны тэтгэмж" гэсэн шинэ тєрлийн тэтгэмж авах эрхтэй болж байна.

- "Євчтєн сахисны тэтгэмж"-ийг ямар тохиолдолд даатгуулагчид олгох вэ?
-Хуульд зааснаар хэрэв даатгуулагч 0-5 насны хvvхдээ эмнэлэгт сахиж эмчлvvлсэн бол тэтгэмжийн даатгалын сангаас "євчтєн сахисны тэтгэмж" авах эрхтэй болно. Тэгэхдээ євчтєн сахихын ємнє тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ гурван сараас доошгvй хугацаанд тєлсєн даатгуулагч эх, эцэг, хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хvvхдээ эмнэлэгтхэвтэхэд нь сахисан бол "євчтєн сахисны тэтгэмж" авах эрхтэй.

Хуульд "євчтєн сахисны тэтгэмж"-ийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын саналыг vндэслэн Нийгмийн даатгалын vндэсний зєвлєл батлахаар заасан. Хуулийн энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын vндэсний зєвлєлийн 2009 оны 31 дvгээртогтоолоор "євчтєн сахисны тэтгэмж"-ийн хэмжээг ажлын нэг єдєрт 3.000 тєгрєг байхаар тогтоолоо. Ингэснээрээ даатгуулагч ажил хєдєлмєрєєсєє хєндийрєн хvvхдээ эмнэлэгт сахисан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас хуанлийн жилд 90.000 хvртэл тєгрєгийн тэтгэмж авах эрхтэй болж байна.

- Энэ тэтгэмжийг ямар журмаар олгох вэ?
-Хуульд "Євчтєн сахисны тэтгэмж" тогтоолгох єргєдєл гаргах журам, шийдвэрлэх хугацаа, тэтгэмж тогтоолгоход бvрдvvлэх баримт бичгийн жагсаалтыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв бәйгууллага батлахаар заасны дагуу Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайдын 2009 оны 115 дугаар тушаалаар "Даатгуулагчид євчтєн сахисны тэтгэмж олгох журам "-ыг батлан мєрдvvлж байна. Энэ журмаар даатгуулагчид "євчтєн сахисны тэтгэмж" олгох нєхцєл журам, хугацаа, єргєдєл гаргах журам, бvрдvvлэх бичиг баримтын жагсаалтыг тодорхойлж єгсєн.

-Ажилгvйдлийн тэтгэмжийн тухайд ...?
-Эдгээр хуульд єєрчлєлт оруулсан нь санхvvгийн хvндрэлийн улмаас орлого нь буурсан, орлогогvй болсон даатгуулагчид учирсан эрсдлийг хуваалцах vндсэн зорилготой гэдгийг би дээр хэлсэн. Санхvvгийн хvндрэлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудаа ажлаас халах тохиолдол нэлээд байна. Ажилгvй болсон даатгуулагч дараагийн ажлын байртай болтлоо орлогогvй болдог бєгєєд даатгуулагчийн энэ эрсдлийг ажилгvйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох, сургалтад хамруулах хэлбэрээр хуваалцдаг. Тэгэхээр хуулийн єєрчлєлтєєр ажилгvйдлийн даатгалд даатгуулсан даатгуулагчид ажилгvйдлийн тэтгэмж олгох нєхцєл журмыг нэлээд зєєлрvvлж, тэтгэмжийн хэмжээг нэмэгдvvлэхээр шийдвэрлэсэн. Ажилгvйдлийн тэтгэмж олгох нєхцєл журмын талаар хэд хэдэн єєрчлєлт орлоо. Тухайлбал, урд нь ажилгvй болохоос ємнє нийтдээ 24 cap, vvнээс сvvлийн есєн сард нь ажилгvйдлийн даатгалын шимтгэлийг тасралтгvй тєлсєн даатгуулагч ажилгvйдлийн тэтгэмж авах эрхтэй байсан бол хуулийн єєрчлєлтєєр ажилгvй болохоос ємнє ажилгvйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 cap, vvнээс сvvлийн зургаан сард нь тасралтгvй тєлсєн даатгуулагч ажилгvйдлийн,тэтгэмж авах эрхтэй боллоо. Єєрєєр хэлбэл, нийт шимтгэл тєлбєл зохих хугацаа хэвээрээ боловч тасралтгvй тєлсєн байх хугацаа есєн cap байсныс зургаан cap болгож зєєлрvvллээ.

Мєн ємнє нь ажилгvйдлийн тэтгэмж авах болзлыг хангасан даатгуулагчид нийтдээ ажлын 76 єдрийн тэтгэмж олгож"байсан бол хуулийн єєрчлєлтєєр ажлын 126 єдрийн тэтгэмж олгохоор болж даатгуулагчид олгох тэтгэмжийн хэмжээ ажлын 50 єдрєєр нэмэгдлээ. Хуулийн энэ заалттай уялдуулан єєрийн хvсэлтээр болон хєдєлмєрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зєрчсєний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчид ажилгvйдлийн тэтгэмжийг ажлын 40 єдрєєр олгож байсан бол ажлын 90 єдрийн тэтгэмж олгохоор боллоо.

Тvvнчлэн урд нь ажилгvйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгvйдлийн даатгалын шимтгэлийг зургаан cap тєлсєн тохиолдолд дахин тэтгэмж авах эрх vvсдэг байсан бол хуулийн єєрчлєлтєєр гурван cap тєлсєн тохиолдолд дахин тэтгэмж авах эрхтэй боллоо.

- Хуулиудын хэрэсжих хугацаа ямар байх бол..?
-Хуулиуд тодорхой хугацаанд vйлчилнэ. Тодруулбал, "Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг дагаж мєрдєх журмын тухай", "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай", "Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгvйдлийн тэтгэмжийн тухай хуульд єєрчлєлт оруулах тухай" хуулийг 2009 оны наймдугаар сарын 1 -нээс 2011 оны нэгдvгээр сарын 1-ний єдєр хvртэл мєрдєнє. Vvнээс хойш ємнєх хуулийн заалтууд хэвээрээ мєрдєгдєх юм.

-Эрvvл мэндийн даатгалд мєнгє тєлєєд байдаг. Гэвч vр дvнг нь бид , хvртдэггvй. Vvнийг зохицуулах нєхцєл хуульд тусгагдсан уу? Єєрєєр хэлбэл, гурван жил даатгалын сангаас тєлбєр гаргуулаагvй бол бvрэн оношлогоо хийлгэнэ гэж заасан ч хэрэгжихгvй байгаа.

-Энэ удаад єєрчлєлт ороогvй. Харин гурван жилийн ємнє оруулсан Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн єєрчлєлтєєр гурван жил дараалан эруул мэндийн даатгалын тусламж, vйлчилгээаваагvй даатгуулагчииг нэг удаа эруул мэндийн бvрэн vзлэгт хамруулж урамшуулахаар заасан байгаа. Угхуулийн заалт энэ оны аравдугаар сараас хэрэгжиж эхлэх юм.

-Тэтгэврийн сангийн мєнгє дууссан гэсэн яриа их гарах боллоо. Vнэхээр дуусчихсан юм уу?
-Тэтгэврийн сан мєнгєгvй болсон юм байхгvй. Энэ нь шимтгэлийн орлого болон тєрєєс тэтгэврийг нь хариуцах иргэдийн тэтгэвэрт зориулан улсын тєсвєєс олгож байгаа санхvvжилт гэсэн vндсэн хоёр эх vvсвэрээс бvрддэг. Тэтгэврийн сангаас иргэдийн тэтгэврийг банкаар дамжуулан хугацаанд нь саадгvй олгож байна.
Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны vлдэгдэл хєрєнгийн талаар тооцоо, судалгаа хийх, санал боловсруулах vvрэг бvхий ажлын хэсгийг Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн сайдын хамтарсан шийдвэрээр санхvv, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, ажил олгогчдын эздийн холбоо, vйлдвэрчний эвлэлийн холбооны тєлєєлєлтэйгээр байгуулан ажиллуулж байна.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд тодорлоо
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд тодорлоо

 ЭМЯ-наас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шагналыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гардуулж баяр хүргэлээ. Энэ жил Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар  Баянгол дүүргийн тэргүүний 120 дугаар цэцэрлэг,  Хөвсгөл аймгийн Их- Уул сумын 12 жилийн ахлах сургууль, Баянгол дүүргийн тэргүүний 93 дугаар цэцэрлэг тус тус шалгарч “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” цом өргөмжлөл, 500,000-1,500,000 төгрөгийн урамшуулал хүртэцгээлээ.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг зан үйлтэй болгох үйл ажиллагааг бүх талаар дэмжих Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах болзол, журам батлах тухай” 2002 оны 176 тоот тушаал гарснаар Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг улсын болон орон нутгийн хэмжээнд шалгаруулах, тэдгээр байгууллага, хамт олны үйл ажиллагааг үнэлж дүгнэх боломж бүрдсэн.

Эрүүл мэндийг дэмжигч таатай орчин бүрдүүлсэн сум байгууллага, хамт олны санаачлагыг урамшуулан дэмжих зорилгоор  улсын хэмжээний  нийт сумдын дунд  “Эрүүл мэндийг дэмжигч загвар сум” шалгаруулах  болзолт уралдааныг  2003 онд зарлан дүгнэсэн.  Уралдаанд нийт 50 гаруй сум оролцон Хөвсгөл аймгийн Тариалан, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумд эхний гурван байранд шалгарч “Эрүүл мэндийг дэмжигч загвар сум” өргөмжлөл, мөнгөн  шагналаар шагнагдсан бөгөөд эрүүл мэндийг дэмжигч загвар сумдын үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ зохион байгуулсан нь бусад сумдад үлгэр дууриал болжээ.   

Мөн 2005 онд Хөвсгөл аймгийн 3-р сургууль, Тариалан сумын эмнэлэг, Дархан-Уул аймгийн Дархан дулааны сүлжээ ХХК, Дорнод аймгийн 8-р сургууль, Нийслэлийн 33-р сургууль, 2008 онд  Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний цех, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 11 жилийн дунд сургууль “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарч байсан юм.  

Эрүүл мэндийн сайдын 2002 оны 176 тоот “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах журам, болзол батлах тухай” тушаалыг Эрүүл мэндийн сайдын 2009 оны 6 сарын 15-ны 184 тоот тушаалаар шинэчлэн баталсан. Дараа жилээс шинэ тушаалын дагуу шалгаруулалтаа хийнэ.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох хөдөлгөөн өрнүүлэх, дэмжиж урамшуулах  нь  хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны хүчин зүйлсийг  багасгаж, эрүүл орчинд амьдарч, сурч, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн эрүүл  мэндийн байдал сайжран, сэтгэл ханамж нэмэгдэн, амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж  дээшилж, тогтвортой хөгжил буй болдог.

Эрүүл мэндийг дэмжигч болох зорилт тавин ажиллаж буй иргэн, өрх, байгууллага, хамт олны тоо нэмэгдснээр иргэд, хамт олон эрүүл аж төрөх  зан  үйлд суралцахад эерэгээр нөлөөлж байгаа.  

Шагнал гардуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэлэхдээ “Орон нутгийн түвшинд 2001 оны байдлаар 51 байгууллага  ЭМДБ  болох хөдөлгөөн өрнүүлэн үйл  ажиллагаа явуулж байсан бол 2009 оны байдлаар 256 гаруй байгууллага болж байгаа хэдий ч улсын хэмжээнд шалгаруулах шатанд ирж байгаа байгууллагуудын тоо цөөн, ирж байгаа байгууллагуудын ЭМД чиглэлээр хийж байгаа ажлын чанар сайн биш, хоёр дахь шатны шалгуурыг  бүрэн хангаж чадахгүй байна.  

Улсын хэмжээнд нийт 10 байгууллага шалгараад байгаа нь чамлалттай байна. 2005 оноос тодорхой санхүүжилтгүй, орон нутгаас шалгаруулалтад ирсэн материалын тайлан хангалтгүй байснаас эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулж чадахгүй байсан. Одоо Эрүүл мэндийг дэмжих сантай болсноор Эрүүл мэндийн дэмжих үйл ажиллагаа эрчимжиж эхлээд байна.

Шалгарсан байгууллагуудын ихэнх нь сургууль, цэцэрлэг байгаа нь талархууштай. Өсч, бойжиж байгаа хүүхдүүдийн сурч, хүмүүжиж буй орчин нь эрүүл мэндийг дэмжиж, эрүүл орчин бүрдүүлж, бага наснаас нь эрүүл зан үйлийг төлөвшүүлж, эрүүл аж төрөх ёсод сургаж  байгаа нь сайшаалтай” гэж цохон тэмдэглэлээ.

Улсын эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох нь маш их үүрэг, хариуцлага, нэр төрийн хэрэг билээ. Та бүхэн өөрийн байгууллагыг эрүүл мэндийг дэмжигч байгуулага болгоод зогсохгүй, өөрийн байгууллагын цаашдын тогтвортой байдлыг хангах, өөр бусад байгуулагуудад үлгэр дууриал болох, тэднийг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа эхлүүлэхэд нь хамтран ажиллах, тусалж дэмжих өндөр үүрэг хариуцлага  оногдож байна гэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэллээ.

 Г.Дарь

Дэлхийн жишигт хүрсэн эмнэлэгтэй болоход 50 сая ам. доллар...
Дэлхийн жишигт хүрсэн эмнэлэгтэй болоход 50 сая ам. доллар шаардлагатай.
УИХ-ын гишvvн Н.Ганбямба: Эмнэлгvvдэд євчтєн эмчлvvлсний ор хоногийн мєнгє олгодог байдлыг єєрчлєх боломжтой юу. Иргэд гадаадад єндєр vнээр эмчилгээ оношлогоо хийлгэж их хэмжээний мєнгє зарцуулдаг. Эх орондоо тэр эмчилгээ vйлчилгээг vзvvлдэг бvрэн тєгс эмнэлгийг байгуулахад хэдэн сая тєгрєг хэрэгтэй вэ?
С.Ламбаа: Монгол Улс нь БНХАУ, БНСУ зэрэг орны эмнэлэгтэй дүйх, дэлхийн жишигт хүрсэн томоохон эмнэлэгтэй болоход наад зах нь 50 сая ам.доллар шаардлагатай гэсэн тайлбар хийсэн. Мөн энэ хэмжээний хөрөнгийг дан ганц төсвөөс гаргах бололцоогүй. Тиймээс гадаадын зээл тусламжийг энэ чиглэлд хандуулж болох дүр зураг харагдаж буй. Судалж үзэх нь ээ, 30 жилийн хугацаатай, жилийн 1.2 хувийн хүүтэй зээл олдох боломж бий.
Ц.Даваасvрэн: Эмч буруу онош тогтоосноос гадаадад эмчилгээ хийлгэхээр очоод эрvvл гэж эргэж ирсэн тохиолдол гардаг. Буруутай эмчтэй ямар хариуцлага тооццог вэ. Гадаадад жилд арван эмчийг мэргэжил дээшлvvлэхээр явуулдаг нь арай бага тоо юм биш vv?

С.Ламбаа: Эрvvл мэндийн яамны харъяанд 139 хvний бvрэлдэхvvнтэй Ёсзvйн хороо ажилладаг. Буруу онош, оношлогооноос болж амь насаа алдсан гэж ар гэрийнхэн нь гомдол гаргасан 4-5 тохиолдол шvvхийн шатанд шилжсэн. Ийм асуудалтэй Эрvvл мэндийн сайд танилцаад Ёсзvйн хороогоороо хэлэлцvvлэн Шvvх эмнэлэгт шилжvvлдэг ийм л журам vйлчилж байна. Эмч оношлогоо, эмчилгээ хийхдээ ёсзvйн алдаа гаргавал эмчлэх эрхийг нь хасдаг. Баян-Єлгий аймагт гурван эмчийн эмчлэх эрхийг жилээр хассан тохиолдол бий. Гадаадад эмч, ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлvvлэх шаардлага тулгамдсан асуудал боллоо. Манайд эмч нарыг сургах зардал тєсвєєс хуваарилдаггvй. Бусдын зээл тусламж, дэмжлэгээр эмч нараа явуулдаг, сургадаг. Сvvлийн vед эмнэлгvvдийн тоног тєхєєрємж эрс сайжирсан. Гэтэл ард нь сууж онош тогтоодог эмч нарын боловсрол мэдлэг гологдоод байна. Тєсєв батлах vед УИХ-ын гишvvд эл байдалд анхаарал хандуулах биз ээ гэв. Энэ мэтээр асуулт хариулт vргэлжиллээ. Эрvvл мэндийн сайд С.Ламбаа эмнэлгvvдийг хувьчлахыг хуулиар хориглосон. Гэвч зарим гишvvн эрх мэдэл бvхий хvмvvс менежментийн хувьчлалыг эрvvл мэндийн салбарт явуулахыг шаарддаг. Энэ нь тийм ч зєв шийдвэр биш байх. Нийслэлийн Баянзvрх дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийг менежментийн хувьчлапд оруулсан. Гэтэл одоо иргэд vйлчилгээ тааруухан, тєлбєр єндєр гээд элдэв гомдол гаргадаг гэсэн тайлбар хэлж байлаа. Єнгєрсєн жил ерєнхий тєсєв батлах vеэр Эрvvл мэндийн салбарт 56 тэрбум тєгрєгийн тєсєв шаардлагатай гэсэн санал оруулсан ч Сангийн яамнаас эхлээд шат шатандаа хасагдаж явсаар УИХ-аас Эрvvл мэндийн сайдын багцад 16 тэрбум тєгрєгбаталжээ. Энэ жил ахиухан тєсєв баталж єгєхийг Эрvvл мэндийн сайд асуулгын vеэр УИХ-ын гишvvдээс хvссэн юм.
 

 

Гэрээгээ vзэглэчихлээ.

ДУУ ХУУР, ЖАГСААЛ ЦУГЛААН ДАВХАЦСАН МЄЧ

Монголчуудын хувьд єчигдєр балжинням, даншням, бас Оюутолгойн гэрээ vзэглэхтэй давхацсан єдєр байв. Бас монголд анх удаа ийм том хєрєнгє оруулалттай гэрээг анх удаа vзэглэх тvvхэн vйл явдал єрнєж байна хэмээх баяр ёслолын уур амьсгал Тєрийн ордонг бvрхэж байхад гадна талд vvнийг эсэргvvцсэн иргэний нийгмийн жагсаал ч халуухан болж байв. Єєрєєр хэлбэл, саарал ордонд Засгийн газрын нєхдvvд, тєрийн тушээд Оюутолгойн гэрээг vзэглэхээ баяр ёслолын байдалтайгаар зарлаж, хундага тулгахдаа зэхэн суухад, гадна талд иргэний нийгмийн нєхдvvд намрын зэврvvнд дагжиртлаа зогсч хоолойгоо сєєтєл эсэргvvцлийн vгээ хайрлалгvй урсгаж байлаа.

Ёстой л Оюутолгойн гэрээний асуудалд монголчууд ямархуу анхаарал тавьж ирсний илрэл энэ гэлтэй. Арга ч vгvй биз. 25.4 сая тонн зэс, 1028 тонн алт, 5144 тонн мєнгє, 81600 тонн молибдений нєєц агуулсан 2.7 тэрбум тонн хvдрийн нєєц тогтоогдоод байгаа энэ том ордыг vvцийг яаж, хэрхэн задлахаас л монголын хєгжлийн ирээдvй тодорхойлогдох юм чинь.

Харин Монгол Улсын Засгийн газрын хувьд хоёр ч УИХ, гурван ч засгийн нvvрийг vзээд бараагvй энэхvv гэрээг vзэглэсэндээ тэд сэтгэл хангалуун байх шиг. Иймэрхvv vг танхимын тэргvvнээс эхлээд сайд бvрийн амнаас гарч байлаа. Юутай ч 2009 оны аравдугаар сарын 06-ны билэгт сайн єдрийн хонь цагт Оюутолгойн гэрээг vзэглэх ёслол Тєрийн ордны Их танхимд болсон юм. Уг ёслолд УИХ-ын дарга, ангийнхантайгаа, Ерєнхий сайд танхимын гишvvд болон тєрийн болон тєрийн бус байгууллагын тєлєєлєгчид оролцлоо.

Гэхдээ Их танхимд хєл гишгэх зайгvй байлаа. Оюутолгойн гэрээ vзэглэх ёслол тєрийн иймэрхvv арга хэмжээг бодвол хачир чимэг ихтэй. Тухайлбал, Vлгэр жишээ vлээвэр найрал хєгжмийнхєн "Баярын жавхаа" удиртгал аялгуугаар тэнд залрагсдыг уяруулж, эцэст нь "Эх орон" дуугаар урлагийнхан ая дууны цэнхэр хадаг єргєн уг ёслолыг хааж байлаа. Vнэндээ ийм аялгуу хєгжимтэй ёслол нь тєрийн ажил гэхээсээ ямар нэг vндэсний баяр наадмыг санагдуулж байсныг дурдалгvй єнгєрч чадсангvй. Тэгээд ч гэрээнийхээ сайн мууг ч амсч амжаагvй монголчуудын хувьд энэхvv дуу хуур илvvц мэт.

Ямартаа ч тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх Хєрєнгє оруулалтын гэрээнд Монголын талыг тєлєєлж Эрдэс баялаг, эрчим хvчний сайд, Хєрєнгє оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансvх, Хєрєнгє оруулагчдыг тєлєєлж, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн Ерєнхий захирал Брет Клейтон, ''Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын vсэг зурлаа.

Харин Хувь нийлvvлэгчдийн гэрээнд Монголын талыг тєлєєлж "Эрдэнэс Эм Жи Эл" ХХК-ийн гvйцэтгэх захирал Б. Энэбиш, Хєрєнгє оруулагчдыг тєлєєлєн "Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед" компанийн эрх зvйн асуудал хариуцсан гvйцэтгэх дэд ерєнхийлєгч Жон Фониани, "Оюутолгой Нидерланд Би Ви" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал нар зурсан юм. Тэгвэл Урьдчилгаа тєлбєрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал нар гарын vсэг зурсан билээ.

Тvvнчлэн Ерєнхий сайд С.Баяр болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн Ерєнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар vг хэлсэн юм.

АЖЛЫН ХЭСГИЙНХЭН, ХЄРЄНГЄ ОРУУЛАГЧИД СЭТГVVЛЧИДТЭЙ НVVР ТУЛАВ
Харин vдийн 16 цагт Оюутолгойн гэрээг vзэглэсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Уг хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Долгор, ЭБЭХ-нйи сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансvх, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн Ерєнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн Ерєнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар оролцож, хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулсан юм.

-250 сая ам.долларын урьдчилгаа тєлбєрийн 100 саяыг нь хятадын тал єгнє гэсэн мэдээлэл цацагдсан. Танайх энэ мєнгийн ямар эх vvсвэрээс гаргах гэж байна вэ?
-Та бvхэн тєлбєрийн тэнцлийг манай вэбээс харж болно. Одоогоор 300 сая ам.доллар бэлнээр байгаа. Хятадын талаас хєрєнгє гаргах асуудал байхгvй.

-Гэрээнд гарын vсэг зурсан сайд нар эрх зvйн чадамжгvй гэж байсан?
-Засгийн газрын 357 дугаар тогтоолоор гурван сайдад эрх олгосон. Мєн Засгийн газар, ТЄХ-ны Тєлєєлєн удирдах зєвлєлийн шийдвэрээр эрх олгосон юм.

-Ажиллах хvчээ хаанаас, хэчнээнийг авах талаараа тоо хэлэх боломж байна уу. Vvнийг "Эрдэнэс Монгол"-ын захирал Б.Энэбишээс асууж байна?
-Vйлдвэр барих явцад олон улсын хэмжээний мэргэжилтнийг урьж ажиллуулна. Гэхдээ мэдээж монгол ажилчдыг олноор ажиллуулахыг хичээж байгаа. Харин vйлдвэрлэлийн vе шат хvртэл монгол ажилчдыг сургасан байх учраас монголчууд ажиллана. Ерєнхийд нь хэлбэл барилгын ажлын vед ажиллах хvмvvсийн 60-аас доошгvй хувь нь, vйлдвэрлэлийн vйл ажиллагааны vед 90-ээс доошгvй хувь нь монгол ажилтан байна.

-Байгаль орчны асуудлыг нарийвчлан тусгаж єгєєгvй талаар яригдаж байгаа. БОАЖ-ын сайд энэ тал дээр хэр анхаарсан бэ. Ямар зvйл заалтыг гэрээнд оруулсан бэ?
-Энэ гэрээ анх удаа олон улсын шаардлагыг хангасан гэрээ болсон. Зургадугаар бvлэг 21 зvйлтэй. Гvний усны, тоосжилтын, ургамлын нєхцлийн лабораториудыг ажиллуулж, жил бvр тайлагнаж байхыг гэрээнд тусгасан байгаа. Байгаль орчны болон усны vнэлгээг таван жил тутам хийлгэж байхаар заасан байгаа.

-Рио Тинтогийнхноос нэг зvйлийг сонирхмоор байна. Тєслийн хvрээнд та бvхэн хэдий хэрийн хєрєнгє оруулалт хийх вэ. Санхvvгийн боломж хэр байгаа бол?
-Рио Тинтогийн хувьд бусад тєслvvдтэй харьцуулахад Монгол Улстай хийж байгаа гэрээ хамгийн томд тооцогдож байгаа. Эхний удаа тэрбум 250 сая ам.долларыг зарцуулахаар тєлєвлєсєн. Vvнийгээ 1.5 тэрбум болгоно. Рио Тинтогийн хувьд гэрээнд гарын vсэг зурахаас ємнє 10 хувийг эзэмшиж байсан. Vvнийгээ 20 хувьд хvргэж ажиллана.

-Сангийн сайд хариулбал сайн байна. Урьдчилгаа тєлбєр хэдийд орж ирэх вэ?
-250 сая ам доллар болох урьдчилгаа тєлбєрийг гурав хувааж авна. Эхний 100 сая ам.долларыг гэрээ vзэглэснээс хойш 14 хоногийн дотор буюу энэ сарын 20 -н гэхэд мєнгє орж ирэх юм. Дараагийн 50 сая ам.доллар гэрээ vзэглэснээс хойш зургаан сарын дараа орж ирэх ёстой. Тодруулбал, 2010 оны дєрєвдvгээр сарын 20-ны дотор тєлбєрийн тал нь орж ирнэ гэсэн vг. Харин vлдсэн 100 сая ам.доллар 2011 оны аравдугаар сарын 20-нд орж ирсэн байх ёстой.

-Хєрєнгє оруулагчдын хувьд нэмэлт санхvvжилт хэрэгтэй байгаа гэсэн. Vvнийгээ яаж босгох вэ. Тухайлбал, бусад улс оронд хувиа зарах асуудал байгаа юу. Саяхан гэхэд Сингапур улс уг тєслийн хувийг авах талаар мэдээлэл цацагдаж байсан?
-Бидний хувьд тєслийн хєрєнгє оруулалтыг босгох ажил эхэлсэн. Хєрєнгє оруулагчдын хувьд Оюутолгойн 66 хувийг эзэмшиж байгаа билээ. Эхний ээлжинд зарцуулагдах хєрєнгє оруулалтын эх vvсвэр хангалттай байгаа. Харин дараагийн ээлжинд оруулах хєрєнгє оруулалтын тухайд бол бид хєрєнгийн бирж дээр гаргасан хувьцаагаа худалдах болно. Тэрнээс биш аль нэг улсад хувиа худалдах асуудал байхгvй.

-Тэгвэл Монгол Улс 34 хувийн хєрєнгє оруулалтыг яаж босгох вэ?
-Ердийн хувьцаагаар 800 гаруй сая ам долларын хєрєнгє босгох ажил байгаа. Vvнийгээ хоёр янзын аргаар босгоно. Нэгдvгээрт, бид биеэ даасан улсын хувьд хєрєнгєє босгоно. Гэхдээ хєрєнгє оруулагчтайгаа зєвлєлдєх ёстой.
Хоёрдугаарт, монголын талын хєрєнгє оруулалтыг босгох ажлыг дэмжих тал дээр Засгийн газар хамтарч ажиллана.

Ц.Оюун

С.Баяр: Гэрээг чамбайруулахад дэмжлэг vзvvлсэн Ерөнхийлөгчдөө

Эрдэнэтээс дєрєв дахин их ашигт малтмалын нєєцтэй Оюутолгойн ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээнд гарын vсэг зурлаа. Сарын сайныг саатан хvлээж, єдрийн сайныг єнжин хvлээсэн гэрээг дєрвєн жил боловсруулж, хоёр УИХ, гурван Засгийн газар дамжин хэлэлцсэн байна. Євгєд дээдсийн vр хойчдоо vлдээсэн vvцийг задлах эрхийг С.Баярын тэргvvлсэн МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар эдэллээ. Монголчуудын буян хишиг арвижин дэлгэрч, хєгжиж цэцэглэхэд чухал хувь нэмрээ оруулах Оюутолгойн ордыг ашиглах гэрээ хэнд ашигтай болсныг цаг хугацаа харуулна. Гэрээнд гарын vсэг зурсан намрын дунд сарын шинийн  17-ны билэгт сайн єдєр ард тvмэн тєрєєс иргэн бvрт олгоно хэмээн амласан 1.5 сая тєгрєгийг авах тухай ярилцаж байгаа.

Засгийн газрын гишvvн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансvх нар 16 бvлэг 222 зvйл бvхий 30 жилийн хугацаатай хєрєнгє оруулалтын гэрээнд "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК-ийн удирдлагуудтай гарын vсэг зурлаа. Хєрєнгє оруулагчдыг "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн Зэс, очир эрдэнийн бvлгийн ерєнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу майнз Монголия Инк" ХХК-ийн еренхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед"компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар тєлєєлсєн юм. Монгол улс ордын 34 хувийг эзэмшинэ. Хувь нийлvvлэгчдийн гэрээг Монголын талыг тєлєєлж "Эрдэнэс Эм Жи Эл" ХХК-ийн гvйцэтгэх захирал Б.Энэбиш, Хєрєнгє оруулагчдыг тєлєєлєн"Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед" компанийн эрх зvйн асуудал хариуцсан гvйцэтгэх дэд ерєнхийлєгч Жон Фониани,"Айвенхоу Майнз Лимитед" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит , "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК-ийн ерєнхий захирал Кийт Маршал нар vзэглэсэн.

Хєрєнгє оруулагч тал манай улсад урьдчилгаа тєлбєр болгон 250 сая ам.доллар зээлээр олгохоор болсон. Энэхvv урьдчилгаа тєлбєрийн гэрээг мєн байгууллаа. Энэ зээлээр хууль нь цуцлагдаж эх vvсвэргvй болсон хvvхдийн мєнгєн тэтгэмж болон ард тvмэндээ амласан хишгээсээ иргэн бvрт 50 мянгєн тєгрєг олгохоор ярьж буй юм. Хєрєнгє оруулалтын гэрээг vзэглэх ёслолд оролцохоор уригдсан зочид тєрийн ордонд цуглаж байх vед иргэний хєдєлгєєнийхєн тєрийн ордны баруун талд лоозон барин жагсаж байлаа. Ёслолын ажиллагаанд иргэний хєдєлгєєний тєлєєлєл болон эсрэг байр суурь илэрхийлж байсан УИХ-ын гишvvд харагдсангvй.

Ерєнхий сайд С.Баяр болон "Айвенхоу майнз лимитэд инк" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нарын хэлсэн vгийг товчлон сонирхуулъя.

Ерєнхий сайд С.Баяр:

-Монгол орон ашигт малтмалын орд газраар баялаг гэдгийг олон жилийн туршид ярьж ирсэн ч єнєєгийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нєєцтэй харьцуулбал эдийн засгийн эргэлтэд оруулж, vр ашгийг нь хvртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар цєєн байна. Байгалийн баялгаа монгол хvнийхээ Монгол Улсынхаа хєгжлийн хурдасгуур болгоход ашиглах ёстой билээ. УИХ-аас хєрєнгє оруулагчидтай гэрээний тєслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт тогтоолоор єгсєн vvрэг удирдамж, чиглэлvvд УИХ-ын гишvvдийн гаргасан санал зєвлємж нь гэрээ байгуулах vйл явцыг хурдасгаж, Монголын талаас тавих шаардлага шалгуурыг тодорхой болгож єгснєєс гадна хэлэлцээ хийж байсан Засгийн газрын ажлын хэсгийнхний найдвартай ар тал ємєг тvшиг болж ирснийг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишvvд та бvхний гэрээний тєслийн талаар гаргасан санал зєвлєгєєнд Засгийн газар онцгой анхаарч, гэрээний зvйл заалтуудад тусгаж ирсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Гэрээний тєслийг хэлэлцэх явцад Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа vзvvлсэн Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн ємнєєс гvнээ талархаж байгаагаа илэрхийлье гэлээ.

"Айвенхоу майнз лимитэд инк" компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит:
-Би Монгол Улсад 37 дахь удаагаа айлчилж байна. Манай компани монголчуудад дэлхийд шалгарсан шилдэг туршлагыг дэлгэрvvлж, бvх иргэнд хувь хvртээнэ. Оюутолгой тєсєл бол дэлхийн хамгийн том уул уурхайн тєсєл юм. Монгол Улсын тvvхэнд нэн шинэ тvvхийн хуудас нээх боломжийг олгосон Засгийн газарт талархал илэрхийлье. Эзэн Чингисийн vед дэлхийн талыг эзэлж явснаараа бахархдаг монголчуудад эдийн засгаа сэргэн мандуулах боломжийг Оюутолгой олгоно хэмээн эрдэмтэд тооцоолсон байдаг. Ямар боловч Монголын Засгийн газар "Эрдэнэс Эм жи эл" ХХК, "Рио тинто" ХХК, "Айвенхоу майнз" ХХК-ийн хувь нийлvvлсэн хєрєнгє оруулалттай "Оюутолгой" ХХК байгуулагдлаа. Ард тvмний амны хишиг мэдтvгvй,
Яндаж болдоггvй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж тєрєв єє гэж дуулсаар хєрєнгє оруулалтын гэрээнд гарын vсэг зурах vйл ажиллагаа ёслол тєгєлдєр єндєрлєлєє.

Б.Жавзансvрэн

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөнийн индекст өмнөх түвшнээсээ ухарчээ

 2009 оны 9 дүгээр сарын 22

Улаанбаатар хот, Монгол улс— Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө: 2009 оны жилийн тайланд Монгол улс 63 дугаарт бичигдсэн нь өнгөрсөн оныхоос 20 байр ухарсаныг харууллаа. Өнгөрсөн жил Монгол улс 43 дугаар байрт бичигдэж байсан.

2009 оны тайланд дэлхийн эдийн засгийн хямралын эдийн засгийн эрх чөлөөний түвшинд үзүүлж болзошгүй нөлөөг авч судалсан нь шинэлэг болжээ. Уг судалгаагаар хямралын эсрэг арга хэмжээний явцад богино хугацаанд эдийн засгийн эрх чөлөө буурч болох авч банкны хямралын дараагаар энэ нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдсан аж.

Эдийн засгийн эрх чөлөө нь хөгжил цэцэглэлтийг бэхжүүлж, ядуурлыг бууруулахад амин чухал ач холбогдолтой үзүүлэлт учраас санхүүгийн хямралын дараа урт хугацаанд эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэж болохыг олж тогтоосон нь сайн мэдээ юм.

Тус тайлангийн энэ жилийн зэрэглэлд Хонконг тэргүүлсэн бол Сингапур, Шинэ Зеланд улсууд удаалсан байна. Судалгаанд хамрагдсан 141 улсаас Зимбабве улс эдийн засгийн эрх чөлөөний түвшнээр мөн л сүүл барьж, дараагаар нь Мянмар, Ангол, Венесуэл улсууд оржээ. 2009 оны тайлан нь хамгийн сүүлийн үеийн өргөн хүрээтэй тоо баримт бүхий он болох 2007 оны мэдээлэлд тулгуурласан байна.

Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний жил бүрийн тайланг Канадын сэтгэх хүчний тэргүүлэх байгууллага болох Фрэзерийн институтээс бусад 75 улсын хараат бус институтүүдтэй хамтран гаргадаг юм. Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний тайланд 42 янзын хэмжүүр ашигладаг бөгөөд дэлхийн эргэн тойронд байгаа улс орнуудыг эдийн засгийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж байгаа бодлогуудаар нь үнэлж зэрэгцүүлсэн индекс тогтоодог. Эдийн засгийн эрх чөлөөний тулгуур үзүүлэлтүүд бол хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, өрсөлдөх эрх чөлөө, хувийн өмчийн аюулгүй байдал байдаг.   

Дэлхийн хамгийн баян чинээлэг орнуудын гол үндэс суурь нь эдийн засгийн эрх чөлөө байдаг. Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй орнуудын ард түмэн дээд зэргийн амьжиргааны түвшин, хувийн эрх чөлөөтэй байдаг. Индексийн хамгийн доод талд байгаа орнуудын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ буюу иргэд нь ядуурлын намагт живсэн, тоталитар дэглэм ноёрхсон, хувь хүний эрх, эрх чөлөө байхгүй, байлаа ч хомс байдаг.

Тайлангийн бүрэн эхийг  www.freetheworld.com хаягт тавьсан байгаа.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний гол бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах оноонуудыг авчээ (1-10 хүртэл оноо өгөх ба энэ оноо өндөр байх тусам эдийн засгийн эрх чөлөөний түвшин өндөр байгааг харуулна):

    Засгийн газрын хэмжээ: түрүү жилийн тайланд  7.52 (21-байр)  оноотой байснаа энэ жил 6.3 (77) болж өөрчлөгджээ.

    Эрх зүйн бүтэц ба өмчийн эрхийн аюулгүй байдал: 5.80 (64) -аас 5.7 (71) оноотой болж өөрчлөгджээ.

    Эрүүл мөнгөнд хүрэх боломж: 8.67 (60)- оос 8.2 (74) оноотой болжээ.

    Олон улсын хэмжээнд худалдаа эрхлэх эрх чөлөө: 7.01 (60) - ээс 7.1 (56) оноотой болж өөрчлөгджээ.

    Зээл, хөдөлмөр, бизнесийн зохицуулалт: 7.09 (50) - өөс 7.2 (37) оноотой болж өөрчлөгджээ.

Эдгээр хэсгийн оноо нь бусад дэд хүчин зүйлийн онооноос хамаардаг бөгөөд жишээлбэл, Монгол улс зээлийн зах зээлийн зохицуулалтаар 3 (9.9 оноо) дугаар байр, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтаар 82 дугаар байр (5.6), бизнесийн зохицуулалтаар 50 дугаар байр (50) –ыг тус тус эзэлсэн байна.     

Олон улсын зэрэглэл

Энэ жилийн үндсэн индексэд Хонгонг 10 онооноос 8.97 оноо авч тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна. Хамгийн өндөр оноо авсан бусад орны тоонд: Сингапур (8.66), Шинэ Зеланд (8.30), Швейцарь (8.19), Чили (8.14), АНУ (8.06), Ирланд (7.98), Канад (7.91), Австрали, Их Британи хоёр (7.89), Эстони (7.81) улсууд орсон байна.

Томоохон эдийн засагтай бусад орнуудын зэрэглэл ба оноог харуулвал: 16 дугаар байрыг Тайвань, Финлянд, Маврит гурав адилхан 7.62 оноогоор хуваан  эзэлсэн бол  Герман 27 (7.50); Япон 28 (7.46); Өмнөд Солонгос 32 (7.45); Франц 33 (7.43); Испани 39 (7.32); Швед 40 (7.28); Итали 61 (6.95); Мексик 68 (6.85); Израиль 78 (6.69); Хятад 82 (6.54); Орос 83 (6.50); Энэтхэг 86 (6.45); Аргентин 105 (6.10); Бразил 111 (6.00) дүгээр байрт орсон байна.

Хэд хэдэн улс зэрэглэлээ ихээхэн дээшлүүлж, сүүлийн арван жилийн турш эдийн засгийн эрх чөлөөний түвшнээ харьцангуй сайжруулаад байна. Эстони улс зэрэглэлээ 1995 оноос хойш бараг 2.0 оноогоор дээшлүүлж одоо нийлбэр үзүүлэлтээр 11 дүгээрт бичигдэж дэлхийн хамгийн их эдийн засгийн эрх чөлөөтэй орны нэг болоод байна. Литва, Латви улсууд ч 1995 оноос хойш зэрэглэлээ мөн адил хэмжээгээр нэмэгдүүлж  2007 оноос хойш оноо нь 7.0-с даваад байна. Кипр, Унгар, Кувейт, Солонгос улсууд ч оноогоо бодитойгоор нэмэгдүүлж одоо 7.25 буюу түүнээс дээш оноотой болоод байна. Африк тивийн Гана, Замби улсууд ч хамаагүй чөлөөтэй болж тус тус 6.97 ба 7.16 оноотой болжээ.

Гэвч дандаа сайн мэдээтэй байсангүй. Хэд хэдэн орон эдийн засгийн эрх чөлөөндөө ухралт хийсэн байна. Зимбабве улсын зэрэглэл 3.18 оноогоор буурсан байхад Аргентин улсынх 1995 оноос хойш 0.80 оноогоор доошилжээ. Мөн ижил хугацаанд Малайз, Филиппин улсуудын зэрэглэл ч унасан байна. 2000 оноос хойш Венесуэлийн зэрэглэл 1.5 гаруй оноогоор буурч 4.07 оноотой болжээ. Мөн энэ хугацаанд Непал улсын зэрэглэл 5.62-оос 5.18 болж буурчээ. АНУ-ынх ч бас бараг 0.7-гоор буурч 2000 онд 8.55 байсан бол одоо 7.88 болсон нь тус улсын зэрэглэлийг 2000 оны 2 дугаар байраас 7 дугаар байр хүртэл ухраасан байна.

Эдийн засгийн эрх чөлөө ба дэлхий нийтийн хямрал

Судалгаанд 1990-ээд оны үед Норвеги, Шведэд болсон банкны хямралыг судалсны үндсэн дээр хямралын эсрэг арга хэмжээ авахад эдийн засгийн эрх чөлөө богино хугацаанд буурч болох боловч урт хугацаанд банкны хямрал арилсны дараа эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэх хандлагатай байдгийг тогтоосон байна. Норвеги, Шведийн жишээний хувьд эдгээр орнуудыг зах зээлд суурилсан шинэчлэлийн бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд банкны хямрал саад болоогүй ажээ.

“Хэдийгээр банкны хямрал маш хүнд хэцүү байж болох боловч засгийн газрын зохицуулалтыг сайжруулснаар тэдгээрийг бүрэн удирдаж чадна гэж үзэх нь хоосон төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ, буруу гажууд зохицуулалтуудыг хэт их уян хатан байдалтай хослуулсан нь одоогийн хямралыг үүсгэхэд гол нөлөө үзүүлснийг жишээлж болох юм” гэж Фрэзер институтийн дэргэдэх Даяаршил судлалын төвийн захирал Фрэд МакМэхон хэлсэн байна.

 “Засгийн газрын богино хугацаанд хийсэн хариу үйлдэл эдийн засгийн эрх чөлөөг бууруулдаг нь бараг маргаангүй боловч түүхээс үзэхэд, урт хугацаанд ийм байх албагүй нь харагдаж байна. Санхүүгийн хямрал туулсан хэд хэдэн улс дараагийн жилүүдэд нь эдийн засгийн эрх чөлөөгөө дээшлүүлэх алхам хийсэн байдаг. Эдийн засгийн эрх чөлөөнд үзүүлэх нөлөө нь бид тухайн хямралаас ямар сургамж авснаас хамаардаг. Бид эдийн засгийн эрх чөлөөнд илүү нийцсэн институци, бодлогуудад шилжих үү? Эсвэл улс төржүүлж, микро түвшний удирдлагад оролцож, төр засгийн хэмжээ, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үү? Хэрэв бид дараагийн замыг нь сонговол хувь заяа маань 1930-аад оны үеийнх шиг болж, бид дахин уналт, зогсонги байдлын алдагдсан 10 жилийг туулах  болно.”

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн тухай

Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индекс нь улс орнуудын бодлого, институциүдийн эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж байгаа түвшнийг хэмждэг.

Энэ жилийн тайланд хамгийн сүүлийн үеийн тоо баримт байгаа он буюу 2008 оны байдлаар дэлхийн хүн амын 95%-ийг төлөөлсөн 141 улсын зэрэглэлийг тогтоожээ. Мөн өмнөх тайлангуудын засвар өөрчлөлт орсон тоон үзүүлэлтүүдийг энэхүү тайланд нөхөн шинэчилсэн байна.


ХАРИЛЦАХ ХАЯГ:     Нээлттэй Нийгэм Форум

Жамъян гүний гудамж 5/1

Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар-210648

Монгол

утас: +976-11-313207

факс: +976-11-324857

www.forum.mn


Эдийн Засгийн Эрх Чөлөөний Сүлжээ байгууллага, түүний тоо баримтууд болон Дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний өмнөх тайлангуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.freetheworld.com хаягаар орж үзнэ үү.

 

Харамсалтай нь, монголчуудад ганц ч шинэчлэл бүртгэгдсэнгүй

Эрнандо де Сатогийн “Капиталын нууц” номонд Африкийн нэг оронд бизнес эрхлэх орчин нөхцөл ямархуу байдгийг тандахаар жирийн л хүний дүрээр  компани байгуулж үйл ажиллагаа эхлүүлж, явуулахад ямар хугацаа зарцуулдаг, юу юу шаардлагатай байдаг талаар судалгаа хийж үзсэн байдаг. Нэлээд л ээдрээтэй хэцүү дүр зураг харагдаж байл уу даа. Харин бизнес эрхлэнэ гэдэг бараг л шийтгэл юм уу гэж эргэлзмээр Монголд ийм туршилт хийгээд үзвэл ямар дүр зураг гарах бол. Та нар нэг оролдоод үзээч гэж манай нэг нэртэй бизнесмэн санал болгож байсан юм. Ар өврийн хаалга үгүй бол бараг л хэдэн жилээр бүтэхгүй ажил хөөцөлдөж шар махтайгаа хатмаар даалгавар байгаа биз.

Тэгвэл Монголд бизнесээ эхлүүлэхэд долоон шат дамжлага дамжиж, 13 өдөр шаардлагатай гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ. Энэ “амжилт”-аараа монголчууд судалгаанд оролцуулсан 183 орноос 78 дугаарт жагсаж. Энэ ч бас гайгүй, харин барилга барих зөвшөөрөл авахын тулд 21 шат дамжлага дамжиж, 215 өдөр зарцуулдаг, нэг хүнд ногдох орлогынхоо 61,2 хувийг зарцуулдгаараа 103-т оржээ. Энэ бол хууль журамд зааснаар ийм төрлийн өргөдөлд ажлын төд хоногийн дотор хариу өгөх ёстой гэх мэт заасан байдгаар тооцоолж хугацааг гаргасан тооцоо. Түүнээс гадна саяхан манайхан өөрсдөө тоолоод барилгын зөвшөөрөл авахын тулд 143 бичиг баримтад гарын үсэг зуруулах шаардлагатай байгааг “илрүүлж”, үүнийг багасгахаар ажиллахаа илэрхийлж байсан.   Дээрээс нь мэргэжилтэн нь байхгүй, өвтэй, маргааш ир гэх мэт монгол бэрхшээлүүдийг тооцоод үзэх юм бол энэ тоо бүр ч ондоо болж магадгүй.

Гэхдээ баялгийг бүтээгчдэд тулгарч буй бэрхшээлүүдийг ийн дэлгэн харуулж, улс орнууд цаашид үүнийгээ засч залруулахад нь түлхэж болохоор судалгаа байгаа биз. “Doing business” нэртэй энэхүү судалгааг 2004 оноос хийж байгаа. Энэ жилийн хувьд энэ судалгааг гурав дахиа тэргүүлж байгаа Сингапур нэгдүгээрт, араас нь Шинэ Зеланд, Гонконг, АНУ, Англи дараалж, Зүүн өмнөд Ази, номхон далайн улсуудаас Тайланд, Малайз гэх мэт улсууд эхний 30-д. Манай Монгол Улс гайгүй дундуурхан, 60 дугаар байрт оржээ. Гэхдээ энэ бол тайвширч болох тоо биш сүүлийн хэдэн жилийн турш манай улсын байр урагш биш, арагш ухарч байгаа аж. Манайх энэ судалгаагаар 2006 онд 45, 2007онд 58, харин өнгөрсөн жил 56 руу ухарсаар энэ жил 60 дээр жирийж байна.

Яагаад ингэж ухарч байна вэ гэдэг дээр монголчууд бодолцож үзэх хэрэгтэй болж байх шиг.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын видео уулзалтын байранд хэвлэлийнхэн өчигдөр цугладгаараа цуглаж, Нью-Иорк хийгээд дэлхийн бусад улсуудтай шууд харилцав. “Doing business”  судалгааны дүнгийн талаар. Монгол, Энэтхэг, Лаос, Папау шинэ Гвиней, Соломоны арлууд гэх мэт улсууд чих тавин чагнаж, ярилцлагад оролцохыг бодохоод хөгжил тэнхээгээр ойролцоохон явж байгаа “андууд” юм уу даа.

Соломоны арлынхан “Манайх хүн ам багатай, газар нутаг жижигхэн, загас, коксын экспорт голлон эрхлэдэг. Тийм их барилга бариад байдаггүй. Гэтэл барилгын салбарыг ингэж онцлон оруулснаар манай үзүүлэлтүүдийг хойш нь татаж байна шүү дээ...” гэх маягийн зүйл гомдоллох. Судалгааны багийнхан ч энэ удаад барилгын салбарыг онцгойлж сонгосон. Гэхдээ нийт арван үзүүлэлт тус бүр үнэлгээтэй болохоор нэг үзүүлэлт тэгтлээ их нөлөө үзүүлэхгүй гэж байна. Харин лаосчууд татварын системдээ шинэчлэлт хийж, татвартай холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг байсан хугацааг 198 цагаар багасгаж чадсан гавьяатай. Гэвч 167 хавьцаа хойгуур жагссандаа гомдолтой байгаа бололтой. Судалгааны багийнхан бүх үзүүлэлтийг харьцуулан дүгнэдгээ тайлбарлаж байв. Судалгаанд хамгийн гол нөлөө үзүүлэх зүйл нь шинэчлэл хийсэн байдал. Огт шинэчлэл хийгээгүй байрандаа л байгаа бол бусад шинэчлэл хийсэн улсууд чинь чамайг “идчихнэ”. Энэ удаагийн хувьд Индонези хамгийн их шинэлчлэл хийжээ. Синга, Шинэ Зеланд гээд дээгуур жагссан байнга шинэчлэл хийж байдаг улсуудын хувьд бүр ярих зүйл ч алга.

Харин Монголчууд судалгааны хугацаанд ганц ч шинэчлэл бүртгүүлээгүй гэж Дэлхийн банкныхан эелдгээр тайлбарлав.

Үүнийг харин Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн ажлын албаны дарга Х.Амарсайхан уг судалгааг 2007, 2008 оны дүн мэдээгээр авсан. Энэ үед Монголд баахан сонгууль болоод шинэчлэл хийх “боломж” ер олдоогүй гэнэ. Гэхдээ 2008 оноос хойш бас бага зэрэг өөрчлөлтүүд хийж байгаа учраас ирэх жилийн судалгааны дүнд арай ч нааштай өөрчлөлт гарч магадгүй гэж байв. Тухайлбал дээр өгүүлснээр барилгын зөвшөөрлийг авахад шаардлагатай 143  гарын үсгийг багасгахаар ажиллаж байгаа. Энэ нь ч ирэх жилийн судалгаанд тусгагдах байх аа гэж бодож байгаа аж.

Гэхдээ л байнга хойшоо ухарч байна гэдэг ичих ёстой “үзүүлэлт” мөн байлгүй яах вэ?  Ялангуяа гадны хөрөнгө оруулалтыг татна, дотоодын бизнесээ дэмжинэ гэж гаднаа лоозогнож байгаа бидний хувьд ийм маягаар ухраад л байвал хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай.

Энэ талаар манай Засгийн газар, Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийнхөн санаа тавьж байгаа аж. Тэд ойрын хугацаанд эхний 30 орны нэг болно оо гэсэн зорилт тавиад байгаа аж.  Биелэх болтугай.

Ийм судалгаа хийх ямар шаардлагатай юм бэ, энэ Засгийн газарт ямар нөлөө үзүүлж чадах юм бэ гэсэн сонин асуулт монголчуудын танхимаас сонсогдоно лээ. Хэдийгээр энэ судалгаа Засгийн газарт шууд шахалт үзүүлэхгүй ч бизнесийн орчноо сайжруулах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа Засгийн газар ичсэн эрчиндээ нэг юм хөдлөх байх л даа. Бизнесийн орчин нэг ч алхмаар сайжирч, элдэв бичиг цаас, хүнд сурталд зарцуулах цаг хугацаа тань нэг ч гэсэн цагаар хойшилж л байвал эрхэм бизнесмэн таны ажил хэрэг урагшилж, энэ хэрээр улс хөгжих юм хойно доо.  

А.Алтантуяа

Алсын зайн анагаах ухааныг хөгжүүлэх төслийн тухай танилцууллаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон алсын зайн анагаах ухааны чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн төлөөлөгчидтэй уулзаж, алсын зайн анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр төслүүдийн хэрэгжилт, өнөөгийн байдал, баримталж буй бодлого болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад Эрүүл мэндийн яамны Мэргэжлийн хяналт шинжилгээ үнэлгээний газрын  болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын телемидицины багийн төлөөлөгчид оролцсон юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Оюун ахалж байгаа бөгөөд алсын зайн анагаах ухааны төслүүдийн явцыг шалгаж, телемидицины технологийг жигд үр дүнтэй нэвтрүүлэх, мэргэжлийн төвүүд, орон нутгийн хэрэглэгчдийн уялдааг хангах, орчин үеийн  техник нэвтрүүлэх талаар танилцсан дүнг 9 дүгээр сарын  25-ны дотор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм байна.

Б.Ганаа

Гуравдагч хүчний орон зай

 Нийгмийн тогтолцоог өөрчилснөөс хойшх хорин жилд болсон чөлөөт ардчилсан сонгуулиудын дүнгээс харахад сонгуулийн насны иргэдийн улс төрийн “гуравдагч” этгээдэд өгөх саналын хувь хэмжээ тогтмол өссөөр ирснийг судалгаа харуулна.

Өөрөөр хэлбэл, МАХН ба АН-аас бусад улс төрийн хүчин рүү шилжиж буй саналын хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр улс төр дэх гуравдагч хүчний орон зайн багтаамжийг тэлсээр иржээ. Тэгэхээр “гуравдагч хүчин” гэдэг ойлголт хэн нэг улс төрд дуртай этгээдийг мөрөөдөл, амбицаараа буй болгоод буй эзэлхүүн төдий бус, харин нийгмийн гишүүдийн захиалгаар тэлж байгаа орон зай аж.

Гэхдээ ийм бодит хөрс, хоосон агаар нь оршин байхын хэрээр “гуравдагч орон зай”-д хувийн тоглолт хийж, хонжоо ологчид Монголын улс төрд байсаар ирэв. Тэдний зарим нь АН, МАХН хэмээх том намуудыг бутаргах, хүчийг нь сулруулах, сонгуулийн үеэр саналыг нь хуваах, эсвэл аль нэгийг нь дэмжих далд зорилго өвөрлөж байсан бол заримыг нь нэг хүний, нэг компанийн, эсвэл жагсаал хийгчдийн эрх ашгийг улс төрд шургуулах зорилготой байсан гээд тодорхойлчиход болно. Эдгээр эрх ашиг нь тодорхой хэмжээнд амжилтад хүрч, Засгийн газарт сайдын суудал хүртэл эзэлж байсан жишээ бий.

Өнөөдөр ч гэсэн өнгөрснөөс дутахааргүй давчуу эрх ашигтай бүлэглэлүүд улс төрийн гуравдагчийн орон зайнд тонгочиж, улс төрийн шийдвэр гаргах төвшин рүү давшилж байна гэх хардлага олон хүнд төрөх боллоо.  

Тэд хэдэн жилийн өмнөх аль нэг компани, бизнес бүлэглэлийн эрх ашиг бүхий “гуравдагчдаас” илүү явцуу, илүү аюултай “улс төрийн” сонирхол бүхий “гуравдагчид” аж. Өнөөдөр тэдний нэг хэсэг нь төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг хэрэгжүүлж буй намууд, эсвэл томоохон эрх ашиг бүхий этгээдүүдийг улс төрийн тодорхой асуудлаар шантаажлан авилга авч амьдарч буй бол нэг хэсэг нь өрсөлдөгч намуудын аль нэг талд үйлчилж хонжоо олох жишээтэй. Сонгууль боллоо гэхэд аль нэг талтай нь тохиролцоо хийж, нөгөө талын саналыг хуваах, нэр дэвшигчийг нь унагаах үүрэг гүйцэтгэн шангаа хүртэх, гадныхны гар хөл болохоос эхлээд улам бүр нарийн, боловсронгуй аргаар ажиллах болжээ.

Уг нь бид хэрхэн ямар аргаар амь зуух, ямар үзэл бодолтой байх, түүнийгээ яаж илэрхийлэх нь (хэрэв хуулийн хүрээнд бол шүү дээ) бусдаар чичлүүлэх шалтгаан болох ёсгүй ардчилсан нийгэмд бид амьдарч буй. Гэвч төрийн эрх мэдлийг улс төрийн намуудаар дамжуулан хэрэгжүүлдэг Монголд нийгмийн олонхийн эрх ашгийг гэхээс илүү нэг хэсгийн эрх ашгийг тээсэн явцуу бүлэглэлүүд улс төрийн “гуравдагч” орон зайг дөрөөлөн дээш өндийж, ардчиллын үнэт зүйлсээс хумсалж, хулгайлж, урваж байх ёсгүй билээ.

Өнгөрсний сургамжаас харахад өөрийн бизнесээ хамгаалах, амьдрах,  баяжиж хөлжих аргаа болгон улс төрд шургалсан, өнөөдөр “улс төрийн чихмэл” болчихсон олон нөхөд ихэнхдээ л гуравдагч хүчний орон зайгаар дамжин дээш өндийсөн байх аж. Тэгвэл өнөөдөр алив шийдвэрийг гацаах араа, шүд болж шантаажаар хөлжих аргатай авлигачид, магадгүй урвагчид төрд шургалаад эхэлбэл юу болох бол?…Мөн энэ байдлыг хаах боломж бий юү гэсэн асуулт урган гарна.

           Хүссэн ч, эс хүссэн ч Монголын сүүлийн хорин жилийн улс төр, нийгмийн алдаа, онооны төлөө гай, гавьяаг зүй ёсоор хүлээх улс төрийн голлох хүчин нь МАХН ба АН. Энэ хоёр нам ийн “томорч”, дорвитой, хүчтэй “гуравдагч хүчин” төлөвшиж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь өнөөгийн сонгуулийн тогтолцоо, хэт мөнгөний хүчин зүйл дээр тогтсон улс төрийн өрсөлдөөн. Гэхдээ ийм нөхцөл байдал дунд харьцангуй тууштай байр суурь баримталж яваа гуравдагч улс төрийн хүчний төлөөлөл бол Иргэний зориг нам гэхэд болно. Тус нам Монголын улс төрийн амьдралын сүүлийн 10 жилийн үйл явдал, өрнөлтэй тодорхой хэмжээгээр холбоотой, оролцоотой явж иржээ. Мөн ийм хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан өөр гуравдагч нам бараг үгүй. Тэгэхээр улс төрийн “гуравдагч хүчин” гэх тодотголд эрүүл утгаар дүйх хүчин нь зөвхөн Иргэний зориг нам байж болох юм.

Тэгвэл тус намын хувьд гуравдагч хүчинд үзүүлэх дэмжлэг нь сонгуулиас сонгуулийн хугацаанд өсч байгаа сонгогчдын захиалгаар ажиллаж, тэдний итгэлийг хүлээх гэдэг утгаар нийгмийн өмнө хүлээх хариуцлага нь тодорхойлогдож болохоос гадна тэрхүү орон зайг дөрөөлөн хожих гэсэн явцуу эрх ашиг, сонирхол бүхий талуудын боломжийг зохих хэмжээнд хааж байгаа нь бас нэг хариуцлага нь байж болох.

        Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон гарсан тойрогт нөхөн сонгуулийн бэлтгэл өрнөж байна. Тус тойрогт МАХН болон АН нэр дэвшигч гарган өрсөлдөх нь тун ойлгомжтой бол парламентад суудалтай ИЗН, Ногоон намууд өрсөлдөх эсэх байр сууриа хараахан илэрхийлээгүй буй. Харин гуравдагч хүчний орон зайд ирэх дэмжлэгийн төлөө жижиг намууд болох ҮШН, МУНН, БНН эвсэл болон өрсөлдөхөө шийдвэрээр баталгаажуулаагүй ч мэдэгдсээр байгаа. Тэдний нөхөн сонгуулиар баримтлах гол тактик нь засгийн эрхийг барьж байгаа хоёр намаас “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувийг” нэхэж, шаардах явдал. Мөн тэдэнтэй зэрэгцэн иргэний зарим хөдөлгөөнүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний эсрэг тэмцлээр нөхөн сонгуульд оролцож мэдэхээр байгаа. Тэгэхээр улс төрийн үзэл баримтлалаар гэхээс илүү цаг үеийн хурц сэдвээр бамбайлж,  эсрэг, тэсрэг шаардлагаар эрх баригчдыг сандаргах “жижигчүүд” мөнөөх гуравдагч хүчний орон зайд энэ удаад “тоглохоор” зэхэж байна.

З.БОРГИЛМАА  

 

Энэ жил 430 оюутан гадаадын их сургуульд суралцана

Энэ жил Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаадын их сургуулиудад 430 оюутан суралцах гэнэ. Тэтгэлгээр суралцах тус оюутнуудыг магадлан итгэмжлэгдсэн улсын сургуулиудаас шалгаруулсан бөгөөд улирал бүр 3.0-оос дээш голч дүнтэй суралцсан залуус аж. Харин Засгийн газраас эдгээр оюутнуудад эх орондоо эргэн ирж, ажиллах болзол тавьдаг байна.

Манай улс дэлхийн 30 гаруй улстай боловсролын салбарт хамтран ажилладаг бөгөөд энэ жил Туркэд 62, Вьетнамд 17, БНСУ 28, Францад 12, Австрали 24, Америк 10, Польш 22, Унгарт 7, Энэтхэгт 20, Румынд дөрөв, Японд 18, Лаост гурван оюутан суралцах юм байна.

М.Урин

(Нийт: 155)