Монгол Улс атомын станцтай болоход нэг их наяд 203 тэрбум төгрөг хэрэгтэй
2009 оны 10 сарын 22

-Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт дөрвөн их наяд 394 тэрбум 169 сая төгрөг шаардлагатай гэнэ. Засгийн газрын тооцоолсноор, энэ хөрөнгийн 1,17 хувийг улсын төсвөөс, 98,11 хувийг хувийн хэвшлээс, 0.71 хувийг гадаадын зээл тусламжаас босгох аж-

Монгол Улс уран олборлох ажлыг эрчимжүүлэх болсонтой зэрэгцэн нэгэн асуулт гарч ирсэн нь атомын цахилгаан станцтай болох явдал. Яг хэзээ атомын цахилгаан станцтай болж тархи зовоосон олон асуултыг цэглэж, цэгцлэж чадах вэ гэдэгт өдгөө Засгийн газарч, Цөмийн энeргийн газар ч тодорхой хариулж чадахгүй байгаа юм. “Яваандаа, цаашдаа” гэх үгийг амнаасаа унагах эрх баригчид хамгийн түрүүнд уранаа олборлохоор шийдвэрлэсэн бөгөөд уг ажлыг хойд хөршийн дэм, туслалцаатайгаар хийж гүйцэтгэхээр аль хэдийн тохиролцоонд хүрч, албан ёсоор баталгаажуулсан байгаа.

Монгол улсын баримталж буй бодлогоор эхний ээлжинд шар нунтаг гаргаж, дараагийн шатанд боловсруулах, баяжуулах ажлыг хийх юм. Атомын цахилгаан станцтай болох асуудал улс орнуудын ойрын төвлөгөө, хэтийн төлөв болоод байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд цөмийн 442 рeактор ажиллаж байна. АНУ гэхэд нийт үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний 20 орчим хувийг атомын рeактороос бүрдүүлж байгаа бол Англи 25 хувь, Гeрман 30 хувь, Бeлги 54 хувь, Франц 75 хувь, Литва 80 хувийг атомын цахилгаан станцаас гаргаж авч байгаа аж. Дэлхийн түүхийг сөхөж үзвэл дэлхийд анх удаа 1951 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Айдахо мужид EBR-I цөмийн реакторын тусламжтайгаар 100 кВт орчим хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж авсан юм. 1953 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлэгч Эйзэнхауэр хэлсэн үгэндээ атомыг энхийн зорилгод ашиглахыг онцгойлон тэмдэглэж цөмийн эрчим хүчийг нийтээр ашиглахыг хүчтэй дэмжсэн АНУ-ын засаг захиргааны бодлогыг илэрхийлсэн байна. 1954 оны зургадугаар сарын 24-нд ЗХУ-ын Обнинск хотод таван МВт чадлын цахилгаан станц ашиглалтад орж , анх удаа эрчим хүчний шугам сүлжээнд холбогдсон бөгөөд түүний дараа 1956 онд Английн Колдер Холлд 46 МВт чадалтай, түүний дараа жил АНУ- ын Шиппингпортод 60 МВт чадалтай атомын цахилгаан станцууд тус тус ажиллаж эхэлсэн байдаг. 1957 онд олон улсын Атомын эрчим хүчний агентлаг байгуулагджээ. Энэ үеэс дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан чадал хурдтай өсч 1960 онд нэг ГВт хүрэхгүй байснаа 1970- аад оны үед 100 ГВт, 1980- аад оны сүүл гэхэд 300 ГВт болж өссөн байна.

Харин түүнээс хойш өсөлтийн хурд удааширсан бөгөөд 2005 онд 366 ГВт болсон гэнэ. Цөмийн осол болж цацраг идэвхт бодис алдагдахаас болгоомжилсон, цөмийн хаягдлыг бий болгох, тээвэрлэх, хадгалахыг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөнүүд ХХ зууны сүүлийн хагаст идэвхжсэн бөгөөд 1979 оны Три Майл Айланд-ад, 1986 онд Чернобыльд гарсан осол гамшгийн дараа олон орон шинэ цахилгаан станц барих ажлаа зогсоож байсан юм байна. Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд атомын цахилгаан станцтай болох зорилгоо маш хурдацтай, эрчимтэй биeлүүлж байгаа аж. Тухайбал, дэлхийд шинээр баригдсан 39 атомын цахилгаан станцын 22 нь Азид босчээ. Азид өнөөдөр атомын цахилгаан станцынхаа тоогоор Өмнөд Солонгос тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт үйлдвэрлэж буй цахилгааныхаа 35 хувийг атомын рeактороос гарган авч байна.Цаашдаа тус улс дээрх хувийг 57 хүргэхээр төлөвлөж буй аж. Харин Япон улс атомын цахилгаан станцаас үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчээ 40 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм байна. Улс орнууд ийнхүү атомын цахилгаан станцтай болж цахилгаан дулааныхаа асуудлыг шийдэж буй бол Монгол Улс ганцхан ширхэг атомын цахилгаан станцтай болоход багагүй мөнгө хэрэгтэй болоод байна. Төсөв нимгэн манай улсын хувьд уг мөнгийг хаанаас хэрхэн олох талаар багагүй шаналж буй гэнэ. Тодруулбал, атомын нэг цахилгаан станц байгуулахад дор хаяж нэг их наяд 203 тэрбум төгрөг зарцуулна. Уран ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэхтэй холбогдсон ойрын 12 жилд хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газар боловсруулсан.  Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт дөрвөн их наяд 394 тэрбум 169 сая төгрөг шаардлагатай гэнэ. Засгийн газрын тооцоолсноор, энэ хөрөнгийн 1,17 хувийг улсын төсвөөс, 98,11 хувийг хувийн хэвшлээс, 0.71 хувийг гадаадын зээл тусламжаас босгох аж. Хэрэв дээрх хүсэл биeлж монголчууд атомын цахилгаан станцтай болж чадвал ядуурал, гамшгаас ангижрах бололтой. Харин атоамын цахилгаан станцыг хаан барих талаар Цөмийн энeргийн газрын дарга С.Энхбатаас нэгэнтээ сонирхоход хоёрдмол ач холбогдолтой стратeгийн ач холбогдолтой ашигт малтмалын баяжуулна гэдэг утгаараа улсын нууцын зэрэглэлд хамаарагдахыг өгүүлж байсан юм. Ямар ч байсан алсдаа мөнгө нь байгаад боломж гарвал ганцхан ширхэг атомын цахилгаан станцтай болох мөрөөдлөө ОХУ, Франц, Япон зэрэг том санаархал, том гүрнүүдтэй хамтран биeлүүлэх бололтой.

Ж.ЭРХЭС

Тавантолгойн тээвэрлэлтийг төмөр замаар хийнэ
2009 оны 10 сарын 17

 

Deлхийд томоохонд тооцогдох нүүрсний нөөцтэй Тавантолгойн уурхайгаас тээвэрлэлт хэрхэн хийх нь манай эдийн засагт ихээхэн нөлөөтэй билээ. Монгол улсад ашигт малтмалын тээвэр 2005 оноос эхлэн сүүлийн жилүүдэд эрс өссөн. Сүүлийн хоёр жилд нүүрс тээвэрлэх төрлийн зөвшөөрөл авах аж ахуй нэгжийн тоо эрс өсч 2005 онд хоёрхон компани эхэлж авч байснаас, 2006 онд 17, 2007 онд хориод аж ахуй нэгж, 2009 оны байдлаар 54 аж ахуй нэгж болсон. Тавантолгойн нүүрсний орд болон бусад ордуудаас нийтдээ жилд 2-3 сая тонн нүүрс гадагш нь гаргадаг гэсэн тооцоо бий. Одоогоор нүүрсийг зөвхөн ачааны машинаар зөөж байгаа. Цаашдаа төмөр замыг ашиглах нь эдийн засагт илүү өгөөжтэй байх юм. Манай нүүрсээ гаргах гол зах зээл болох БНХАУ-ын зүгээс Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулан 10 мянган км урт шинэ төмөр зам барихаар шийджээ. Энэ нь хоёр орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна.

Ч.Хашчулуун:Орд газруудаа өгөөжтэй ашиглах эхний алхмыг Д.Зоригт тавилаа

 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Оюутолгойн талаар өнөөдөр тодорхой тоон үзүүлэлтүүдийг ярьж буй. Төсөвт төчнөөн хэмжээний татварын орлого оруулна, төдөн мянган ажлын байр бий болно гэхчилэн. Энэ мэдээж чухал. Гэхдээ үүнээс илүү Монголын эдийн засгийг тэтгэх хүч Оюутолгойд байгаа нь эргэлзээгүй?

-Оюутолгойн төслийн ач холбогдлыг гурван чиглэлд төвлөрүүлэн дүгнэж болно. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлнэ, хоёрдугаарт, говийн бүсэд хөгжлийн шинэ тулгуур төвийг бий болгоно. Гуравдугаарт, техник технологийн талаасаа бүтээмж нэмэгдүүлж, манайд өмнө нь огт байгаагүй газар доорхи олборлолтын технологийг нэвтрүүлнэ. Энэ гурав бол тоон үзүүлэлтээр бус цаад үр дүнгээрээ асар чухал юм. Гэхдээ мэдээж төсвийн орлого нэмэгдэж, ажлын байр нэмэгдэх гэхчилэн үр өгөөжийг мартаж болохгүй.

-Өмнийн говьд орших Оюутолгой одоо Монгол Улсын эдийн засгийн баталгаа болчихлоо. Дараагийн үүцээ задлахаар хүлээж буй орд нь Тавантолгой. Эдгээр ордыг ашиглаж эхэлснээр ойрын ирээдүйд Монголын эдийн засаг ямар төвшинд очсон байх бол?

-Манай хороо ойрын таван жилийн хугацаанд эдийн засаг яаж өөрчлөгдөх, ордуудыг ашиглаж эхэлснээр ямар ашиг, үр өгөөж бий болох вэ гэдгийг тооцож гаргасан. Энэ тооцоогоор хувь хүний орлого одоогийнхоос ойролцоогоор гурав дахин өсөх хандлагатай. ДНБ нэрлэсэн хэмжээгээр одоогийнхоос бас л гурав дахин өснө. Боловсруулах салбар, хүнд аж үйлдвэр хөгжиж, манайх зөвхөн хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бус хүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортолдог улс болно. Үүгээрээ дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлэх юм. Цаашлаад томоохон аж үйлдвэрийн цогцолборууд бий болсноор бүс нутгийн хөгжил дээшилнэ. Говийн бүсэд хүн амын суурьшлын томоохон шинэ төвүүд бий болно. Ингэснээр Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл зогсоно гэж тооцож байгаа. Манай хорооноос гаргасан тооцоогоор ажлын байрууд олноороо бий болсноор тэнд ажиллах хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэнэ. Иймээс БСШУЯ, МСҮТ-үүдтэй хамтран бид ойрын таван жилд ямар мэргэжилтнүүдийг бэлтгэх вэ гэдэг төлөвлөгөө гаргах ёстой. Энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн. Мөн хоёр том ордыг дагалдах үйлдвэрлэл өсч, гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр уул уурхайд түшиглэсэн эрэлтэд нийцүүлэн дотоодын томоохон үйлдвэрлэгчдийг дэмжиж хөгжүүлэх ёстой. Тухайлбал, нефть боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж оруулах нь чухал. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ консорциум болгох гарц бий. Манай дотоодын компаниуд цар хүрээ нь жижиг, хэдийгээр улсдаа том ч дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар муутай байгаа. Иймээс бид тодорхой шалгуурыг давсан үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн тэлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цар хүрээг нь өсгөх томоохон үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах шаардлагатай. Хамгийн гол нь уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг бусад салбарын бүтээн байгуулалтыг бий болгоход зориулах ёстой. Ингэж байж манайх уул уурхайд хэт найдсан байдлаас гарна. Ер нь бол ойрын таван жилийн дотор улс орны нүүр царай их өөрчлөгдөнө.

-Эдийн засагт ийм өөрчлөлт гарах нь. Тэгвэл ард түмний амьдрал яаж дээшлэх бол. Өнөөдрийн тухайд Оюутолгойн гэрээг үзэглэсэн нь иргэд байгалийн баялгаасаа хишиг хүртэх боломжийг нээж өгсөн. Үүнээс илүү их өгөөжийг хүмүүс хүсч байгаа нь лав?

-Хүмүүсийн орлого одоогийнхоос гурав дахин нэмэгдэнэ гэж би дээр хэлсэн. Зөвхөн уул уурхайн салбарынхны биш улсын хэмжээнд нийт ажиллагсдын цалин өснө. Өсөхдөө нэлээн их хэмжээгээр өсөх тооцоо бий. Энэ нь хөдөлмөрийн эрэлтийг идэвхжүүлж, зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол залуус хилийн чанадыг зорьж, гадаадад гарч ажиллах шаардлагагүй болно. Мэдээж иргэд байгалийн баялгаасаа хишиг хүртэнэ. Үүнийг инфляц хөөрөгдөхгүй, төсвийн алдагдал бий болгохгүйгээр өгч, нөгөө талаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангуудын үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Мөн удахгүй байгуулагдах Хөгжлийн банкинд ч хөрөнгө оруулалт орох утгаар өгөөжөө өгнө.

Нөгөө талаас ард түмний сэтгэхүй өөрчлөгдөж, үндэсний бахархал улам бэхжинэ гэж би бодож байна. Тодруулбал, манайх зөвхөн түүхий эд гаргадаг буурай хөгжилтэй орон гэсэн сэтгэхүйгээсээ салж илүү өндөр технологийг ашиглаж чаддаг, үйлдвэрлэгч, өөрөө бие даан эрчимтэй хөгжих бодлого, чадал бүхий орон гэсэн үндэсний бахархал бий болно. Бид XIII зууны түүхийг их ярьдаг. Тэгвэл тухайн үед их гүрнийг байгуулж чадаж байсан монголчууд өнөөдөр шинэ зуунд улс орноо хөгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй байж, хоорондоо бус дэлхийн зах зээлд өрсөлдөж, бүтээн байгуулж, нэгдсэн бодлоготой болж байна.

-Зарим хүнтэй уулзаад ярилцахад говийн бүсэд Эрдэнэт шиг хот байгуулах ёстой гэсэн санаа гаргаж байна лээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо говийн бүсэд шинэ хот бүтээн босгох талаар судалгаа, тооцоо хийсэн үү?

-Оюутолгойн ордод хамгийн ойр байдаг Ханбогд сум цаашдаа хот болж хөгжинө гэсэн төлөв бий. Одоо ч гэсэн энэ сумын олон залуучууд уурхайд ажиллаж байгаа. Тэгэхээр Ханбогд суманд худалдаа, үйлчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшил ч, төр засаг ч хөгжүүлэх нь дамжиггүй. Ханбогдын хотжилтын төлөвлөгөөг боловсруулах ажил хэдийнэ эхэлсэн. Холбогдох яамд, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар төлөвлөгөө гаргаад, хөрөнгө оруулалтын тооцоог хийж байгаа. Иймээс говийн бүсэд шинэ хот босч, хөгжих нь гарцаагүй. Энэ бол хөрөнгө оруулалтын үр дүнд бий болох томоохон хөгжлийн шинэ төв байх юм.

-Боловсруулах үйлдвэрийн тухайд бидэнд ямар боломж байна вэ?

-Зэсийг баяжмалаар гаргахаас илүү хайлуулж, боловсруулах асуудал чухал байгаа. Саяхан Засгийн газраас баталсан Үйлдвэржилтийн хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн тухай Ерөнхий сайд гэрээг үзэглэх ёслолын үеэр олон нийтэд мэдээлсэн. Том хэмжээний, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг зэрэг хайлуулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байгаа. Судалгааг үйлдвэрийн хүчин чадал, байршил, технологи гээд гурван талаас нь хийж буй гэж хэлж болно. Технологийн хувьд хамгийн аюулгүй, байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн технологи байна. Энэ технологийг “Рио Тинто” компантаитай хамтран ажилладаг компани боловсруулсан. Байршлын хувьд хоёр ордын хүдрийг зэрэг хайлуулах, экспортын зах зээлд ойр байх, дээрээс нь ихээхэн хэмжээний химийн хаягдал гарах учраас түүнийг дахин боловсруулах гэсэн шаардлага бий. Урьдчилсан байдлаар хэд хэдэн санал байгаа. Үүнийг харьцуулсан тооцоо судалгааг хийж буй. Ер нь экспортын зах зээлд ойр, хүн ам, эрчим хүчний талаасаа Дорноговь аймгийн Сайншанд боломжтой гэж бид үзэж байгаа. Уурхайн дэргэд байгуулж бас болно. Гэхдээ энэ тохиолдолд хүний нөөцийн төлөвлөгөөгөө шинэчилж, томруулах шаардлагатай. Эрдэнэтийг түшиглэсэн зэс хайлуулах жижиг үйлдвэр байгуулах бололцоо бас бий.

-Зэсийг баяжмалаар эсвэл хайлуулж гаргахад эдийн засгийн ашиг нь хэр зөрүүтэй байдаг вэ?

-Зэсийн баяжмал бол хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж хэлж болно. Бас баяжмалд эзлэх зэсийн агууламж бага учраас хямд. Гэхдээ тээвэрлэх зардал нь өндөр. Тэгэхээр харьцангуй хямд бүтээгдэхүүнийг их хэмжээний өртгөөр тээвэрлэх асуудал гарч ирнэ. Харин зэсийг хайлуулж эцсийн бүтээгдэхүүн болгосон тохиолдолд тээвэрлэлтийн зардал эрс буурна. Агууламж нь их учир үнэ нь өснө. Тэгээд ч зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэдэг нь Монгол Улс дотооддоо нэмүү өртгийг бий болгоно гэсэн үг. Хайлуулсан зэсээс ихээхэн хэмжээний кабель, катодын зэс гэхчилэн завсрын бүтээгдэхүүн гаргаж болно. Энэ нь бүр илүү үнэтэй. Ер нь бид аль ч салбарт түүхий эд гаргахгүй дотооддоо боловсруулалт хийнэ гэсэн бодолтой байх хэрэгтэй.

-Оюутолгойн гэрээний ач тус, өгөөж шимийн талаар төрийн түшээд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, мэргэжилтнүүд, иргэд ч хангалттай ярьж байгаа. Гэхдээ эсэргүүцэл бий. Тэдэнд ямар тайлбар чухал юм бол?

-Энэ гэрээний эргэн тойронд олон санал бодол, шүүмжлэл байдаг. Эдгээрээс “манайх яагаад ордыг 100 хувь ашигласангүй вэ" гэх шүүмжлэл дийлэнх. Минийхээр эл шүүмжлэл маш үндэслэл муутай. Тэд Эрдэнэтийг жишээ болгодог л доо. Гэвч Эрдэнэтийг тухайн үедээ манай улсаас бараг хөрөнгө оруулалт гарахгүйгээр босгоод, дараа нь хэлэлцээрийн явцад аажмаар Монголын эзэмших хувь өссөн.

Оюутолгойн ордын хувьд манай улс одоохондоо их хэмжээний хөрөнгө гаргаж, технологи нэвтрүүлж ашиглах бололцоо ерөөсөө байхгүй. Иймээс гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах нь хамгийн зөв гарц. Манай өмчлөх хувь хуульд зааснаар 34, харин авах ашгийн хэмжээ 53 хувь. Энэ чамлахаар юм биш. Ерөөс уул уурхайн ордод тухай улс өндөр хувь эзэмшээд байх нь оновчтой бодлого биш. Яагаад гэхээр тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтын зардал, эрсдлийг даах ёстой болдог. Эрсдэл ямар байдгийг бид сая хямралын үед харлаа. Зэсийн үнэ өндөр байхад манай эдийн засаг эрчимтэй хөгжөөд, ханш унахад хүнд цохилт болсон. Тэгвэл Оюутолгойд бид болгоомжтой хандах хэрэгтэй. Ирээдүйд дэлхийн зах зээлд ханшийн өсөлт бууралт бий болж болзошгүй. Ийм тохиолдолд манайх хэтэрхий өндөр хувь эзэмшиж байх юм бол тэр хэмжээгээр манай эдийн засаг савлана. Тэгэхээр эрсдлийг аль болох хөрөнгө оруулагчдад ногдуулаад улс өөрөө баталгаатай хэсгээ авах нь зөв. Ийм л стратеги бодлого байдаг.

-Энэ стратеги бодлогыг гэрээ байгуулсан ажлын хэсэг барьж чадсан гэж дүгнэж болох уу. Ер нь Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулах Засгийн газрын ажлын хэсгийн ажилд ямар дүн тавих вэ?

-Сүүлийн зургаан жил хэлэлцээр хийгээд, манай төр, засгийн төлөөлөл, сайд нар ажиллаад байгуулж чадаагүй гэрээг энэ ажлын хэсэг байгуулж чадлаа. Тиймээс ажлын хэсэг маш сайн ажилласан гэж дүгнэх хэрэгтэй. Оюутолгойн гэрээг Монгол Улсад, монголчуудад ашигтай хувилбараар байгуулсан гэж бодож байгаа. Тиймээс ажлын хэсэгт багтсан, гэрээг үзэглэсэн мэргэжлийн яамдын сайд нарын зүтгэлийг олон түмэн үнэлж, хүлээн зөвшөөрч байгаа нь лавтай. Тухайлбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Монгол Улсын хамгийн чухал зангилаа цэг дээр сууж байгаа хүн. Монголын эдийн засгийн тулгуур салбарыг хариуцаж буй сайд. Энэ утгаараа гэрээг монголчууддаа ашигтай байгуулах гэж их зүтгэж, сайн ажилласан. Цаашдаа Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, хөгжлөө хурдасгах үндэс суурийг тавилаа. Одоо Тавантолгой гэхчилэн томоохон ордуудыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал өмнө маань байна. Гэхдээ орд газраа өгөөжтэй ашиглах эхний алхмыг Д.Зоригт хийлээ.

-Хэрэв гэрээг байгуулаагүй байсан бол...Энэ тохиолдолд Танд хөгжлийн ямар боломж харагдаж байна?

-Манай улсын ирээдүй өөдрөг харагддаг. Яагаад гэвэл шилжилтийн хямралын арван жил ард үлдэж байна. Нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихэд олон хүн ажилгүй болж, аж үйлдвэрийн салбар зогсонги байдалд орж, үнэ өсөх гэх мэт олон хүндрэл байсан. Үүнийг даван туулаад өнөөдөр дэлхийн зах зээлд орж ирж, цаашдаа эрчимтэй өсөх боломж бүрдлээ. Оюутолгой бол бодит боломж. Гагцхүү боломжийг бид ашиглах ёстой. Улс орноо хөгжүүлэхийн тулд гадаадаас хөрөнгө татаж, дотоодын нөөцөө үр өгөөжтэй ашиглах нь хамгийн зөв арга. Ордуудын орлогоор улс орноо хөгжүүлэх хөрөнгийн нөөцийг бий болгоно. Иймээс дараагийн таван жилд тухайлбал, манай хорооны тооцож байгаа дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын бүх дэд бүтэц шинэчлэгдэж, зам өргөжинө, эрчим хүчний сүлжээ найдвартай болно. Улсын хэмжээнд Өмнөговь, Дархан, Сэлэнгийн бүсэд томоохон уул уурхай, аж үйлдвэрийн төвүүд, Сайншандад орчин үеийн аж үйлдвэрийн парк байгуулагдана. Өөрсдөө нефть боловсруулж, төмөр замын сүлжээгээ өргөтгөж, баруун бүсийг эрчимтэй хөгжүүлэх ажлууд эхэлнэ. Онгоцны буудал шинэчлэгдэж, агаарын тээвэр хөгжинө. Ханбогд, Цогтцэций, Сайншанд, Замын-Үүд гэхчилэн шинэ хотууд бий болно. Эмнэлэг, сургууль, нийгмийн салбараа өөд татах бололцоо бүрдэнэ. Хэрэв Оюутолгойн гэрээг үзэглээгүй бол дараагийн таван жилд өнөөдрийн дүр төрх бахь байдгаараа байх байлаа. Харин гэрээг байгуулснаар энэ бүхнийг зоригтой хийж, ирээдүйн үүд хаалгыг нээж чадсан юм.

-Байгуулагдаад удаагүй Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны амжуулсан ажлын талаар сонирхоё?

-Манай хороо үндсэндээ гурван том үүрэгтэй. Нэгд, үндэсний хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах, хоёрт, улс орны техник, технологи, хувийн хэвшлийг дэмжих, гуравт, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох. Энэ дагуу манайх 2015 он хүртэл улс орны дунд хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулсан байгаа. Одоо Засгийн газраар хэлэлцүүлэх шатанд явж буй. Мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргасан. Үүнд Оюутолгой, Тавантолгойгоос гадна бүх бүс нутагт томоохон орд, үйлдвэрүүдээр задаргааг нь нарийн гаргасан байгаа. Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд инновацийн хууль дээр ажиллаж байна. Өндөр технологийг Монголд хөгжүүлэх хөтөлбөрийг гаргаж, биотехнологийг эрчимтэй хөгжүүлэхээр бэлтгэж байна. Манай зүгээс ойрын таван жилд улс орны дүр зургийг яаж өөрчлөх вэ, яаж хөгжүүлж, шинэ төрхийг бий болгох вэ гэдэг чиглэлээр нэг талаас стратеги, нөгөө талаас хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, эцэст нь боловсон хүчин, хүний нөөц, эдийн засгийн үр дүнгийн зэрэг дагалдах тооцоог хийж буй. Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу улс орныг эрчмимтэй хөгжүүлэх бодлого, стратегийг бэлэн болгож, нийтэд танилцуулахаар зэхэж байна.

Засгийн газар хариу өгөхгүй бол татвар төлөхгүй байхыг уриална

 Сангийн сайд С.Баярцогт Нийгмийн даатгалын татварыг гурван хувиар нэмэгдүүлэх болон 18 нас хүртэлх насны хүүхэд улсын эмнэлгээр үнэ төлбөртэй үйлчлүүлнэ гэсэн хуулийн төслийг боловсруулаад байгаа билээ. Үүнийг эсэргүүцэн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Тэрбээр Засгийн газрын боловсруулсан хуулийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм.

-Та суулт хийгээд тав хонолоо. Засгийн газраас ямар нэг хариу өгөв үү?

-С.Баярцогтоос "Ганбаатар аа чи ухаалаг бай, мэргэжлийн бай" гэсэн утгатай нэг бичиг ирсэн. Юу гэж ойлгох вэ? Ард түмнийг хэлээд байна уу гэж бодлоо. Тэрэн шиг "жул" улс төрч ийм юм хэлдэггүй л байх. Ер нь юуны төлөө суугаад байгаагаа тодорхой тайлбарлахад аливаа улс оронд хүн бүр сайхан амьдрах боломжтой. Монгол орны нийгмийн хямралын шалтгаан нь Монголд байгаа баялгаа хуваарилаж чадахгүй байгаад оршиж байна. Маш олон хүн ажилгүй ядуу амьдарч байгаа нь үүнтэй холбоотой. 2000 онд улсын төсөвт 400 гаруй тэрбум төгрөг байсан, 2009 он гэхэд 2,5 триллион төгрөгтэй болсон. Монгол Улсын төсөвт мөнгө байгаа. 2000 онд 80 мянга орчим иргэн нэн ядуу байсан бол 2009 онд улсын төсөв зургаа дахин нэмэгдчихээд байхад 88 800 болж нэмэгдлээ. Энэ бол эдийн засгийн баялгийн хуваарилалт шог байна гэсэн үг. Чинээлэг хүмүүс улам чинээлэг болж жирийн иргэд улам ядуурсаар, жижиг дунд бизнесийнхэн өрөнд орж дампуурсаар байна. Энэ нь нийгмийн баялгийг буцаан хуваарилдаг механизм эвдэрчихсэн байна гэсэн үг.

-Сангийн сайдын өргөн барьсан хуулийн төсөл буруу гэж та хэлж байна. Үүнээс болж үүсэх эрсдэлийг эдийн засагч хүний хувьд дүгнэвэл. Хэрэв таныг сонсохгүй бол цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

-Нийгмийн баялгийг буцааж хуваарилдаг механизм бол нийгмийн даатгал. Хүмүүс ажилгүй болоод өндөр насны тэтгэвэрт гарахад өвдөхөд нийгмийн даатгалыг төрөөс буцаан олгох хэрэгтэй. Ийм механизм бидэнд дутаад байна. Иймээс л би өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцоог аврах гэж тэмцэж байна. Өнөөдөр улсын төсөвт иргэд ирээдүйгээ баталгаажуулж өгсөн хоёр их наяд төгрөг байхгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2015 оноос хойш тэтгэвэрт гарах хүн сард 25 мянган төгрөг, Монгол Улсын ерөнхийлөгч 108 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Энэ эвгүй байдалд орсон системээ аврахын төлөө юу хийхээ хүн бүр бодох хэрэгтэй. Улмаар нийгмийн даатгалын мөнгөө хариуцлагагүй зарцуулж алга болгочихоод Сангийн сайд С.Баярцогт нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар нэмж авах, мөн эхчүүд хүүхдээ эмнэлэгт үзүүлэхдээ төлбөр төлөх хуулийн төслийг оруулсан нь төр эх, хүүхдийн эрүүл мэндийг хариуцдаг хариуцлагаасаа татгалзаж зугтааж байна гэсэн үг. Сангийн яам санхүү, эдийн засгийн хямралаас гарахын тулд Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг золиосолж байна. Энэ бүх тэнэг шийдвэрээ буцааж татахгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо суулт хийсээр байх болно.

-Засгийн газрыг хэр хугацаанд хүлээх вэ. Дараагийн алхам?

-Хэрэв Зсгийн газар дүлий дүмбэ байвал нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байхыг улс орон даяар уриална. Татвар төлөгч эздийн холбооныхонтой хамтарч татвар төлөхгүй байхыг уриалж кампанит ажил зохион байгуулахаа мэдэгдэж байна. Энэ талаар аравдугаар сарын 28 хүртэл бидэнтэй хэлэлцээр хийх боломжийг Засгийн газар, УИХ-д олгож байна. Яагаад гэхээр жоомоо шатаах гээд байшингаа шатаахгүй гэсэн арга хэмжээ юм шүү.

Т.Эрдэнэсувд

Ирээдүйн тэтгэвэр авагчдын мөнгийг нэхэж С.Ганбаатар суулт зарлалаа

 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өчигдрөөс суулт хийж эхэллээ. Тэрбээр нийгмийн даатгалын сангийн мөнгийг эргүүлэн төлөхийг төрөөс шаардаж байгаа юм. “Монгол Улсын Засгийн газар өрөө төл”, “Сангийн сайд С.Баярцогт танаа”  гэсэн үгс бүхий самбарыг майхныхаа гадна байрлуулсан харагдана. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

- Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар яагаад төлөхгүй  юм бол?

-Нийгмийн даатгалын санд байх учиртай 1,7 их наяд төгрөгийг Засгийн газар өөр зүйлд зарцуулан өр үүсгэсэн. Тэр мөнгийг 2015 он гэхэд гүйцээж хийхгүй бол  нэрийн данснаас тэтгэвэр авах хүмүүс сардаа 25 мянган төгрөг л авах болчихоод байна. Тэр мөнгөө нөхөхийн тулд Сангийн сайд С.Баярцогт нийгмийн даатгалын шимтгэлийг 23 хувь болгож нэмэх хуулийг төслийг санаачлаад байгаа. Энэ бол буруу алхам. Ингэж өөрсдийн үрэн таран хийсэн мөнгөө хөдөлмөрчдийн нуруун дээр тохож болохгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2007 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн тэмцлийг үр дүнд хүргэхийн төлөө хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна. Хямралын хэцүү цаг үед жирийн ажилчин хүн ажилгүй болох магадлал өндөртэй байна. Хүмүүсийг орлоготой байлгахын төлөө, тэтгэврийн насанд хүрсэн хүмүүсийн амьжиргааны мөнгийг нь бүтэн байлгахын төлөө нийгмийн даатгалын механизмыг зөв гольдролоор явуулахын төлөө МҮЭХ өнөөдөр тэмцэж байгаа. 1,600 мянган хүнийг босгож хүйтэнд дааруулан жагсаал цуглаан хийлгэхээс өмнө надад итгэл найвар өгсний хувьд ерөнхийлөгч эхэлж суулт хийх ёстой. Өнөөдөр Монголын засгийн газар учраа мэдэхгүй яаж гарах аргаа олохгүй байна. Гарах арга замаа хамтдаа хэлэлцэе. Ийм арга зам байна гэдэг гарцыг хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцъя.

-Ямар гарц бий гэж?

-Бүтэн хоёр жил ярьж байгаа гарц байна. Нийгмийн даатгалын тогтолцоо гажуудчихаад байна. Гажуудлыг засахын тулд Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор хоёр их наяд орчим төгрөгийг монголын ард түмэнд өгөх юм банйа гэдгээ өөрөө тодорхой болгосон. Үүнийгээ 139 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Харин хэрэгжүүлэхгүй байна. 2008 онд эхлээд 50 тэрбум төгрөг, дараа нь 55 тэрбум төгрөг, 2009 онд 113 тэрбум төгрөг, 2010 онд 213 тэрбум төгрөг хийгээд явахад 2015 хүртэл хоёр их наяд төгрөгөө үндсэндээ төлж дуусах юм. Хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийг суулгаж байгаад арвижуулах аргаа бодох хэрэгтэй. Хоёр их наяд төгрөг байх ёстой санд өнөөдөр 188 тэрбум төгрөг л байна. Ийм байхад тэтгэвэр авах баталгаа алга. Энэ бол аюул. Монгол улсын нийгмийн байдал аюултай болж эхэлж байна. Үндэсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй. 139 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн мөнгөө буцааж төлөөгүй, өөрсдийн үүргээ биелүүлэхгүй мөртлөө жирийн ард иргэдийн төлдөг 20 хувийн шимтгэлийг 23 хувь болгож нэмэх гэж байгаа нь буруу. Засгийн газар хэний төлөө үйлчлэх ёстой юм бэ. Хаашаа мөнгөө хийх ёстой вэ гэдгээ ойлгохоо больсон байна.

-Бас эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдэх гэж байгаа?

- Төр 0-18 хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг дааж байна. Энэ нь жилдээ 5,6 орчим тэрбум төгрөг. Сарын 500 төгрөг төлж байгаа. Үүнийг сарын 1000 төгрөг болгох гэнэ. Нэмж байгааг бол дэмжинэ. Гагцхүү эцэг, эхээр нь төлүүлэх гэдэг нь буруу. Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн даатгал төлөх нь битгий хэл хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй иргэд олон байна. Хүмүүс тэр мөнгийг төлөх боломж алга. Боломж хүсэл хоёр нийцэх албагүй. Боломжгүй зүйлийг ард түмнээс шаардаж хүүхдүүдийн эрүүл мэндийг золиослох гэж байна. Хүүхдүүд эмнэлэгт үзүүлэх боломжгүй болно. Ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг золиослож хямралыг давах гэж байгаа нь дэндүү их үнэ цэнэ. Хүүхдүүдийн эрүүл мэндээр хямралыг үнэлж байна. Арай биш юмаа. С.Баярцогт гэдэг залуугийн толгойд яагаад ийм бодол орж ирдэг байнаа. Би гайхаж байгаа. Энэ сарын 15-нд  МҮЭХ-ноос Ерөнхий сайд С.Баярт ил захидал хүргүүлсэн. Бид өмнөх жилүүдэд төлөх ёстой байсан мөнгийг 2010 онд төлөх 213 тэрбум төгрөгийн хамт 2010 оны улсын төсөвт суулгахыг шаардаж байна.

-Хэрэв хэлэлцээр хийхгүй бол яах вэ?

-Хийнэ гэдэгт найдаж байгаа. Энэ байдлаар алдагдалтай яваад байвал цаашид шийдэхэд бүр хэцүү болно. Ерөнхий сайд С.Баяр болон Шадар сайдыг энэ асуудлыг анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Манай гишүүн байгууллагын төлөөлөгчид хамт тэмцэхээ илэрхийлсэн. Нэг их хурцадмал байдал үүсгэхийг хүсэхгүй байна. Нийгмийн даатгалын мөнгө бол Засгийн газрын хөрөнгө биш. Ард түмний хөдөлмөрийн хөлс гэдгийг ухаарах хэрэгтэй. Засгийн газар хэлэлцээр хийтэл сууна. Магадгүй сар ч болж мэдэх юм.

Б.Гандолгор

Шилдэг эрүүл мэндийн нэгдлийг шалгарууллаа

Удахгүй тэмдэглэх нийслэлийн 370 жилийн ойг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газар “Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэлээ. Эрүүл мэндийн тусламжийн анхан ба хоёрдогч шатлалын түвшинд архинд донтох  өвчний эрт илрүүлэлт, эмчилгээ, хяналтын менежментийг сайжруулах, архинд донтох өвчний үед дүүргүүдийн хэмжээнд үзүүлж буй наркологийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах  зорилгоор “Архинд донтох өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн анхан ба хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” сэдэвт  болзолт уралдаан зарлажээ. Уг уралдааныг дүүргийн эмнэлгүүдийн Наркологийн кабинет, өрхийн эмнэлгүүд, хороо, ТББ,  эрүүлжүүлэх байрны эмч нарын дунд тавдугаар сарын 20-ноос  энэ сарын  20 хүртэл таван  сарын хугацаатай зарлаж, өнөөдөр дүгнэж байна. Энэ удаагийн болзолт уралдаанд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, Наркологийн кабинет, өрхийн эмнэлэг, эмч, сувилагч, эрүүлжүүлэх байрны эмч, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг оролцуулахаар шалгуур үзүүлэлтийг тус бүрд нь гаргасан бөгөөд болзолт уралдаанд 15 байгууллагаас ирсэн 25 материалд үнэлгээ хийж шалгарууллаа.

Эрүүл мэндийн нэгдлээс Налайх болон Баянзүрх дүүргийн эмнэлэг эхний байруудад, өрхийн эмнэлгээс Баянзүрх дүүргийн 10-р хорооны “Цэн-Оюу” өрхийн эмнэлэг, төрөлжсөн эмнэлгээс Яаралтай түргэн тусламжийн төв, эмч нараас Чингэлтэй дүүргийн  наркологийн кабинетын эмч О.Бямбасүрэн, Баянзүрх дүүргийн Наркологийн кабинетын эмч Ч.Тогооч, Сүхбаатар дүүргийн  Наркологийн кабинетын эмч Д.Батболд, Наркологийн төвийн их эмч Б.Оюунчимэг нар шалгарчээ.

 Б.Ганаа

МэдээИ-мэйлСонинБлогХөгжимНийтлэлчийн буланВарезТоглоомВидеоГар утасФорумEnglish Даваа, 10 сарын 19,
Сайд Д.Зоригт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа

 УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооноос16.30 цагийн орчимд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тус тойрогт МАХН-аас нэр дэвшин нийт сонгогчдын 60,37 хувийн санал авч, ялалт байгуулсан Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтод УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Тойргийн хорооны дарга Ү.Ганболдын мэдээлснээр 44563 сонгогчоос 26592 сонгогч МАХН-аас нэр дэвшсэн Д.Зоригтод, 16037 нь Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Бурмаад, 2010 нь бие даан нэр дэвшигч Г.Уянгад, С.Жавхланд 1690, Г.Арсланд 300, Ш.Төмөрсүхэд 124, Л.Жаргалсайханд 114, Чингис хаан академиас нэр дэвшсэн Д.Төмөрбаатарт 150 сонгогч тус бүр итгэл үзүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Г.Дарь (news.mn)

Оюутолгойн төслөөр ''Эрдэнэт''-ээс тав дахин ихийг ухаж, хоёр дахин багыг төлөх нь

Оюутолгойн тєслийн гэрээг баяр ёслолын байдалтайгаар vзэглэсэн. Энэхvv арга хэмжээний vеэр "Жилд дунджаар 580 гаруй сая ам.долларын татварын орлого улсын тєсєвт орж, тєслийн vргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам.долларт хvрч, тєсвийн орлогын найдвартай эх vvсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нєхцєл бидэнд бvрдэнэ" гэж байв.

Ерєнхий сайд асан Б.Содном "Жилд тэрбум ам.долларын орлого, ашигтай" хэмээн "хадуурсан". Манай нэр нєлєє бvхий хvмvvст Р.Фрийдландын "будаатай хуурга" ихэд таалагдсан бололтой. Учир зvггvй саймширсаар энэхvv ёслол єндєрлєсєн.
Сонгогчдын зарим нь "Ашгvй дээ, АН амласан нэг саяа, МАХН 1,5 сая тєгрєгєє иргэн бvрт єгч эхлэх нь" хэмээн горьдлого дvvрэн харцаар цэнхэр дэлгэцээ ширтэж байв.

Эрх мэдэлтнvvд 2,7 сая иргэнээ тарвага болгож тоглосныг нотлох баримтыг Эрдэс баялгийн vндэсний нийгэмлэгийнхэн дэлгэлээ. Энэ нь "Айвенхоу майнз" компанийн Монголын талд ногдуулахаар тєлєвлєсєн орлого, ашгийн тооцоо юм. Эрдэс баялгийн vндэсний нийгэмлэгийнхэн хэвлэлийн бага хурлын vєэр "Бид євєг дээдсийнхээ халуун амиар зольж євлєсєн газар шороо, асар их баялгаар "бадарчдын" vvргэвчийг дvvргэх ёстой юм уу? "Эрдэнэт"-ээс тав дахин их нєєцтэй ордыг ухаж хєндчихєєд, хоёр дахин бага буюу захын нэг архины компанийн тєлдєг хэмжээний татварыг л жилд єгєх нь. Оюутолгойн гэрээний ашгийг хуурамчаар єсгєх нь ард тvмний эсрэг vйлдэж буй гэмт хэрэг. Ийм vед Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн vндэслэлийг vзсэн, хянасан хvмvvс яагаад дуугарахгvй байна вэ, тэд хаачив? Монгол Улсын Vндсэн хууль болоод бусад хуулийг зєрчиж байсан тэдэнд анхнаасаа л техник, эдийн засгийн vндэслэл байгаагvй юм байна" гэж ярилаа.

Г.Ганчимэг

Д.Энхбат: Ичсэндээ 50 мянган төгрөг өгөх гэж байгаа юм

Энэ удаагийн буландаа УИХ-ын гишvvн Д.Энхбатыг урьсан юм. Эрхэм гишvvнтэй улс тєрийн намуудын амлалтын талаар товч ярилцлаа.
Улс тєрийн намууд амлалтаа биелvvлэхийн тулд эрчимтэй ажиллаж эхэллээ. Таны байр суурийг сонсъё?
-Гуравдагч хvчний байр суурь маш энгийн. Хvмvvст бэлэн мєнгє єгнє гэж ярихын оронд хvн бvрийг ажлын байраар хангаж, нэг єрхийг сард сая тєгрєгийн орлоготой болгох бодлого боловсруулах хэрэгтэй.

-Энэ асуудлаар ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсгийнхэн гуравдагч хvчний vгийг хэр сонсч байгаа бол?
-Энэ хууль хэрэв батлагдвал шударга ёс гэж юуг хэлээд байгаа юм бэ гэдэг тvvхэн сонголтоо хийнэ. Хvн бvхэн тэнцvv мєнгє єгєх шударга гэж хэлээд байгаа юм уу, эсвэл хийснийх нь хэрээр єгєхийг хэлээд байгаа юм уу. Харахад нэг хуулийн тєсєл юм шиг хэрнээ дараагийн 20 жилийн Монголын хєгжлийг тодорхойлж байгаа юм.

Миний бодлоор коммунист нийгмийн vед хvн бvхэнд тэнцvv мєнгє хуваарилдаг байсан. Бvгд 600 тєгрєгийн цалинтай, сайхан байсан. Ардчилсан нийгэмд хvн бvхэнд хийснийх нь хэрээр мєнгє єгдєг. Тєр засгийн зvгээс иргэдийг ажлын байраар хангаж, шударга ажиллах эрvvл орчинг нь хангаж єгєх vvрэгтэй. Тэрнээс биш хvн бvхэнд тэнцvv мєнгє єгєхдєє гол нь биш.

-Мєнгє єгнє гэж амласан шvv дээ?
-Мєнгє аваад явсан ард тvмэн архичин болдог гашуун туршлага бий. АНУ-ын Индианууд, Манжийн эрчvvд бvгд л цалин аваад алга болсон. Бид ийм замаар явахгvй. Хvн ам, ард тvмэн нь ядуу байлаа гээд мєнгє тараах байдлаар асуудлыг шийдэж болохгvй биз дээ. Гэхдээ би улс тєрийн тогоонд нь байгаа хvний хувьд ойлгож байна.

-1.5 сая тєгрєг єгнє гэсэн амлалтаа биелvvлээд, тэр бvv хэл насан туршид нь идэх хоолтой болгоно гэж яриад байгаа?
-УИХ-ын 2008 оны сонгуулиар иргэн бvрт нэг, 1.5 сая тєгрєг єгнє гэж амласан. Одоо тэр мєнгєє єгч ч чадахгvй, єгєхгvй байж ч чадахгvй гацаанд орсон.

-Гацаанаас гарах арга замыг та олж харав уу?
-Одоо ганцхан арга бий. Тэр нь бvр том амлах, vvнээс єєр гарц байхгvй. За яах вэ, хvн бvхэнд шинэ жил, цагаан сараас ємнє 1.5 сая тєгрєгийг єглєє гэхэд бvгд Эрээн явна. Тэр мєнгєнєєс Монголд юу ч vлдэхгvй, Эрээнийг хєгжvvлнэ. Оноос ємнє иргэн бvрт 50 мянган тєгрєг єгнє гэж байна. Ичсэндээ єгєх гэж байгаа юм. Тэрнээс биш энэ мєнгийг нэхэж байгаа нэг ч Монгол хvн байхгvй. Ядуу хvмvvст хоолны мєнгє хэрэгтэй байж болох ч угтаа бол тэд ажилтай байх нь чухал. Тэгэхээр эрх баригчид дахин сонгогдох гэж ийм алхам хийж байна.

-Сонгуулийн амлалтаас болоод иргэд их хэмжээний зээл авсан. Харин одоо банкны хvv нэхэгдэж эхлээд байгаа. Ажлын хэсгийнхэн vvнийг юу гэж тайлбарлаж байх юм?
-Ажлын хэсгийнхэн АНУ-д "Альяскийн сан" гэж байдаг гэж яриад байгаа. Тэгэхээр нь би "Америкчууд эхлээд улс орноо vйлдвэржvvлж, дэд бvтцээ шийдэж, хvн бvрийг сарын гурван мянган ам.долларын цалинтай ажилтай болгосон. Тэгээд жилд 1300 ам.долларыг иргэддээ урамшуулал болгон єгдєг. Гэтэл манайх эсрэгээрээ байна" гэж хэлсэн.

Д.Цэнгvvн

Т.Очирхvv: Оюутолгойн гэрээг Монголын ард тvмэн дэмжиж буйг мэдэрч байна

Сангийн дэд сайд Т.Очирхvvтэй ярилцлаа. -Олон жил хvлээгдсэн Оюутолгойн гэрээг vзэглэлээ. Энэ гэрээ Монгол Улс, ард тvмэнд ямар vр єгєєж єгєх вэ?
Оюутолгойн гэрээг Монголын ард тvмний 51-ээс дээш хувь нь дэмжиж байгаа. Бvр 99 хувь нь ч дэмжиж байж магад. Учир нь Оюутолгойн ордыг ашигласнаар Монгол Улсын хєгжил, ард тvмний ирээдvйн амьдрал баталгаатай болж байна. Ард тvмэн “Оюутолгой бидний амьдралд маш том хувь нэмэр оруулна” гэж итгэж, хvсэн хvлээж байгаа. Зvгээр л 1.5 сая тєгрєг авах тухай бодоогvй юм шvv. Яагаад гэвэл, 1990 онд дэлгvvрийн лангуун дээр давснаас єєр зvйлгvй байхад Эрдэнэт монголчуудыг єлсгєлєнгєєс аварсан. Тиймээс Эрдэнэтээс дєрєв дахин их нєєцтэй Оюутолгойн ордыг ашигласнаар ирээдvй нь баталгаатай боллоо гэж олон тvмэн бодож байгаа. Vvнийгээ ил гаргаж илэрхийлээгvй байж болно. Гэхдээ дотоод мэдрэмжээрээ Оюутолгойг ашиглах нь Монгол Улсын эдийн засагт ямар их ач тустай, бидний амьдралд ямар их єгєєжтэйг ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа. Оюутолгой Эрдэнэтээс том, Эрдэнэтээс илvv их орлого, єгєєжийг монголчуудад єгнє. Энэ ордоос жил бvр улсын тєсєвт 580 гаруй сая ам.доллар буюу 700 орчим тэрбум тєгрєгийн орлого оруулах тооцоог хийсэн байгаа. Би сонгогчиддоо хэлдэг юм. Монголчууд нэг гэр бvлийн хvvхдvvд, улсын тєсєв бол гэр бvлийн тєсєв гэж. Тэгвэл Оюутолгойгоос Монгол гэдэг айлын тєсєвт 700 тэрбум тєгрєгийн орлого орж ирэх нь. Энэ орлогын хэмжээ цаашид єснє. Тэр хэрээр тєрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ, хvvхэд, ахмадуудад чиглэсэн нийгмийн бодлого сайжирна. Боловсрол, эрvvл мэндийн салбарт оруулах хєрєнгє оруулалт нэмэгдэнэ, ажлын байрууд бий болно. Монгол залуус харийг зорих шаардлагагvй болж, эх орондоо дор хаяж 1500 ам.долларын цалинтай ажил хийнэ. Говийн бvсийг хєгжvvлэх боломж нээгдэнэ. Гэрээнд гарын vсэг зурах vед хvмvvс зэс хайлуулах vйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн санааг нэлээн хэлж байсан. Энэ зєв. Гэхдээ минийхээр говийн бvсэд Оюутолгойд тvшиглэсэн 100 мянган хvн амтай Эрдэнэт шиг сайхан хот босгох хэрэгтэй. Хотыг дагаад боловсруулах vйлдвэр барьж байгуулж болно. Єнєєдєр говь цєлжилтєєс vvдээд уламжлалт мал аж ахуйд хvндрэл учирч эхэлсэн. Тиймээс мал аж ахуйгаа тэтгэх, хvчтэй vйлдвэрийн бvтэцтэй болох нь чухал. Vvнийг хєрєнгє оруулагчид бус харин Монголын Засгийн газар хийх ёстой юм.

-Иргэний хєдєлгєєнийнхєн гэрээг эсэргvvцэж буй. Ордыг 30 жил ашиглах, Монголын талын эзэмших хувь 34 дээр тогтсоныг буруутгаж байгаа. Тэдний дvгнээд байгаачлан гэрээг байгуулснаар бид эх орноо худалдаж, Оюутолгойн гэрээ монголчууд хохирсон гэх юм?
-Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэн юу ярьж, vзэл бодлоо илэрхийлэх нь эрхийн асуудал. Vvнийг хєрєнгє оруулагчид анхаарах учиртай. Монгол Улсын нийт ард тvмний эрх ашгийн тєлєєх аливаа зvйл дээр сєрєг дуу хоолой байх нь зvй. Би иргэний хєдєлгєєнийнхєн, тєрийн бус байгууллагуудыг Оюутолгойн гэрээнд нэлээн хувь нэмэр оруулсан гэж боддог. Тэдний тавьсан шаардлагаар гэрээ чамбайрсан, сайжирсан. Гэхдээ Оюутолгойн гэрээг vзэглэлээ. Нэгэнт vзэглэсэн гэрээний араас шороо цацах хэрэггvй. Энэ гэрээ эх орноо худалдсан, монгол тvмэнд хохиролтой гэрээ болоогvй. Хугацааны тухайд уул уурхайн салбарын хєрєнгє оруулалтыг 30 жилээр хийх ёстой. Vvнээс бага хугацаатай бол vр дvнгvй. Олон улсын жишигт ч 30 жил байдаг юм билээ. Монголын талын эзэмших 34 хувийн тухайд хуулийн заалт бий. Хувийн хєрєнгє оруулалтаар хайгуулын ажил хийсэн ордод Монголын талын эзэмших хувь 34 байхаар заасан. Ийм заалттай хууль єнєєдєр хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа. Тиймээс хуулийн хvрээнд л тогтсон хувь хэмжээ.

-Монголын тал 34 хувь эзэмшинэ гэхээр зарим хvн ордын нєєцийн 60 гаруй хувийг нь хєрєнгє оруулагчид хуу хамаад аваад явчих юм байна гэж ойлгоод байх шиг. Vvнийг ялгаж, салгаж тайлбарлах хэрэгтэй болов уу?
-Энэ талаар мєн ч олон удаа тайлбарлаж байна даа. Манайхан хvний vгэнд тєвлєрч чаддаггvй юм уу, ийм ойлголт, мэдээлэл байгаад л байх юм. Оюутолгойн орд газраас олж байгаа бvх ашгийн 53 хувь нь монголчуудад ногдож буй. Єєрєєр хэлбэл, нийт ашгийн 53 хувийг Монголын ард тvмэн хvртэнэ. Vлдсэн 47 хувь нь хєрєнгє оруулагчдад ногдож байгаа.

-Оюутолгой бvрэн хvчин чадлаараа ажиллавал жилд нэг тэрбум ам.долларын орлого Монголд орж ирэх бололцоотой гэсэн тооцооллыг Ерєнхий сайд асан Д.Содном гуай хийсэн байсан. Урьчилсан тооцоогоор 580 гаруй сая ам.долларын орлого тєвлєрvvлэхээр буй. Энэ бvхэн манай улсын тєсєвт ямар дэмжлэг vзvvлэх вэ?
-Мэдээж тєсвийн орлого нэмэгдэнэ. Єнєє жилийн тєсвєєр манай орлого хоёр их наяд байгаа. Vvгээр тооцвол улсын тєсвийн орлогыг 30 гаруй хувиар єсгєнє. Энэ хэмжээгээр тєсєв ашигтай, алдагдалгvй байна. Ард тvмэнд тєсвєєр дамжиж очих vр єгєєж нэмэгдэнэ. Тєрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэлт эх vvсвэр, хvvхдийн мєнгє, хvvхдэд очиж байгаа хєрєнгє оруулалтууд нэмэгдэнэ. Гэхдээ ухаантай улс орнууд 500 гаруй сая ам.доллараар орлого нь єсєхєєр гарын салаагаар урсгадаггvй. Бvгдийг нь идээд дуусгадаг нь гол тєлєв ядуу, сэтгэлгээний хувьд хоцрогдсон улс орон байдаг. Харин хєгжилтэй орнууд нэг хэсгийг нь идээд, нєгєє хэсгийг нь хуримтлуулдаг, хойч vедээ зориулж хєрєнгєє єсгєдєг. Оюутолгойн гэрээг vзэглэсэн энэ єдрvvдэд хvмvvсийн ярианаас би нэг зvйлийг анзаарсан. Манай улс орлогын тєвшин доогуур ч боловсрол єндєр, сэтгэлгээ сайн улсууд. Арван хvний 8-9 нь Оюутолгойгоос орж ирэх мєнгийг идээд уугаад дуусгачихмааргvй байна гэж байна. Нэг, хоёр нь л надад мєнгє хэрэгтэй гэж байна. Vнэхээр бидний ємнє Оюутолгой асар их боломжийг нээж єглєє. Vvнийг зєв, зохистой ашиглаж, Оюутолгойгоос орж ирэх хєрєнгийг Монгол Улсын хєгжлийн боломж, иргэдийн бодит орлого болгох ёстой.

-Урьдчилгаа тєлбєрийн 100 сая ам.доллар тун удахгvй орж ирнэ. Эндээс иргэн бvрт 50 мянган тєгрєгийг эх орны хишгийн дээж болгож єгєх, vvгээрээ дамжуулан бvртгэлийг тєгєлдєршvvлэхээр Засгийн газар тєлєвлєж байгаа. Vvнийг Оюутолгойгоос орж ирэх мєнгийг тараагаад цацах нь гэх шvvмжлэл бий?
-МАХН-ын мєрийн хєтєлбєрт эх орны хишгийг єгєхєєр амласан. АН эрдэнийн хувийг амласан. Монгол хvн эх орныхоо байгалийн баялгаас хишиг хvртэх нь зvй. Улстєрийн намууд ч нэгэнт амласан учраас амлалтаа биелvvлэх ёстой. Ерєнхий сайд ард тvмэндээ эх орны хишгийг єгєхийн тулд янз бvрийн эх vvсвэр хайж байгаа. Єнєєдєр эдийн засгийн хямралаас vvдээд хvмvvст мєнгє хэрэгтэй байгаа энэ vед 50 мянган тєгрєгийг эх орны хишгийн дээж болгож єгєх нь зєв. Би УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй хамт Ховд явсан. Хєдєєд малын гаралтай тvvхий эдийн vнэ унаж, малчид орлогогvй болжээ. Тэд 1.5 сая тєгрєгєє єгєєч, хvvхдийнхээ тєлбєрийг тєлье, эмчилгээндээ зориулъя гэж байна. Яахав энэ мєнгє баян чинээлэг амьдралтай хvмvvст нєлєєлєхгvй байх. Тиймээс цаашдаа яг тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хvндээ чиглэсэн бодлогыг хэрэгжvvлэх учиртай. Бас улстєрийн намууд тєсєв тогтворгvй болгох эх vvсвэргvй зvйл амлахаа болих нь чухал.

-Оюутолгойгоос жилд орж ирэх орлого зэсийн vнээс хамаарна. Уг нь єнгєрсєн жилvvдэд тонн зэс 9000 ам.долларт хvрэх vед энэ ордыг ашиглаж байсан бол гэх харамсал зарим хvмvvст байна лээ. Юутай ч сvvлийн єдрvvдийн ханшийг харж байхад дэлхийн зах зээлд зэсийн vнэ єсч байна. Цаашид яах бол?
-Одоо дэлхийн зах зээлд тонн зэсийн vнэ 6000 гаруй ам.доллар байгаа. Ер нь цаашдаа зэсийн vнэ єснє гэсэн прогноз бий. Vvнийг бодитой гэж бодож байна. Зэсийн хамгийн их хэрэглээтэй АНУ, Хятадын эдийн засаг сэргэж байгаа. Зах зээлийн эдийн засагтай орнуудад санхvvгийн хямралын vед эдийн засаг нь унаад, сэргэлт аажмаар явж байгаад, сэргэлтийн дараахь єсєлт их єндєр байдаг юм билээ. Тэгэхээр АНУ, Хятадын эдийн засгийн сэргэлт хvчтэй болоход зэсийн vнэ єснє.

Дараагийн ордуудыг ашиглахад Д.Зоригт сайдын туршлага, мэдлэг энэ тєрд хэрэгтэй

-Оюутолгойн гэрээний тухай ярихад Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригтын нэр vргэлж хамт явахаас аргагvй. Долоо, найман жил хэрэлдээд, хэлэлцээд vр дvнд хvрээгvй гэрээг энэ залуу сайд хєдєлгєж чадлаа. Гэрээг vзэглэсний дараа тvvнийг монгол хvн бvр таньдаг боллоо. Оюутолгойн гэрээний гавъяаг, хариуцлагыг хамт vvрэлцэх Д.Зоригт сайдын талаар Таны бодлыг сонсъё?

-Д.Зоригт сайд уул уурхайн томоохон тєслvvд дээр сvvлийн тав, зургаан жил ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээнд тэр шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн. Хєрєнгє оруулагчтай гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж, олон бэрхшээлийг давж, энэ єдєрт хvрч ирсэн. Д.Зоригт эрдэс баялгийн салбарын бодлогыг барьдаг сайд. Тvvний бусад сайд нараас, бусад тєрийн албан хаагчдаас ялгарах нэг онцлог нь томоохон гэрээ хэлцлvvдийг дэлхийн нэр хvндтэй компаниудтай хийж сурсан. Би Д.Зоригт сайдтай хамт хэлэлцээрт орж байсан. Тvvний давуу тал нь англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн. Орос, хятад хэлтэй. Олон улсын гэрээ эрхийн актууд, олон улсын жишгийг маш сайн мэддэг. Ингэж боловсорсон хvн ховорхон.

(Нийт: 155)