Нийслэлийн статистикийн газраас явуулсан судалгаагаар нийслэлийн нэг иргэн өдөрт 1165 төгрөгийн орлого олж, 1246 төгрөгийг амьжиргаандаа зарцуулдаг ажээ. Нийслэлчүүдийн 100 хүн тутмын 22 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байгааг ч уг судалгаагаар тогтоожээ. Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 68 автомашин нэмэгддэг бөгөөд эдгээрийн 58 нь суудлын тэрэг байдаг аж. Шинээр нэмэгдсэн автомашины 10 нь л үйлдвэрлэснээс хойш гурван жил хүртэлх хугацаагаар ашигласан тээврийн хэрэгсэл байдаг ажээ. Үйлдвэрлэгдсэнээс хойш 4-6 жил болсон тээврийн хэрэгсэл 11,6 хувь, 7-10 жил болсон автомашин 37,9 хувь, 11-ээс дээш жилийн “насжилттай” нь нийт машины 44 хувийг эзэлдэг байна.
Нийслэл хот орон сууцны 79 мянга гаруй барилга байшинтай. Эдгээр барилгын зөвхөн 3.3 хувь нь дэд бүтэцтэй буюу төвлөрсөн халаалт, цэвэр ус түгээх болон бохир усыг татан зайлуулах шугам, цахилгааны сүлжээнд холбогдсон байдаг ажээ. Харин гэр хороололд аж төрж буй нэг өрх хүйтний улирлын нэг өдөрт 170.0 мянган ердийн зуухтай 150 орчим мянган өрх нийтдээ 1027 тонн нүүрсийг шатааж байна. Нийслэлийн нийт өрх өдөрт 882 мян.кВт.цаг-ийн цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна гэсэн сонирхолтой статистикийг нийслэлийн статистикийн газраас гаргажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нэг өрхийн сарын орлогын хэмжээ дунджаар 429 мянган төгрөг байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүний 265500 төгрөг нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлого байгаа бол 69,8 мянга нь тэтгэвэр, тэтгэмжээс, 57,8 хувь бусад үйлдвэрлэл үйлчилгээний орлогоос бүрддэг байна. Энэхүү орлогынхоо дөрөв орчим хувийг айл өрхүүд холбооны зардалд, есөн хувийг тээвэрт, 11 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүнд,13 хувийг мах махан бүтээгдэхүүнд, 45 хувийг бараа үйлчилгээнд, үлдсэн 18 хувийг бусад хүнсэнд зарцуулдаг ажээ. Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр 126494 байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл гэргийн хамт БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар 2010 оны хоёрдугаар сарын 22-26-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Тэрбээр айлчлалынхаа хугацаанд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той уулзалт хэлэлцээ хийж, Хууль зүйн Байнгын хорооны дарга Юү Сөн Хо, БНСУ-ын Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн Байнгын хорооны дарга Пак Жин нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалхах юм байна.
УИХ-ын дарга айлчлалын хугацаандаа Инчхоны чөлөөт эдийн засгийн бүс болон “Шинэ тосгон хөдөлгөөн” байгууллагад зочилж, Генги мужид загвар тосгонтой танилцана. Түүнчлэн Чэжү аралд тусгай хөтөлбөрөөр зочилж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн “NATV” телевиз, “Жүн Ан Илбо” сонинд тус тус ярилцлага өгөх юм байна. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Д.Одхүү, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Д.Энхбат, С.Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүн багтжээ.
Д.ОЮУН
Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүүхдийн өвчлөлд амьсгалын эрхтний өвчлөл тэргүүнд бичигддэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар энэ нь бүр ч илүү байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлж байна. Агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болсон байна.
Мөн Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, 7-8 дахин илүү эмнэлэгт хандан эмчлүүлдэг аж. Түүнчлэн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн үзүүлэлт, дархлааны байдалд үзүүлэх нөлөөлийг судалж үзэхэд Улаанбаатар хотод судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд өсөлт, хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр, жин нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багассан нь тогтоогджээ.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын статистикийн газраас хийсэн судалгаагаар Монгол Улсын хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод байнга оршин суудаг гэсэн үзүүлэлт гарчээ. Нийслэлийн нэг єрх дунджаар 4.2 ам бүлтэй. Нэг єдєрт шинээр 45 хос гэр бүл болж, гурван хос гэр бvлээ албан ёсоор цуцлуулдаг бол дунджаар өдөрт 75 хүүхэд мэндэлж, нийслэл хотдоо бүл нэмдэг байна. Түүнчлэн Улаанбаатар хотод бусад аймаг, хотоос 78 хүн єдєрт шилжин ирж, 29 хүн бусад аймаг, хот руу шилжин явдаг тухай судалгаанд онцолжээ. Мєн гадаадын 1284 хүн албан ажил, аялал жуулчлал, суурьших зэрэг зорилгоор нийслэл хотод ирж байгаа гэсэн дүн гарсан байна.
Монгол улсад vндэсний vйлдвэрлэлээ сэргээе, жижиг дунд vйлдвэрлэлээ сэргээе гэж дээр дооргvй ярилцах боллоо.
Энэ чиглэлээр урт хугацааны хєнгєлєлттэй зээл, тусламжийг бvрдvvлж, эх vvсвэрээр нь хангах ажилд нэн анхаарал тавьж байгаа УИХ, Засгийн газарт талархууштай. Жижиг дунд vйлдвэрлэлийг хєгжvvлэх нь нэн ач холбогдолтойгоосоо гадна ур чадвар, зєв менежмент шаардсан чимхлvvр ажил гэдэг нь ойлгомжтой.
Vйлдвэрлэл хєгжvvлэх гэж vзэж байсан уу гэвэл ийм хандлага зах зээл эхэлснээс хойшх 20-иод жилийн туршид бидний амьдрал дунд байсан. Дийлэнх нь бvтэлгvйтсэн. Нийслэл хотод тєдийгvй хаа холын аймгийн нэг алслагдсан суманд ч vйлдвэрлэл эхэлж vзээд бvтэлгvйтсэн, хэдэн тєгрєгєє оруулаад шатсан гэх хvмvvстэй уулзаж л байлаа. Одоо дvгнэж vзэхэд тэдэнд яаж ч болдоггvй хэдэн тvвэгтэй зvйлс бvгдэд нь тулгарч байсан байдаг. Цаашдаа манай бодлого хэрэгжvvлэгчид ч эдгээр зvйлийг тооцож ажиллавал хєтєлбєр амжилттай хэрэгжихэд тустай байх болно.
Vйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой аливаа хvндрэл бэрхшээлvvдийн дундаас борлуулалттай холбоотой асуудал хамгийн хvндрэлтэй нь байдаг. Vvнтэй холбоотойгоор нэн нэн тэргvvнд тэдэнд зах зээлийн эзэмшил, хамгаалалтын асуудал тулгардаг юм билээ. Жижиг vйлдвэрийг хєл дээр босгох нь зvйрлэн хэлэхэд шинэ тєл хvлээж авахтай ижил. Бизнесийн инкубаторлах орчин хэрэгтэй гэсэн vг л дээ. Тэд дєнгєж vйлдвэрлэлээ явуулж эхлэх vеэсээ л тэднээс ємнє зах зээлд хєлєє олчихсон том vйлдвэрлэгчид болоод импортын бараа бvтээгдэхvvнvvдтэй шууд нvvр тулдаг.
Хэрэглэгчид бол чанар сайтай, нэр хvндтэй барааг л авахаас энэ нь шинэ vйлдвэрлэгчийнх юм яах вэ гэхгvй шvv дээ. Тэр тусмаа манай зах зээл жижигхэн, тvvнийг эзэмшдэг томоохон ханган нийлvvлэгчид зонхилдог. Тэдгээр зонхилогчид нь борлуулалтын суваг, тvгээлтийн сvлжээ, нэр хvндийн давуу тал, боловсон хvчний ур чадвар гээд бvхий л зvйлсийг эзэмшиж байдаг. Энэ vед л жижиг vйлдвэрлэгчид бизнес бол ганцхан банкнаас зээл аваад, тоног тєхєєрємжєєрєє vйлдвэрлэл явуулаад эхлэх асуудал биш юм байна гэдгийг хатуу ойлгож эхэлдэг. Vvнийг л зах зээлийн эзэмшлийн асуудал гээд байгаа юм. Яаж зохицуулах вэ гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байна. Нєгєє талаас жижиг байтугай том vйлдвэрлэгчид маань дотоодын зах зээл дээрээ импортын бvтээгдэхvvнvvдэд зах зээлээ алдаж байгааг хэн бvхэн л харж байгаа. Энэ бол зах зээл хамгаалалтын асуудлаа яах вэ гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Манайд экспортын баримжаатай боловсруулах vйлдвэр одоо хvртэл олигтой хєгжихгvй байгаагаас том vйлдвэрvvдэд жижиг vйлдвэрээр экспортод гарна гэж уулаасаа байдаггvй гадагшаа тэлж, дотоодын зах зээлээ чєлєєлєх бололцоог олгохгvй байна. Бид бvтээгдэхvvнээ экспортлох чиглэлээр чадварлаг хvмvvсээ тvлхvv оролцуулж идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Том гvрнvvд бол уулаасаа л хєгжил султай орны экспортыг дэмждэггvй, янз бvрийн хууль дvрэм, стандарт гэж байгаад тэдний экспортлох чадамжийг бууруулах замаар байгалийн нєєц, газар нутаг, тvvхий эд, ажиллах хvчинд нь хяналт тогтоохыг зорьдог. Тийм учраас бид єєрсдєє идэвхтэй байж, боломжийг нээж экспортоо хєгжvvлэх хэрэгтэй байна.
Дараагийн нэг хvндрэлтэй асуудал нь зах зээлийн худалдан авах чадвартай холбоотой.
Яах вэ арга чаргаа олоод гайгvй сайн бараа зах зээл дээр гаргаад ирлээ гэхэд хvн амын худалдан авах чадвар ямар байгаа билээ. Ялангуяа хєдєє орон нутагт худалдан авах чадвар туйлын хангалтгvй байгаа. Тэгэхээр нэг талаас хамгийн єртєг зардал багатай бvтээгдэхvvн гаргах нєхцлийг нь яаж хангах юм, нєгєє талаас харьцангуй худалдан авах чадвар сайтай алслагдсан хотын зах зээлд яаж уг бvтээгдэхvvнvvдийг нь хvргэж борлуулах юм гээд дараагийн асуулт гарч байна. Тэгэхээр ямар чиглэлийн жижиг дунд vйлдвэрлэлийг нэн тэргvvнд дэмжих вэ гэдэг нь зєвхєн цаасан дээр буулгасан тєслийн vзvvлэлтээр биш харин тэрхvv vйлдвэрлэлийг хєгжvvлэх дэд бvтэц, тvvхий эд хангамж, vйлдвэрлэлийн єртєг зардлын тооцоо, борлуулалтын сувгуудын хvртээмж, байршил гээд олон хvчин зvйлсийг тооцож vзэх хэрэгтэй болно. Алслагдсан зах зээлд бараагаа хvргэхийн тухайд том vйлдвэрлэгчид их хэмжээний барааг бага єртєгтэй хvргэдэг учраас жижиг vйлдвэрлэгчдэд зах зээлийн хязгаарлагдмал хvрээнд ажиллахаас єєр аргагvй болдог. Харин жижиг vйлдвэрлэгчид бага бvтээгдэхvvнийг хямд єртгєєр зах зээлд хvргэх хэрэгтэй байгаа шvv дээ. Vvнийг шийдэх арга зам нь манайд бизнес шуудангийн vйлчилгээг орон даяар хvчтэй хєгжvvлэх явдал. Монгол шуудан мэтийн тvгээлт хийдэг шуудангийн компаниуд vvнийг ажил болгоосой гэж хvсэх юм. Тэгвэл жижиг дунд vйлдвэрлэл хєгжихєд их тустай байх сан.
Засгийн газраас жижиг дунд vйлдвэрлэгчдийг дэмжихдээ зээл олгоод л тус тусад орхичихож боломгvй байна. Харин ямар ямар чиглэлээр дэмжих вэ, тэдгээрийн хоорондын болоод эдийн засгийн бусад салбаруудтай холбогдох уялдааг яаж сайтар зангидах вэ гэдгийг тооцож байгаад улмаар тэднийг бодлогын менежментээр хангах хэрэгэй байна. Ингэвэл тэднийг зєв чиглэлд удирдан залах, зах зээлийн мэдрэмжтэй vйлдвэрлэл явуулах, єєр хоорондоо харилцан туслах, тэдгээрт vйлчлэх борлуулалтын сvлжээг бий болгох олон ажлуудыг хийж болмоор санагдана. Зээл авсан жижиг дунд vйлдвэрлэгчид тус бvрдээ бусад хот, хєдєєгийн vйлдвэрлэгчдийнхээ бараа бvтээгдэхvvнийг борлуулж байдаг дэлгvvрийн системийг бий болгох хэрэгтэй байна. Тэр нь цаашдаа нэг таних тэмдэг бvхий vндэсний vйлдвэрлэгчдийн борлуулалтын сvлжээ болж зах зээл дээр гарах чиглэлийг барих нь зєв. Ер нь бодлогын менежментийг Засгийн газар дангаар vvрэлгvй харин бизнесийн менежментэд туршлагажсан vндэсний зєвлєхvvдтэйгээ хамтарч ажиллах нь илvv vр дvнтэй байх болов уу.
Эцэст нь жижиг дунд vйлдвэрvvдийг дэмжихээ том vйлдвэрvvдээ дэмжих бодлоготай нягт уялдуулж єгмєєр байна. Том vйлдвэрvvдийг нь экспортын чадамжтай болгох чиглэлээр дэмжих, харин зарим жижиг vйлдвэрvvдийг нь том vйлдвэрvvдийнхээ ханган нийлvvлэгч болоход нь туслах чиглэлийг бодлогоор зангидаж хєгжvvлэх хэрэгтэй байна. Яг vнэндээ бол одоо vндэсний vйлдвэрлэгчид том жижигээсээ эс хамаараад зах зээлийн буюу бизнес амьсгалах агаарын дутагдалд орчихоод байна.
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэц тэмдэглэгдсэн байдаг ажээ. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, аж үйлвэрийн нийт бүтээгдэхүүний 65.5 хувь, экспортын бүтээгдэхүүний 88.2 хувийг уул уурхай, ашигт малтмалын салбараас бүрдүүлж байдаг. Энэ оны эхний байдлаар алтны 127, жоншны 44, нүүрсний 28, барилгын материалын 22 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд тэд ихэвчлэн олборлолт явуулж, анхан шатны боловсруулалт хийдэг байна. Харин Эрдэнэтийн зэс молибдений, Бор-Өндөрийн жоншны, Төмөртийн овооны цайрын, Олон Овоотын алтны, Хөтөл, Эрэл цементийн, Дарханы төмөрлөгийн, Эрдмин катодын зэсийн гэх мэт 10 гаруйхан үйлдвэр баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
Сангийн яамны дэд сайд Т.Очирхүү тэргүүтэй тус яамны газрын дарга нар өнөөдөр Төрийн ордны “Е” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд Монгол Улсын Засгийн газрын Олон улсын валютын сантай тохирон хэрэгжүүлж байгаа Стэндбай хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Мөн өнгөрсөн онд Засгийн газраас хэдий хэмжээний бонд гаргасан. Түүнийг юунд зарцуулсан талаар ч тайлбар хийлээ. Олон улсын валютын сангийн Стэндбай хөтөлбөр Монгол Улсад өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжсэн. Уг хөтөлбөр 18 сарын хугацаатай хэрэгжинэ. Тодруулж хэлбэл, 2010 оны аравдугаар сард хөтөлбөр хэрэгжиж дуусна. Энэ сарын 3-10-ны хооронд ажилласан Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн Монгол Улсын Засгийн газрыг Стэндбай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна” гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг ирэх сард тус сангийн захирлуудын зөвлөлөөр авч хэлэлцэн 24 сая ам.долларын зээлжих эрх олгох эсэхээ шийдвэрлэх юм.
Харин бондын тухайд Засгийн газраас өнгөрсөн жил гурван чиглэлээр үнэт цаас гаргажээ. Тодруулбал, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 170 тэрбум, Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих хүрээнд 100 тэрбум, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Үүнээс Төрийн банк 60 тэрбум төгрөгийн бондыг ашиглаад байгаа. Харин 2010 оны хувьд эхний ээлжинд 30-40 тэрбум төгрөгийн бондыг гаргана. Төрийн албан хаагчдыг урт хугацааны зээлд хамруулан орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 30-40 тэрбум төгрөгийн бондыг гаргах шаардлагатай гэсэн тооцоо үндэслэлээ Орон сууц, санхүүжилтийн корпорациас Сангийн яаманд тавиад байгаа аж.
Г.Дарь
Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явцад төслийн Монголын аж ахуйн нэгж, компаниудыг түлхүү оролцуулах, ажиллах хүчин авах талаар Засгийн газраас асуудлыг тавьж хоёр тал тодорхой тохиролцоонд хүрсэн билээ. Гэрээ байгуулснаас хойш “Оюу Толгой” ХХК-д Монголын олон тооны аж ахуйн нэгж, компаниудаас маш их санал, хүсэлт ирүүлсэн бөгөөд компанийн зүгээс ханган нийлүүлэгчдийн сүлжээ үүсгэх, хүчин чадлыг тодорхойлохоор Монголын Бизнесийн зөвлөл, “Сант Марал” сангаар дамжуулан Монголын ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санг бүрдүүлж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар энэ санд 26 салбарын 1500 гаруй аж ахуйн нэгж компани бүртгүүлээд байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын зүгээс хамтран байгуулсан Ажлын байнгын хороо гурван сар бүр хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын зүгээс ханган нийлүүлэгчдийн асуудал дээр Монголын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа түлхүү хандуулж байгаа ажээ. Ажлын байнгын хорооны хурлын үеэр ялангуяа, Оюутолгойн барилгын ажилд нэн шаардлагатай бараа материал, үүний дотор гол түүхий эд болох дотоодын үйлдвэрийн цемент, арматур авах асуудлыг Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт хөндөж тавьсан бөгөөд “Оюутолгой” ХХК энэ асуудлыг нааштай хүлээн авч цемент, арматур төмөр нийлүүлэх боломжтой Монголын аж ахуйн нэгж, компани, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг судалж үзэж байна.
Энэ зорилгоор “Оюутолгой” ХХК-ын дээрх бүтээгдэхүүн, материалыг худалдан авах боломжийг судлах үүднээс Барилга корпорацийн Чанарын лабораторид Дарханы “Эрэл” компани, Хөтөлийн цементийн үйлдвэрийн болон “Налгар Түшиг” зэрэг компаниудын бүтээгдэхүүнийн чанар, стандартын шинжилгээ хийж байна. Түүнчлэн Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон “Налгар Түшиг” ХХК, “Портланд” компанийн төлөөлөгчидтэй уулзаж түүхий эд, материалын ханган нийлүүлэлтийн талаар санал солилцжээ. Тэд мөн говийн бүс нутагт цементийн үйлдвэрлэл эхлэх гэж байгаа “МАК” компанийн цементийн үйлдвэрийн төсөлтэй танилцсан байна. Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж Оюутолгой төслийн барилга бүтээн байгуулалтын явцад дотоодоос нийлүүлж болох бараа материалыг судлаж эхэлжээ. Оюутолгой төслийнхөн дотоодод үйлдвэрлэж буй цементийн бүтээгдэхүүнээс дээж авч ойрын үед туршилт хийж барилгын ажилд шаардлагатай байгаа цементийн хангамжийн эх үүсвэрийг тодорхойлохоор болсон байна гэж “Оюутолгой” ХХК-иас мэдээлсэн байна.
А.АНУ

